| Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Паламын Амаржаргал |
| Хэргийн индекс | 116/2024/0031/З |
| Дугаар | 116/ШШ2024/0037 |
| Огноо | 2024-11-13 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 116/ШШ2024/0037
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Амаржаргал би, Дорнод аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.*******ын дүгнэлттэй, Дорнод аймгийн ******* *******, аялал жуулчлалын газрын ******* ******* хяналтын улсын байцаагч Г.*******т холбогдуулан гаргасан “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 0615319 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг даалгах тухай” зөрчлийн хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ... Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн ******* *******, аялал жуулчлалын газрын ******* ******* хяналтын улсын байцаагч Г.*******ийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Д.*******од шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад “Д.*******” гэснийг “*******” ХХК болгож, өөрчлөхийг эрх бүхий албан тушаалтанд даалгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ
Дорнод аймгийн ******* *******, аялал жуулчлалын газрын ******* ******* хяналтын улсын байцаагч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2023.10.16-ны өдөр “*******” ХХК-нд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэхдээ хуулийн этгээдийн нэрийг бичвэл зохих хэсэгт захирал Д.*******ын нэрийг бичиж, алдаа гаргасан байна. Иймд шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Дорнод аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.******* нь ...“*******” ХХК нь зохих зөвшөөрөлгүйгээр цооног өрөмдөж худаг гаргасан зөрчил үйлдсэн болох нь зөрчлийн материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба Дорнод аймгийн ******* *******, аялал жуулчлалын газрын ******* ******* хяналтын улсын байцаагч Г.******* уг зөрчилд 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад хүн эсхүл хуулийн этгээдийн алинд нь шийтгэл оногдуулж байгааг тодорхой тусгахаар заасан байхад холбогдогч “*******” ХХК-ийн нэрийг бичилгүй, хүнд шийтгэл оногдуулсан мэтээр тус компаний захирал Д.*******ын нэрийг бичсэн нь үндэслэлгүй байх тул шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахыг даалгах дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ.
Хэрэг хянан шалгах ажиллагааны явцад Дорнод аймгийн ******* *******, аялал жуулчлалын газрын ******* ******* хяналтын улсын байцаагч Г.******* нь “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 0615319 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг даалгах тухай” прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буйгаа бичгээр илэрхийлсэн нь ...бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д заасныг баримтлан, “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 0615319 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг даалгах”-ыг хүссэн хяналтын прокурор Т.*******ын дүгнэлтийг, хариуцагч Дорнод аймгийн ******* *******, аялал жуулчлалын газрын ******* ******* хяналтын улсын байцаагч Г.******* хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.АМАРЖАРГАЛ