| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 316/2025/00077/И |
| Дугаар | 316/ШШ2025/00110 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 316/ШШ2025/00110
| 2025 оны 02 сарын 10 өдөр | Дугаар 316/ШШ2025/00110 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн С******* сум * дугаар баг, О******* * дугаар хэсэг гудамж, *** тоотод оршин суух хаягтай гэх, Ц******* г******* овогт Б******* Л******* /РД: ************* /-ын нэхэмжлэлтэй,
Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Л*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Т******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Л******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
...Миний бие анх 1982 оны 7 сард Сэлэнгэ аймгийн ш******* үйлдвэрт иш хэрчдэг машин дээр ажилд орсон. 1982 оны 11 сараас гадаа талбайд ачигч хийж байгаад 1983 оны 2 сард өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан. Тус үйлдвэрт ажилд орсон тушаал Сэлэнгэ аймгийн архивд олдохгүй байгаа тул намайг тус үйлдвэрт 1982 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл иш хэрчигчээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү
Би 1982 оны 07 дугаар сард наадмын амралтын дараа эхний ажлын өдөр ээжтэйгээ хамт очиж ш******* үйлдвэрт ажилд орж байсан. Ажилд орсон тушаал олдохгүй, ажлаас гарсан тушаал байгаа. Тухайн үед үйлдвэрчний эвлэлийн батлах дээр хураамж авч байсан баримт байгаа. Хамт ажиллаж байсан 2 хүнийг гэрчээр асуулгасан гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Л******* нь улсад ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий ... үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажилл*******ы журмаар тогтоох тул шүүх түүний хүсэлтийг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.
Хүсэлт гаргагч нь Сэлэнгэ аймгийн С******* суманд оршин суудаг болох нь иргэний үнэмлэхийн лавлагаагаар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох-доо шүүх онцгой ажилл*******ы журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь: Б.Л******* нь С******* хотын ш******* үйлдвэрт 1982 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл иш хэрчигчээр ажиллаж байсан болох нь 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нээсэн ********** дугаартай хөдөлмөрийн дэвтэр түүнд бичилт хийсэн бичвэр бүхий тэмдэглэл, ********** дугаартай Үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэх,түүнд бичилж хийж баталгаажуулсан тэмдэглэл, гэрч О., нараас хууль сануулж авсан мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул Б.Л*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ц******* г******* овогт Б******* Л******* /РД: *********** /-ийг тухайн үеийн нэршлээр С******* хотын ш******* үйлдвэрт 1982 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл иш хэрчигчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ