| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2025/00058/И |
| Дугаар | 307/ШШ2025/00193 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 307/ШШ2025/00193
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 135/2025/00058/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймаг, сум, ******* багт байрлах,******* хоршооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** баг, *******давхарт байрлах, ******* ******* ******* ******* ТӨХХК-д холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээнүүдийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
... Баян-Өлгий аймгийн сумын ******* багт байршилтай, 120 м.кв, талбайтай, гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн ******* дугаартай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Баян-Өлгий аймгийн сумын ******* багт байршилтай, 80 м.кв, талбайтай,******* гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн ******* дугаартай зоорийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Баян-Өлгий аймгийн суманд байршилтай, 700 м.кв, талбайтай, дугаартай эзэмшлийн газрын гэрчилгээ, улсын бүртгэлийн ******* дугаартай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Баян-Өлгий аймгийн суманд байршилтай, дугаартай гэрчилгээтэй, 10 га эзэмшлийн газрын гэрчилгээг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Көкөнис хоршоо нь 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ММХ-02/11/87 дугаартай гэрээ байгуулж зээл авсан.
Тус зээлийн үлдэгдэл төлбөр 145,021 төгрөг байсан ба******* хоршоо нь 2025 оны 01 дүгээр сарын 25-нд төлж барагдуулж зээлийн гэрээний барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгүүдийг чөлөөлөх албан бичгийг Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн. Иймд******* хоршооны нэхэмжлэлтэй иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
... ******* ******* ******* ******* төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01/97 дугаартай Барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хаягласан албан бичиг, шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийн эх хувийг шуудангаар хүргүүлснийг ******* би нэхэмжлэгч болох******* хоршооны дарга дууд*******, уг бичиг баримтуудыг түүнд хүлээлгэн өгсөн. нь албан бичиг, гэрчилгээнүүдийг Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг зээлийн барьцаанаас чөлөөлүүлсэн тухай надад мэдэгдсэн.
Иймд******* хоршооны нэхэмжлэлтэй, ******* ******* ******* ******* ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч******* хоршоо нь хариуцагч ******* ******* ******* ******* ТӨХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээнүүдийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарг*******ээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ ... нэхэмжлэлд дурдсан улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийн эх хувийг шуудангаар хүргүүлснийг ******* би нэхэмжлэгч болох******* хоршооны дарга дууд*******, уг бичиг баримтуудыг түүнд хүлээлгэн өгсөн. нь албан бичиг, гэрчилгээнүүдийг Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг зээлийн барьцаанаас чөлөөлүүлсэн тухай надад мэдэгдсэн ... гэжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж заасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх *******иллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн хүсэлт, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох Баян-Өлгий аймгийн сумын ******* багт байршилтай, 120 м.кв, талбайтай, гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн ******* дугаартай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Баян-Өлгий аймгийн сумын ******* багт байршилтай, 80 м.кв, талбайтай,******* гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн ******* дугаартай зоорийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Баян-Өлгий аймгийн суманд байршилтай, 700 м.кв, талбайтай, дугаартай эзэмшлийн газрын гэрчилгээ, улсын бүртгэлийн ******* дугаартай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Баян-Өлгий аймгийн суманд байршилтай, дугаартай гэрчилгээтэй, 10 га эзэмшлийн газрын гэрчилгээг тус тус нэхэмжлэгчид өгч, шаардлагыг биелүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар******* хоршооны нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ******* ******* ТӨХХК-д холбогдох Баян-Өлгий аймгийн сумын ******* багт байршилтай, 120 м.кв, талбайтай, гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн ******* дугаартай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Баян-Өлгий аймгийн сумын ******* багт байршилтай, 80 м.кв, талбайтай,******* гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн ******* дугаартай зоорийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Баян-Өлгий аймгийн суманд байршилтай, 700 м.кв, талбайтай, дугаартай эзэмшлийн газрын гэрчилгээ, улсын бүртгэлийн ******* дугаартай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Баян-Өлгий аймгийн суманд байршилтай, дугаартай гэрчилгээтэй, 10 га эзэмшлийн газрын гэрчилгээг тус тус гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 35,100 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 35,100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч******* хоршоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА