| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 184/2024/09703/И |
| Дугаар | 197/ШШ2025/00310 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 197/ШШ2025/00310
| 2025 01 22 | 197/ШШ2025/00310 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Х******** дүүрэг*** дугаар хороо, Ч**********, Н******** цогцолборын ** давхарт байрлах, регистр **********, Н*********,
Хариуцагч:С********н дүүрэг **дүгээр хороо, **** хороолол ** тоотод оршин суух, регистр **********, Г******** П*******,
Нэхэмжлэлийн шаардлага нь 383 940.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, хариуцагч Г.П******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ж********* нар оролцов.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Г.Пү******** нь Н***********К-аас 2 003 200 төгрөг зээлж авсан ба үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 383 940.78 төгрөгөөс 150 000 төгрөг төлнө, бусдыг төлөхгүй гэж хариуцагч маргаж байна.
********* нь 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр *************************-тай цахим хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 2 005 980 төгрөгийг, сарын 2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж аваад, буцаан 2 003 200 төгрөг төлсөн, одоо үндсэн зээлийн үлдэгдэл 271 940.78 төгрөг, зээлийн хүү 94 462.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17 463.18 төгрөг, нийт 383 940.78 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан.
Би 2022 оны 6 дугаар сард Номингоос хөргөгч худалдан авсан, тэдний ажилтан барааг хүүгүй зээлээр өгдөг гэж хэлсэн учраас би 2 005 000 төгрөгөөр хөргөгч, будаа агшаагч аваад үнийг нь сар болгон төлж байгаад 2023 оны 7 дугаар сард төлж дуусгасан, энэ барааны үнийг хүүтэй төлнө гэж би ойлгоогүй, надад тийм баримт өгөөгүй, би 150 000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлнө, бусдыг төлөх боломжгүй гэж тайлбарласан.
********* нь 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр *************************-тай цахим хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 2 005 980 төгрөгийг хүлээн авснаар талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Харин ************************* нь 2 005 980 төгрөгийг, сарын 2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хугацаа хэтэрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцлийг зээлдэгчтэй тохирсон баримтгүй байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж заасан байна.
Иймд хариуцагчаас 150 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэлээс үлдсэн 233 866 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасныг баримтлан *********гээс 150 000 төгрөг /нэг зуун тавин мянган/ гаргуулан *************************-д олгож, үлдсэн 233 866 /хоёр зуун гучин гурван мянга найман зуун жаран зургаан/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 165 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *********гээс 5150 /таван мянга нэг зуун тавин/ төгрөг гаргуулан *************************-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН