| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 101/2024/09940/И |
| Дугаар | 197/ШШ2025/00488 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 197/ШШ2025/00488
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
|
|
|
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.К********-ийн нэхэмжилсэн 6 996 468.66 төгрөгийг Н.А**** нь 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 874 500 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 874 500 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 874 500 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 874 500 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 874 500 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 874 500 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 874 500 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 860 968.66 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар К********-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136 893 төгрөгөөс 63 446 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 63 446 төгрөгийг улсын төсвийн орлогоос, мөн 63 446 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан К********-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН