| Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхжаргалын Золбадрах |
| Хэргийн индекс | 112/2024/0035/З |
| Дугаар | 112/ШШ2024/0035 |
| Огноо | 2024-11-22 |
| Маргааны төрөл | Тендер, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 112/ШШ2024/0035
2023 оны 11 сарын 22 өдөр Дугаар 112/ШШ2024/0035 Есөнбулаг сум
Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг
баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
“А х ө” ХХК-ийн захирал С.Д-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Худалдан авах ажиллагааны газар болон Тендерийн үнэлгээний хороонд холбогдох Үнэлгээний хорооны дүгнэлт болон Худалдан авах ажиллагааны газрын шийдвэр 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 452 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулж, “А Х Ө” ХХК-ийн тендерийн материалыг хүлээн авч, үнэлэхийг Говь- Алтай аймгийн Худалдан авах ажиллагааны газар болон тус Тендерийн үнэлгээний хороонд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Д, хариуцагч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Д, хариуцагч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нар шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
Хариуцагчаас: Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 03/7585 дугаар гомдол хянасан тухай албан бичгийн дагуу түншлэлийн гишүүн “Х” ХХКнь 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 16 цаг 49 минутандд худалдан авах ажиллагааны цахим системээр илгээсэн татварын тодорхойлолтоор өртэй байсан боловч тендер нээгдсэн өдрөөр Говь-Алтай аймгийн Татварын газрын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 03/1129 дугаар албан бичгээр өргүй байсан нь тогтоогдож байдаг тул тендерийн баталгааг улсын орлого болгохгүйгээр эвлэрэх саналтай байна гэжээ.
Нэхэмжлэгчийн зүгээс: Үнэлгээний хорооны дүгнэлт болон Худалдан авах ажиллагааны газрын шийдвэр 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 452 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулж, “А Х Ө” ХХК-ийн тендерийн материалыг хүлээн авч, үнэлэхийг Говь- Алтай аймгийн Худалдан авах ажиллагааны газар болон тус Тендерийн үнэлгээний хороонд даалгах шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хариуцагчийн зүгээс тендерийн баталгааг буцаан олгохоор эвлэрч байгааг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“А Х Ө” ХХК-ийн захирал С.Д-оос, Говь-Алтай аймгийн Худалдан авах ажиллагааны газар болон Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан Үнэлгээний хорооны дүгнэлт болон Худалдан авах ажиллагааны газрын шийдвэр 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 452 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулж, “А Х Ө” ХХК-ийн тендерийн материалыг хүлээн авч, үнэлэхийг Говь- Алтай аймгийн Худалдан авах ажиллагааны газар болон тус Тендерийн үнэлгээний хороонд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Шүүх хуралдааны явцад хариуцагч нарын зүгээс тендерийн баталгааг улсын орлого болгохгүйгээр нэхэмжлэгчид буцаан олгохоор, нэхэмжлэгчээс үнэлгээний хорооны дүгнэлт болон Худалдан авах ажиллагааны газрын шийдвэр 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 452 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулж, “А Х Ө” ХХК-ийн тендерийн материалыг хүлээн авч, үнэлэхийг Говь- Алтай аймгийн Худалдан авах ажиллагааны газар болон тус Тендерийн үнэлгээний хороонд даалгах шаардлагаасаа татгалзаж, харилцан тохиролцон гэрээ байгуулсан байна.
Хариуцагч Үнэлгээний хорооны дарга Т.С-аас Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Д.Н-д олгосон 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.2.5-т заасан эрхийг олгосон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараах эрх эдэлнэ, 28.2.5-д эвлэрэх, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно гэж заасан байх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар Говь-Алтай аймгийн Худалдан авах ажиллагааны газрыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-д хуульд зааснаар эвлэрэн хэлэлцэх эрх олгосон байх тул хариуцагч нар нэхэмжлэгч С.Д-той эвлэрлийн гэрээ байгуулах эрхтэй байна.
Түүнчлэн нэхэмжлэгчээс: “М т “Х” ХХК болон манай компани татварын өргүй байхад буруу дүгнэсэн” гэж маргадаг бөгөөд тухайн тендерийг нээхэд түншлэгч компаниуд өргүй байсан болох нь Говь-Алтай аймгийн Татварын газрын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 03/1129 дугаар албан бичгээр тогтоогддог. Мөн хариуцагчийн төлөөлөгч Б.Б-ын “нэхэмжлэгч компанийн гаргасан гомдлын зарим хэсэг үндэслэлтэй байгааг хүлээн зөвшөөрч байна” гэж тайлбар гаргасан.
Үүнээс дүгнэвэл нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрэл холбогдох хуульд харшлахгүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.
Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан “А х ө” ХХК-иас Говь-Алтай аймгийн Худалдан авах ажиллагааны газар, Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Үнэлгээний хорооны дүгнэлт болон Худалдан авах ажиллагааны газрын шийдвэр 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 452 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулж, “А Х Ө” ХХК-ийн тендерийн материалыг хүлээн авч, үнэлэхийг Говь- Алтай аймгийн Худалдан авах ажиллагааны газар болон тус Тендерийн үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОЮУНСҮРЭН