| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2025/00009/И |
| Дугаар | 316/ШШ2025/00111 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 316/ШШ2025/00111
| 2025 оны 02 сарын 10 өдөр | Дугаар 316/ШШ2025/00111 |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д******* аймаг Х******* сум, * дүгээр баг, ** дугаар гудамж, ** тоотод оршин суух хаягтай гэх ******* овогт Б******* Б******* /РД: *********/ утас: ************ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Х******* сум, * дүгээр баг, т*******, г******* * дугаар гудамж, * тоотод оршин суух хаягтай гэх Т******* овогт Б А /РД: ************/ утас: *************
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Х******* сум, * дүгээр баг, т*******, г******* * дугаар гудамж, 2 тоотод оршин суух хаягтай гэх Б овогт И Э /РД: *************/ утас:************* нарт холбогдох
21,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагч хариуцагч Б.А, И.Э шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:
... Миний бие нь Сэлэнгэ аймгийн Х******* сумын харьяат Б.А, И.Э нартай харилцан тохиролцож 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаагаар 35,000,000 төгрөгийг бэлнээр өгөөд зээлийн төлөлтийг модны самраар төлж болох тухай тохиролцсон юм. Зээлийн гэрээг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр бичгээр хийж баталгаажуулсан бөгөөд гэрээний хугацаанд зээл төлөгдөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцон гэж гэрээний 3.7-д зүйлд зааж баталгаажуулсан юм.
Гэтэл зээлийн гэрээний хугацаанд мөнгө буюу самраа өгөөгүйгээс болж би өөрөө бусдад хүүтэй мөнгө төлөх зэрэг асуудлууд гарч надад эд материалын болон сэтгэл санааны бэрхшээлүүд удаа дараа гарч байсан юм. Шаардлагатай бол энэ баримтуудыг шүүхэд гаргаж өгнө.
Б.А, И.Э нар нь 2023 оны 6 сард 500,000 төгрөг, 2024 оны 6 сарын 05-ны өдөр 20,000,000 төгрөгийг тус бүр шилжүүлж өгөөд одоо үлдэгдэл 14,500,000 төгрөгийг өгөөгүй 2 жил гаруй болж байна. 2023 оны 6 сараас 2024 оны 6 сар хүртэл хугацааны алдангийг хоногийн 0.5 хувиар төлөөгүй удаасан 34,500,000 төгрөгөөр тооцоход 62,100,000 төгрөг, 14,500,000 төгрөгийн алдангийг хоногийн 0.5 хувиар 6 сараар тооцоход 13,050,000 төгрөгийн алданги нийт алданги 75,150,000 төгрөг гарч байна.
Гэхдээ би энэ тооцсон алданги мөнгийг нэхэмжлэхгүй бөгөөд Иргэний хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтыг үндэслэн үлдэгдэл 14,500,000 төгрөгийг алданги 7,250,000 төгрөг нийт 21,750,000 төгрөгийг нэхэмжилж байна.
Иймд хариуцагч Б.А, И.Э нараас үлдэгдэл мөнгө 14,500,000 төгрөгийг алданги 7,250,000 төгрөгийн хамт нийт 21,750,000 төгрөгийн хамт гаргуулж өгч туслалцаа үзүүлнэ үү.
Бид анх итгэлцлийн журмаар мөнгө зээлж байсан. Би зээлсэн мөнгөө Хятадуудаас авсан байсан. Зээл авснаас хойш 3 жил өнгөрч байна. Би өмнөөс нь байраа зарж өрийг нь барагдуулсан. Энэ хүмүүсийн өмнөөс 5 хувийн хүүтэй мөнгө зээлээд явж байгаа гэдгийг ч мэдэж байгаа. Би нэлээн хохирч байгаа. Нэхэмжлэлийн үнийн дүнгийн 7,000,000 орчим төгрөг нь хүү байгаа. Миний энэ хүмүүсийн өмнөөс төлсөн мөнгө 20,000,0000 төгрөг орчим байгаа. Байшингийн торхыг би зарж борлуулах боломжгүй. Мөнгөө авах сонирхолтой байна гэжээ.
Хариуцагч Б.А шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:
... Хүлээн зөвшөөрч байна. Нэгэнт нотариатаар баталгаажуулсан юм чинь төлнө. 35,000,000 төгрөг авсан. 20,000,000 төгрөгийг нь хүргэний цалингийн зээл гээд авч өгсөн. Одоо үлдэгдэл 21,750,000 төгрөгийг төлнө. Би тэтгэврийн зээлтэй тул нэхэмжлэгчид 21,750,000 төгрөгийн оронд манай хүүхдийн 10*14 хэмжээтэй байшингийн торхыг үнийн дүндээ тооцуулах саналтай байна. Хэрэв хүлээн зөвшөөрөхгүй бол мөнгийг төлнө гэжээ.
Хариуцагч И.Э шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:
...Санал нэг байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч Б.А, И.Э нарт холбогдуулан 21,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 21,750,000 төгрөгийг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б.Б*******гийн нэхэмжлэлтэй Б.А, И.Э нарт холбогдуулан 21,750,000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч нараас 266,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү шийдвэрийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Шүүгчийн захирамжид зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ