Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 112/ШШ2024/0036

 

 

 

 

Эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн би тус аймгийн Дарив сумын иргэн Л.Гийн нэхэмжлэлтэй, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Д-Э х ААТҮГ-ыг татан буулгасан комисст  холбогдох хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад, хянан хэлэлцэв.

                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, хариуцагч Дарив сумын “Д Э Х” ААТҮГ-ыг татан буулгах комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З, Б.З  нар шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

 

Тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа Лодойн Гандүгэрийн нэхэмжлэлтэй, хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Дарив сумын “Д Э Х” ААТҮГ-ыг татан буулгах комисст холбогдох захиргааны хэрэгт зохигчид бид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2 дахь хэсэгт зааснаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж байна.

Нэхэмжлэгч Л.Г нэхэмжлэлийн шаардлага болох аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 20 дугаар тогтоолын хавсралт хэсгийн 1-д заасан “Д Э Х” ААТҮГ-ыг татан буулгасан хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардпагаас татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалин болох ........... төгрөгийг хариуцагч “Д Э Х” ААТҮГ-ыг татан буулгах комисс 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ............... төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ........... төгрөгийг нэхэмжлэгч Л.Г-т төлж барагдуулах, Улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг хариуцагч нараар нөхөн төлүүлэхгүй байхаар тохиролцож, дээрх маргааныг дуусгавар болгож байна.

Дээрх эвлэрлийн гэрээ нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Дарив сумын иргэн Л.Гээс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Д-Э х ААТҮГ-ыг татан буулгасан комисст  холбогдуулан Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 20 дугаар тогтоолын хавсралтын 1-т Дарив сумын Д э х аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгасан хэсгийг хүчингүй болгуулах, мөн Л.Гийг ажлаас хууль бус чөлөөлөгдсөн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий  нэхэмжлэл гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт ...хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.2-т Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна гэж тус тус заажээ.

Үүний дагуу Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, хариуцагч Дарив сумын “Д Э Х” ААТҮГ-ыг татан буулгах комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З, Б.З  нар харилцан тохиролцож,  2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Эвлэрлийн гэрээнд: нэхэмжлэгч Л.Г нэхэмжлэлийн шаардлага болох аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 20 дугаар тогтоолын хавсралт хэсгийн 1-д заасан “Д Э Х” ААТҮГ-ыг татан буулгасан хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалин болох ........... төгрөгийг хариуцагч “Д Э Х” ААТҮГ-ыг татан буулгах комисс 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ................ төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ........... төгрөгийг нэхэмжлэгч Л.Гт төлж барагдуулах, Улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг хариуцагч нараар нөхөн төлүүлэхгүй байхаар харилцан тохиролцож  гэрээнд талууд гарын үсэг зурсан байна.

Харин нэхэмжлэгч Л.Гээс 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Ж.Мд итгэмжлэл олгохдоо мөн хариуцагч “Д э х” ААТҮГ-ыг татан буулгах комиссын дарга Ш.Э-аас 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 3/1303 дугаар албан бичгээр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн П.З, Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн Б.З нарт, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Д- оос 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 33 дугаар албан бичгээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Хууль эрх зүй, хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Т.Уд тус тус хариуцагч нарыг төлөөлөх итгэмжлэл олгохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5-д зааснаар эвлэрэх эрх олгосон байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасантай нийцсэн бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсарган, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлав.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэн хэлэлцсэнийг баталж, Дарив сумын иргэн Л.Гээс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Д-Э х ААТҮГ-ыг татан буулгасан комисст  холбогдуулан Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 20 дугаар тогтоолын хавсралтын 1-т Дарив сумын Д э х  аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгасан хэсгийг хүчингүй болгуулах, мөн Л.Гийг ажлаас хууль бус чөлөөлөгдсөн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                   ШҮҮГЧ                                                 Ч.ОЮУНСҮРЭН