Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/21

 

*******, ******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор *******

Яллагдагчийн өмгөөлөгч *******, ******* /цахим/

Нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЗ/185  дугаартай  шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр яллагдагч *******, ******* нарт холбогдох 2122001290096  дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч: ******* овогт *******ын *******, 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Дундговь аймгийн суманд төрсөн, 35 настай, дээд боловсролтой, түүх, япон хэлний орчуулагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй /РД:/

Яллагдагч: овогт ын , 1992 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн, бага боловсролтой, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн гэх газар нутаглах, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй /РД:/

Яллагдагч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2021 оны 07 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө Дундговь аймгийн сумын 2-р баг Баянхошуу гэх газарт сумын голомтот бүсийн явуулын эргүүл хийж байх хугацаандаа 15-34 ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоох талаар шаардлага тавьж зогсоогүй зугтсаны улмаас 11-13 ӨМҮ улсын дугаартай Лексус-470 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хойноос нь хөөх үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэх заалтыг зөрчсөний улмаас 15-34 ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж тус тээврийн хэрэгсэл дотор зорчин явсан , нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

Яллагдагч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2021 оны 07 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө Дундговь аймгийн сумын 2-р баг Баянхошуу гэх газарт хууль бусаар алт олборлох зорилгоор явж байгаад 11-13 ӨМҮ улсын дугаартай Лексус-470 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг цагдаа байна гэж бодон металл илрүүлэгч багажийг хураалгахгүйн тулд 15-34 ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон зугтаах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэх заалтыг зөрчсөний улмаас 11-13 ӨМҮ улсын дугаартай Лексус-470 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж өөрийнх нь жолоодож явсан автомашины зорчигч , нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

Дундговь аймгийн Прокурорын газраас яллагдагч *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 27.10 зүйлийн 1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар яллагдагч *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2122001290096 дугаартай хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, захирамжийг хүчин төгөлдөр болмогц *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2122001290096 дугаартай хэргийг, Дундговь аймгийн прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Нямаад даалгаж, шийдвэрлэсэн байна.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ... Шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, гэх үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Захирамжийн 1 дүгээр заалтын хувьд: Тухайлбал гэмт хэрэг гарсан байдал бүрэн тогтоогдоогүй, анх 3 тээврийн хэрэгслүүд уулзсан цэгээс осол болох цэг хүртэл 3 тээврийн хэрэгсэл ямар байрлалтай явсан нь тодорхойгүй, яллагдагч ******* нь Лексус 470 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа ын жолоодож явсан приус маркийн тээврийн хэрэгсэл болон ын жолоодож явсан королла маркийн тээврийн хэрэгслийн алиныг нь хөөж явсан нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл яллагдагч ******* нь ын жолоодож явсан приус маркийн тээврийн хэрэгслийг хөөх явцад 2 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн үү эсхүл яллагдагч ******* нь ын жолоодож явсан королла маркийн тээврийн хэрэгслийг хөөх явцад яллагдагч ын жолоодож явсан приус маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн үү гэдэг нь тодорхойгүй гэж дурдсан бөгөөд хууль, журмын дагуу авагдсан дараах нотлох баримтууд буюу:

1. Хохирогч  ын “...Тухайн үед Батцэнгэл бид хоёр машин дотор унтаж байсан. Унтаж байсан чинь тас хийгээд явчихаар нь “Юу болов оо а” гэхэд “Хар жийп хөөгөөд байна” гэхээр нь би юун хар жийп бэ...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 34 хуудас),

2. Гэрч ын “...саарал машинтай хүмүүс нь шууд зугтаасан. Тэгэхээр нь бид хоёр араас нь хөөтөл нөгөө цэнхэр өнгийн приус машин нь миний буруу тал болон зөв талаар орж ирээд мөргөөд байсан. Тэгтэл нөгөө саарал машин нь баруун тийш яваад алга болсон тул бид хоёр хөөхөө болиод удааширч байтал нөгөө цэнхэр өнгийн бид хоёрын машины зөв талаар дарж орж ирээд буруу талын хойд хэсгээрээ манай машины урд хэсгийг мөргөөд хөндлөн хэлбэртэй шарваж байгаад дээш харан ойчсон.” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 64-66 дугаар хуудас),

3. Гэрч ийн “... Тэгээд тухайн газар ирэхэд хар өнгийн жийп машин зогсож байсан. Тэгээд тэр машины хажууд цэнхэр приус зогсоод хальт юм яриад гэнэт зугтаасан. Тэгтэл нөгөө жийп машин араас нь хөөгөөд явсан. Бид гайхаж цагдаа байна гэж бодоод айгаад бас зугтаасан. Тухайн үед тэр хар жийптэй бидэнтэй хамт явж байсан цэнхэр өнгийн приустэй урд хойноо ороод хөөцөлдөөд үлдсэн. Бид шууд цаашаа явсан.” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас),

4. Гэрч гийн “... Баянхошууны хөтөл гэх газар явж байтал урд явж байсан машиныг хар өнгийн 11-13 ӨМҮ улсын дугаартай Лексус 470 маркийн машин зогсоосон. Бид хэд ч зогссон. Тэгтэл бидний өмнө явж байсан цэнхэр өнгийн приус шууд зугтаасан. Тэгтэл нөгөө жийп араас нь сигналдаад хөөгөөд явсан. Бид тухайн хүмүүсийг цагдаа гэж бодсон тул өөр тийшээ явсан. Бид тухайн үед металл хайгч авч явж байсан тул тэрийгээ хураалгачихна гэж айгаад зугтаасан.” гэх мэдүүлэг ( 1-р хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас ),зэрэг нотлох баримтуудаар *******, ******* нарын анх уулзсан газар 3 тооны тээврийн хэрэгсэл байсан болох нь тогтоогддог байна. Гэрч нарын мэдүүлгээр ын жолоодож явсан цэнхэр өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэл, *******ын жолоодож явсан Лексус 470 маркийн тээврийн хэрэгсэлтэй хөөцөлдөж явсан тухай, харин 3 дахь тээврийн хэрэгсэл буюу королла маркийн тээврийн хэрэгсэл өөр зүгт явсан болох нь тогтоогддог. Дээрх 3 дахь тээврийн хэрэгсэл нь тухайн үйл баримтад ач холбогдолтой ямар нэгэн шалтгаант холбоогоор холбогдохгүй юм.

Дээрх байдлаас дүгнэлт хийхэд хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нотолбол зохих байдал” буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг бүхий л нөхцөл байдлууд нотлогдсон буюу хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг хөтөлбөргүй тогтооход хангалттай хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, тэдгээр нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн бөгөөд шүүх хэлэлцүүлгээр тал бүрээс нь бодит байдлаар хянаж үзэн, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, хэргийн зүйлчлэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлын талаар хууль зүйн дүгнэлт хийж хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гаргах бүрэн боломжтой. Мөн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 44 дугаартай тогтоолоор давж заалдах шатны шүүхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан үндэслэлээр шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлж өгсөн гэж үзэж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Дундговь аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЗ/185 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Яллагдагч *******ын өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр анх хэргийг буцааж байсан. Энэ захирамжид заасан үндэслэл арилаад дахиад анхан шатны шүүхэд ирсэн. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 185 дугаар захирамжаар дахин буцаасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Хавтаст хэргийн 54 дүгээр талд Лексус-470 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* хэргийн талаар тодорхой мэдүүлгүүд өгсөн. Прокурорын гаргасан эсэргүүцэлтэй санал нэг байна гэв.

Яллагдагч ын өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Прокурорын эсэргүүцлийг зөвшөөрөхгүй. ыг хууль бусар яллагдагчаар татсан. 2022 оны 08 сарын 19-ний өдөр анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаж буцаасан. Нотлох ёстой байдлыг нотлоогүй гэж буцаасан. Хохирогч 3 хүнийг нэгийг нь яллагдагчаар татаад тухайн үед осол аваар болсон мэтээр шалгадаг. Урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргасан. Анхан шатны шүүхээс буцаасан нь үндэслэлтэй. Отгонжав гэдэг хүн гол гэрч байсан. Лексус-470 маркын машин дотор 3 хүн явсан гэдгийг дарамталж байгаад худлаа мэдүүлэг авсан. Саруулболд прокурор тээврийн хэрэгслийг эзэнд нь өгч явуулсан байсанд гомдол гаргаж байсан. Санаатай мөргөж хохирол учруулаад байхад зам тээврийн осол гэж дүгнэж байна. ШУТИС-ийн багш нараар дүгнэлт гаргуулах гэхэд дүгнэлт гарах боломжгүй гээд хариуг албан бичгээр өгсөн. Урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтүүдээ дэмжиж байна. Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдаанаар Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЗ/185 дугаар шүүгчийн захирамжтай ******* овогтой *******, овогтой нарт холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу хянан үзэв.

Яллагдагч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө Дундговь аймгийн сумын 2-р баг Баянхошуу гэх газарт сумын голомтот бүсийн явуулын эргүүл хийж байх хугацаандаа 15-34 ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоох талаар шаардлага тавьж зогсоогүй зугтсаны улмаас 11-13 ӨМҮ улсын дугаартай Лексус-470 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хойноос нь хөөх үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэх заалтыг зөрчсөний улмаас 15-34 ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, , нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

Яллагдагч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө Дундговь аймгийн сумын 2-р баг Баянхошуу гэх газарт хууль бусаар алт олборлох зорилгоор явж байгаад 11-13 ӨМҮ улсын дугаартай Лексус-470 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг цагдаа байна гэж бодон металл илрүүлэгч багажийг хураалгахгүйн тулд 15-34 ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон зугтаах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэх заалтыг зөрчсөний улмаас 11-13 ӨМҮ улсын дугаартай Лексус-470 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж,  өөрийнх нь жолоодож явсан автомашины зорчигч , нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

Дундговь аймгийн Прокурорын газраас яллагдагч *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 27.10 зүйлийн 1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянаад дахин мөрдөлт хийлгэхээр буцааж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийн дагуу хянан үзээд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-д хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад

1.1 гэмт хэрэг гарсан байдал, үүнд гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэнийг нотлохоос гадна Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг нотлох,

1.3-д гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр юу болох,

1.6 гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг байдлуудыг шалган нотолж тогтоон шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд энэ шаардлага хангагдаагүй тохиолдолд шүүх хууль ёсны дагуу шударга шийдвэр гаргахад эргэлзээтэй.

            Анхан шатны шүүх хэрэг хянах явцдаа талуудын хүсэлт хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн нөхцөл байдал болон дээр дурдсан хуулийн заалт шаардлагын дагуу дахин шалгуулахыг шаардсан байх бөгөөд шүүгчийн дотоод итгэлдээ үндэслэн хэргийн баримтад тулгуурлан гаргасан шийдвэрлэлтийг үндэслэл бүхий байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг нарийвчлан тодорхойлох шаардлагатай бөгөөд энэ талаар өмгөөлөгчийн зүгээс тавиад байгаа эргэлзээ бүхий асуудлуудыг хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт явуулж шалган шийдвэрлэх ёстой.

            Мөн яллагдагчдын зүгээс ямар ажил үүрэг гүйцэтгэж байсан, яагаад бусдын тээврийн хэрэгслийг мөргөж гэмтээсэн болон ийм үйлдлийг зайлшгүй хийх хууль ёсны шаардлага байсан зэрэг тухай цаг үеийн нөхцөл байдалтай холбоо бүхий шаардлагатай зүйлүүдийг шалгахыг шаардсан сум дундын шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЗ/185 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Ц.ОТГОНЦЭЦЭГ

                               ШҮҮГЧИД                            Р.МӨНХ-ЭРДЭНЭ

         Ш.ТӨМӨРБААТАР