Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 197/ШШ2025/00811

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ********************-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***********************-т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 5,462,350 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******, хариуцагч *********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******** шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Энэ хашаа баганан суурьтай, доод тал нь блоктой юм. Тийм учраас нураагаад дахин шинээр барихаар болчихсон тул би хариуцагчид хашаанд олон хүүхэд, машин техник байдаг, энэ хашаа нурахад бэлэн болчихсон, яаралтай засварлаад өгөөч гээд 2,3 сар ярьсан. Цагдаагийн газарт материалаа өгөхөөс эхэлж ярихад хариуцагч наад хашааг чинь би мөргөж гэмтээгээгүй гэж хэлэхээр би дахиж энэ хүнтэй ярих шаардлагагүй гэж бодсон. Хашааны үнэлгээг хийлгээд шүүхэд хандсан. Энэ үйл баримт 2024 оны 10 дугаар сард болсон гэв.

 

Хариуцагч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Үнэлгээ нь хэт өндөр санагдсан, тухайн хашаа 4 метрийн урттай байсан. Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн их байна. Би өөрөө буулгаад шинээр бариад өгье гэсэн учраас хүлээн зөвшөөрөхгүй. Материал зардаг хүмүүсээс асуухад ийм үнийн дүнтэй болохгүй гэж хэлсэн, хашааг засварлуулах хүн мөн заавал буулгаж барих хэрэгтэй, гэхдээ нураагаад барихад ийм өндөр үнийн дүн байхгүй гэж хэлсэн гэв.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******-ны хариуцагч ********-т холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 5,462,350 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

 2. Хариуцагч тээврийн хэрэгслээр ****-ны хашааг мөргөж, эд хөрөнгөд хохирол учруулсан, хашааны үнэлгээ өндөр гарсан, өөрөө засаж өгнө, хашааг засах хүн надад заавал буулгаж барих хэрэгтэй, үнийн дүн нь өндөр гэж хэлсэн учир хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

 

3. *************-р байрны гадаа зогсоолын блок хашаа, самбарыг *****  улсын дугаартай, тээврийн хэрэгсэл 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 17 цаг 30 минут орчим мөргөж, ослын газрыг орхин явсан гэх гомдол мэдээлэл хүлээн авч тэмдэглэл үйлдэж, уг үйлдэлд зөрчлийн хэрэг нээж, ослын газарт үзлэг хийж, эрх бүхий албан тушаалтан 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр холбогдогчоос мэдүүлэг авч тэмдэглэл үйлджээ. /хх-32/

 

Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасныг үндэслэн ******-ыг 100,000.00 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудас хэрэгт авагдсан тул гэм буруутай, талууд энэ талаар маргаагүй, мөн *******-ийн уг хашааны хохирлын үнэлгээний тайланд ажлын хөлс, материалын зардал, хохирлын дүн нийт 5,105,000 төгрөг, үнэлгээний хөлсний орлогын баримт, хашааны гэрэл зураг, *****-ны гэрчилгээний хуулбар, зохигчийн иргэний үнэмлэхний лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг баримтууд /хх-7-23, 28-29, 35-42/ хэрэгт авагдсан байна.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д ...бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр төлнө гэж заасан.

 

5. Хариуцагч *****-ын болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учирсан, нэхэмжлэх хохирлоо шаардах эрхтэй тул блок хашааны 5,105,000 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 357,350 төгрөг нийт 5,462,350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

6. Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 102,348 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 102,348 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 5,462,350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-нд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,348 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 102,348 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ