Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 197/ШШ2025/00491

 

 

 

 

 

 

2025 01 29

197/ШШ2025/00491

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Г**********-ийн нэхэмжилсэн 10 319 052 /арван сая гурван зуун арван есөн мянга тавин хоёр/ төгрөгийг хариуцагч Б.Х******** нь 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 1 146 000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 1 146 000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1 146 000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1 146 000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1 146 000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1 146 000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1 146 000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1 146 000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1 146 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар Г********-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180 055 төгрөгөөс 90 027 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 90 027 төгрөгийг улсын төсвийн орлогоос, мөн 90 027 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан Г*******-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН