Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 197/ШШ2025/00492

 

 

 

 

 

 

 

 

 

   

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Г****-ийн нэхэмжилсэн 9 585 000 төгрөгийг хариуцагч С.Т***** нь 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 1 597 500 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 1 597 500 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 1 597 500 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 1 597 500 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 1 597 500 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 1 597 500.66 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэж бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар Г******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168 310 төгрөгөөс 84 155 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 84 155 төгрөгийг улсын төсвийн орлогоос, мөн 84 155 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан Г*****-д олгосугай

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН