Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 197/ШШ2025/00769

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 197/ШШ2025/00769

 

 

 

 

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 75 дугаар зүйлийн 759.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ****-ын нэхэмжлэлтэй хариуцагч ****-д холбогдох эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 800.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 800.000 төгрөгийн 200.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч *** 600.000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж  барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,750 төгрөгийг улсын орлогод үлдээж, 11,875 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ****-өөс 11,875 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ****-д олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ