Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 316/ШШ2025/00123

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 316/ШШ2025/00123

Сэлэнгэ аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч Улаанбаатар хот Б******* дүүрэг * дугаар хороо ** хороолол **-*** тоотод оршин хаягтай гэх, Н******* овогт Б******* П******* /РД:*********/-гийн нэхэмжлэлтэй; Утас: ***********

О.Н*******ийг эрэн сурвалжлуулах-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Төгс-Учрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.П******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие иргэн О.Н*******т өөрийн өмчлөлийн БЗД-ийн *-р хороо, У******* **-р гудамжинд байрлах амины орон сууцныхаа *** тоот өрөөг 2023 оны 06-р сарын 09-ны өдөр нэг сарын төлбөрт 330,000 төгрөг мөн энэхүү төлбөр дээр нэмж сар бур хэрэглэсэн цахилгаан болон цэвэр ус, халуун ус, хог, бохир ус зайлуулах, усны суурь үнэ нэмж төлөхөөр харилцан тохиролцон хөлслүүлсэн болно. Аман гэрээ хийж сар бурийн эхэнд төлбөрөө өгч байхаар тохиролцож хариуцагч О.Н******* нь 2024 оны 2-р сар хүртэл амьдарч байсан. 2023 оны 06 сарын 09-нд байранд орсон тул бид хоёрын тооцоо сар бурийн 09-нд дуусаж. эхэлж явдаг.

Тийм учраас 2 сарын тооцоог оруулж бодсон юм. Энэ хугацаанд өрөөний төлбөрөө төлөөгүй. 2024 оны 2 сарын өрөөний төлбөр 660000 төгрөг төлбөр, гэрлийн 176,870 төгрөг төлөөгүй үүнийг 2024 оны 2 сарын 02-нд өгсөн 150,000 төгрөгөөс гэрлээс хасаад 26,870 төгрөг үлдэгдэлтэй. Гэрлийн төлбөр 26,870 төгрөг түрээс 660,000 төгрөг нийт 686,870 төгрөг төлөөгүй байрнаас зугтаж гарсан. Гарсныг нь хожуу мэдсэн. О.Н******* нь байрнаас гараад жил шахам болж байна.

Эрэн сурвалжлуулж 2024 оны 05-р сарын 28-ны өдрийн 101/ШШ2024/0**** захирамжаар хаягийг тодруулсан болно. Гэтэл Сэлэнгэ аймгийн шуух 4 удаа, БЗД-д 3 удаа шүүхэд 7 удаа өргөдөл өгч шалгуулахад Сэлэнгэ аймгийн шуух хаягтаа байхгүй гэдэг, Б******* дүүргийн шүүх Сэлэнгэ аймгийн хаягтаа байна гэдэг.

Ийм учраас миний хохирол болох нийт 686,870 төгрөгийг хариуцагч О.Н*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх хэрэг авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.П******* нь О.Н*******ээс 686,870 төгрөг гаргуулах тухай гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа О.Н*******ийг эрэн сурвалжлуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Учир нь: Б.П******* нь өөрийн өмчлөлийн Б******* дүүргийн *-р хороо, У******* **-р гудамжинд байрлах амины орон сууцныхаа *** тоот өрөөг О.Н*******т 2023 оны 06-р сарын 09-ны өдөр нэг сарын төлбөрт 330,000 төгрөг мөн энэхүү төлбөр дээр нэмж сар бур хэрэглэсэн цахилгаан болон цэвэр ус, халуун ус, хог, бохир ус зайлуулах, усны суурь үнэ нэмж төлөхөөр харилцан тохиролцон хөлслүүлсэн байх ба энэхүү хугацаанд өрөөний төлбөрт төлөгдөөгүй 686,870 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иргэний хэргийн хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Н*******ийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй болсон нь тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 148/ШЗ2024/0**** дугаартай шүүгчийн захирамж, хүсэлт гаргагчийн тайлбар болон бусад бичгийн чанартай баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Б.П*******гийн хүсэлтийг хүлээн авч, оршин суух хаяг нь тодорхойгүй этгээд болох О.Н*******ийг эрэн сурвалжлах нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч нь тухайн этгээдийг олж болох эх сурвалжийг нэрлэн заагаагүй болохыг дурдаж, уг ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгч шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлд зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн С******* сум * дүгээр баг Баянхаан ** дугаар хэсэг гудамж *** тоотод бүртгэлтэй Б******* овогт О*******н Н*******ийг /РД: *********/-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар О.Н******* /РД:***********/-ийг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, хүсэлт гаргагч Б.П*******д мэдэгдэхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ