| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 184/2024/10425/И |
| Дугаар | 197/ШШ2025/00493 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 197/ШШ2025/00493
| 2025 01 29 | 197/ШШ2025/00493 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Г*******-ийн нэхэмжилсэн 10 407 154 төгрөгийг хариуцагч Д.Д**** нь 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1 407 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэж хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар Г*********-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181 465 төгрөгөөс 90 732 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 90 732 төгрөгийг улсын төсвийн орлогоос, мөн 90 732 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан Г**********-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН