| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 197/2025/00292/И |
| Дугаар | 197/ШШ2025/00706 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 197/ШШ2025/00706
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
|
|
|
|
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Г********-ийн нэхэмжилсэн 8 628 298 төгрөгийг хариуцагч Д.Э**** нь 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 1 000 000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 1 000 000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 1 876 100 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэж хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар Г****-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153 003 төгрөгөөс 76 501 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 76 501 төгрөгийг улсын төсвийн орлогоос, мөн 76 501 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан Г****-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН