Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2024/0811

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн д*******ж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Д.Ж*******

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 

Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг дарга

Хариуцагч: Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын алба 

Нэхэмжлэлийн шаардлага: Нөхөн олговор олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нөхөн олговор 15,280,000 төгрөг олгохыг Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албанд  тус тус даалгах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О*******, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л*******, хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга болон Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Д.Ж*******аас тус шүүхэд “Нөхөн олговор олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, нөхөн олговор 15,280,000 төгрөг олгохыг Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг даргад тус тус даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. 

Хоёр. Маргааны үйл баримтын талаар:

2.1.Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамжаар “... дугаар хорооны нутаг дэвсгэрт *******, *******-р байрны урд 2 x 8 машины граж барихыг ******* ХХК-д ... зөвшөөрсүгэй” гэжээ. 

2.2.Газрын төлбөр тогтоох тухай 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар актаар ... Д.Ж*******д Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт, ******* дугаар байрны баруун талд байрлаж байгаа авто граашийн зориулалтаар нийслэлийн газрын үнэлгээний бүсчлэлд м.кв газар ашиглаж байгаа тул Газрын тухай хуулийн дагуу 2007-2008 оны газар ашигласны төлбөрт 44,0000 төгрөг төлөхөөр тогтоосон байна.   

2.3.Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дугаар захирамжийн 1 дэх заалтад “... дугаар хороо, дугаар цэцэрлэгийн хажууд байрлалтай, 110 ширхэг тоосгон гараашийг албадан буулгаж, газрын зөрчлийг арилган газар чөлөөлөх ажлыг зохион байгуулсугай” гэж, 

2.4.Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжаар “...Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор зөвшөөрөлгүй болон зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн барьсан хашаа, хайс, гарааш, хаалтыг чөлөөлөх ... ажлыг зохион байгуулсугай” гэжээ. 

2.5.Дээрх захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албаны даргаас 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 54 тоот мэдэгдлийг хүргүүлсэн.

2.6.Нэхэмжлэгчээс дээрх захирамж, мэдэгдлийг эс зөвшөөрч, нөхөн олговорт 15,280,000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэлд тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 3501 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гаргасан нэхэмжлэлээр 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн. 

Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Д.Ж*******аас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 

Нэхэмжлэгч Д.Ж******* нь 2006 оноос хойш Баянгол дүүргийн дугаар хороо, *******-р байрны баруун талд м.кв газарт барьсан грашийг Баянгол дүүргийн газрын албанаас гарган өгсөн “эзэмших, ашиглах газрын баталгаат хэмжээг тогтоосон акт, эдэлбэр газрын экспликаци баримт” болон газрын төлбөр тогтоох тухай ******* тоот актаар ашиглаж байсан.

Тухайн газрын төлбөр тогтоосон акт дээр Баянгол дүүргийн Газрын албаны дарга, татварын улсын байцаагч, төлбөрийн байцаагч нар тус тус гарын үсэг зурж, нэхэмжлэгч намайг тус газрыг эзэмшиж байгааг баталгаажуулсан байдаг. Энэ хугацаанд буюу 2006 оноос 2017 оныг дуустал хугацаанд газрын төлбөр тогтоосон актын дагуу Газрын төлбөрийн тухай хуульд заасны дагуу тухай үеийн Баянгол дүүргийн Газрын албаны Улаанбаатар банк дахь тоот дансанд төлж барагдуулахаар тохиролцсоны дагуу газрын төлбөрт нийт 95040 төгрөгийг тушаасан байдаг. 

2023 оны 12 дугаар сарын -ны өдөр гарааш дээр “Газар чөлөөлөх мэдэгдэх хуудас" наасны дагуу 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн Засаг даргатай уулзан тухайн газрыг тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 17 тоот тогтоолын Хавсралтанд дурдсан -р цэцэрлэгийн 110 гарааш нураах, тохижилт хийх болсныг мэдсэн. 

Баянгол дүүргийн Засаг дарга нь дээрх тогтоолыг үндэслэн 2023 оны 12 дугаар 14-ны өдрийн дугаар газар чөлөөлөх захирамж гаргасан бөгөөд миний бие нь энэхүү захирамжтай холбоотой гомдол гаргасан боловч хариу өгөөгүй тул дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах хуулийн зохицуулалтын дагуу Нийслэлийн Засаг даргад 2024 оны 02 дугаар сарын 19-ны гомдол гарсан. 

Нийслэлийн Засаг даргаас 04 дүгээр сарын 15-ны өдөр тус гомдлын хариуг өгөхдөө Газрын тухай хуулийн 60.2.1-д заасан маргаан таслах зөвлөл байгуулагдаагүй тул шүүхэд ханд гэсэн хариу тайлбар өгсөн. Гэвч хариу өгсөн өдөр буюу 04 дүгээр сарын 15-ны өдөр гарааш нураах ажиллагаа эхэлсэн бөгөөд энэхүү ажиллагааг явуулахдаа Нийслэлийн Засаг Даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн тоот захирамж болон Баянгол дүүргийн Засаг Даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн тоот захирамжийг үзүүлэн нэхэмжлэгчийн гараашийг нураасан. 

Гарааш нураах үндэслэл болсон нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамж болон Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар захирамжийн үндэслэл нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/09 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийг 2021- 2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн 9.4.2 т заасныг үндэслэсэн байх бөгөөд уг баримт бичгийн 9.4.3 Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлын нөлөөлөлд өртсөн иргэн, хуулийн этгээдэд хуулийн дагуу нөхөн олговрыг олгох, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулсан байна гэж заасан. 

Иймээс Нийслэлийн Засаг даргын болон Баянгол дүүргийн Засаг дарга нар нь захирамжийн хэрэгжилтийг хангаж, нөхөх олговорыг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нөхөн олговор болох 15.280.000 төгрөгийг даалгаж өгөхийг хүсье” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.Ж******* нь 1999 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/128 дугаар захирамжид итгэн өөрийн шударгаар олж авсан цалингаар уг гараашийг худалдаж авсан байдаг. Үүний дагуу газрын төлбөр тогтоох акт, кадастрын зургийн дагуу тухайн үеийн газар зохион байгуулалтын татварын байцаагч болон газрын албаны хүмүүс татварын акт тогтоосон. Сүүлийн үеийн газрын төлбөр төлж байсан баримтууд байгаа. Энэ бүхнээс харах юм бол нэхэмжлэгч Д.Ж******* нь зөвшөөрөлгүй гарааш барьсан зүйл байхгүй. Тухайн үеийн Засаг дарга нар улс төрийн шийдвэрээр солигдоод төрийн итгэлийг хамгаалах үйл ажиллагаа огт хийгдэхгүй байна. 

Нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авъя гэсэн боловч тухайн үед танай гараашийг чөлөөлөөд нэгдсэн журмаар дулаан гарааш доор нь бариад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгоно гэж хэлснийг хүлээж байсан. Харамсалтай нь сонгууль болох бүрт улс төрийн ямар нэгэн нам ялах бүрт төрийн итгэлийг хамгаалах зарчим алдагдсаар ирсэн. 2020 оны 0209 дүгээр тогтоолоор баталсан Нийслэлийн 2021-2025 оны хот хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиг үүргийн 9.4.2 дах заалтыг дурдсан байдаг. Уг тогтоолын 9.4.3-т маш тодорхой улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй бүтээн байгуулалтын нөлөөнд орсон иргэд, хуулийн этгээдэд нөхөн олговор олгоно гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй.

Яагаад хэрэглэх ёстой гэвэл хэдийгээр хариуцагч тал 24, 27 дугаар заалтыг дурдаж байгаа боловч нэхэмжлэгч зөвшөөрөлтэй гарааш эзэмшигч тул уг заалтыг хэрэглэх ёсгүй байсан. Уг гарааш байгаа хотхон нь анхнаасаа буруу төлөвлөлттэй, нэг ч дулаан гарааш байхгүй. Социализмын үед үед Оросуудын төлөвлөлтөөр барьсан байдаг. Тийм учраас үе үеийн Засаг дарга нар иргэдийн хүсэлтийг үндэслэж дулаан гарааш барих захирамж гарсан. Олон улсын кейсийг үзэхэд бусад улс орнууд буруу төлөвлөлтөөс болж баригдсан гараашийг хэзээ ч нураадаггүй. Учир нь иргэдийн эрх зөрчигдөнө гэж үздэг. Нөгөө талаар нийгэм, эдийн засгийн маш их хохирол учирдаг. Тийм учраас шинэ дагуул хот бий болгодог. Нурааж байгаа хөрөнгө буцаан эргэлтэд оруулж, аль өрхийн амьжиргааны түвшнийг буруулахгүйн тулд хэзээ ч ийм шийдвэр гаргадаггүй. 

Манай хорооллын *******, ******* дугаар байрны эргэн тойронд ногоон байгууламж хангалттай байдаг. Яагаад гэвэл дугаар цэцэрлэг, дугаар сургууль хангалттай ногоой байгууламжтай. Үүнийг тохижуулж сайжруулах ёстой байтал захирамж гаргасны дараа дахиад дулаан гарааш доор нь бариад тоглоомын талбай дээр нь барина гэсэн 397 дугаар захирамж дагуу хийнэ гэж хүлээлт үүсгэчхээд одоо ийм шийдвэр гаргаж байгаа юм. Ил зогсоолууд биш далд зогсоолууд байх ёстой. Нөгөө талаараа эрүүл аюулгүй орчин, хүнлэг энэрэнгүй нийгмийг бүтээнэ гэсэн тогтоол байдаг. Энэ бүх зүйлээ үйл ажиллагаатайгаа нийцүүлэх хэрэгтэй. Хэрвээ дулаан зогсоолыг доор нь хийгээд, ногоон байгууламжаа дээрээ барьсан бол өнөөдөр нийтээрээ бид өвөл, зунгүй машины угаарт угаартахгүй. 

Манай ээж 2021 оноос хойш хавдрын өвчинтэй 2 дахь хагалгаандаа орсон хүн байдаг. Цаг агаарын нөхцөл байдлаас гадна жилийн 4 улиралд хот даяар ил зогсоолтой, түгжрэл бууруулна гэж байгаа боловч ил зогсоолууд нь яг зам дээр байрлаж байхад хэзээ ч түгжрэл буурахгүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд нийгэм эдийн засгийн үр ашигтай, үндэслэлтэй захиргааны актууд гарах ёстой байтал энэ бүгдийг бүхэлд нь зөрчихөөс гадна 9.4-ийн хамгийн сүүлийн заалт буюу төрийн итгэлийг хамгаалах заалтыг хэрэгжүүлээгүй. Сонсголыг ерөнхийдөө 12 дугаар сарын 29-ны өдөр зарласан байдаг. Гэхдээ тов дээр 12 дугаар сарын 01-ний өдөр сонсгол хийгдэнэ гэсэн мэдэгддэг байдаг. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 83 дугаар заалт дээр мэдэгдэл нь 14 хоног дотор хүчинтэй байх ёстой гэж заасан байдаг. Гэтэл хүмүүсийг сонсголд сууж өөрсдийн дуу хоолойг илэрхийлэх цаг хугацааны боломжоор хангаагүй. 11 дүгээр сарын 29-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ны өдөр хүртэл 3 хоног байгаа юм. Харамсалтай нь тэр өдөр нь манай ээжийн хагалгааны уулзалттай байсан. Дараагийн өдөр нь юу болсон талаар асуухад сонсгол хийгдээгүй. Хэрвээ төрийн албан хаагч улс төрөөс хараат бусаар, нийгэм, эдийн засгийн тооцоололтойгоор ард иргэдийн амьжиргаа, эрүүл аюулгүй байдлыг дэмжиж, хуулийн дагуу үйл ажиллагаaraa явуулсан бол энэ үйлдлүүд нь эс үйлдэл болохгүй. Мэргэжлийн хүмүүс нь мэргэжлийн дүгнэлт гаргаад маргаан таслах зөвлөл хуралдах боломж байсан. Гэтэл маргаан таслах зөвлөлд нь хандаад байхад гарааш нураадаг өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 04 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн мэдэгдэлдээ Маргаан таслах зөвлөл байгуулагдаагүй байна тийм учраас шүүхэд ханд гэсэн хариу өгч байсан. 

Монгол Улсад шударгаар хуулийн дагуу өнөөдрийг хүртэл явсан хүмүүс нь хохироод, хууль бусаар хахууль өгсөн хүмүүс нь гэрчилгээ, нөхөн олговор авах ёстой юм. 70 гаруй наслахаас өмнө Монгол Улсад өөрсдийн олж авсан боловсрол мэдлэгээр төрөөс юу ч гуйлгүй хувь нэмрээ оруулаад явсан социализмын сэтгэлгээтэй, хуульд л итгэдэг хүмүүс. Гэтэл насны эцэст яг энэ шийдвэрээс болоод төрдөө гомдолтой амьдрах нийгмийг бүтээмээргүй байна. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу шүүхийг хамгийн сүүлийн найдвар тул хандсан байгаа. Тиймээс хуулийн дагуу бидний зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү гэж найдаж байна.” гэв. 

Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

4.1.Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л******* тус шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: 

“Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамжаар ******* ХХК /Д.Азж*******/-д тус дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт *******, ******* дугаар байрны урд 16 м.кв газар дээр гарааш барих зөвшөөрлийг олгожээ. 

Тус гараашийн доорх газар эзэмших эрхийг анх Д.Азж*******д олгосон ба иргэн Д.Ж*******ын нэр дээр газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ, эрх шилжсэн тухай баримт бүртгэгдээгүй байна. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна” гэж заасныг биелүүлээгүй байх тул газар эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй юм.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан бөгөөд иргэн Д.Ж******* нь тус газрын хууль ёсны эзэмшигч болох нь нотлогдохгүй байх тул нөхөн олговор олгох үндэслэлгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

4.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 20 дугаар зүйлийн 20.2, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.4 мөн Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.23-д зааснаар газар эзэмших эрхгүй этгээдэд газрын зөрчил арилгах зарим арга хэмжээний тухай бол захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбай, хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор зөвшөөрөлгүй баригдсан, газар эзэмших эрхийн гэрчилгээгүй гарааш, объектыг буулгаж, орц гарц, мухар гудам чөлөөлөх ажлын хүрээнд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 45 ширхэг гараашийг нурааж шийдвэрлэсэн. Тус гараашнууд ямар нэгэн байдлаар газар эзэмших эрхийн гэрчилгээгүй учраас Нийслэлийн Засаг даргын зүгээс газрын зөрчил арилгах арга хэмжээний тухай захирамжаар газрын зөрчлийг арилгуулж шийдвэрлэсэн. Энэ тохиолдолд ямар нэгэн байдлаар нөхөн олговрыг өгөх боломжгүй. Хэрвээ газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байсан бол нөхөн олговор олгож болох талаар ярилцаж болох байсан. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 106 дугаар зүйлийн 106 3.14-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

4.3. Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: 

Захирамжийн хууль зүйн үндэслэл: “... арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулна.” гэж тус тус заасан болон Баянгол Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 17 дугаар тогтоол, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2023/0541 дүгээр шийдвэрийг тус тус үндэслэн дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дугаар захирамж гарсан. 

  1. Захирамжийн зорилго: Тус дүүргийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дугаар захирамжаар ... тус Дүүргийн нутаг дэвсгэрт байрлах газрын гараашуудыг албадан буулгаж, нийтийн эзэмшлийн зөвшөөрөлгүй чөлөөлөн ажилласан. Нэхэмжлэгчийн зам талбайг тухайд маргаан бүхий Баянгол дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэр, дугаар цэцэрлэгийн хойд болон зүүн талд байрлах, газрын 1 ширхэг тоосгон гараашийг газар эзэмших гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшдэггүй, мөн тухайн маргаан бүхий газрыг аливаа иргэн, хуулийн этгээдэд өмчилж, эзэмшүүлж ашиглуулсан тухай захирамж, шийдвэр огт байдаггүй тул дүүргийн Засаг даргын зүгээс газар чөлөөлөх тухай мэдэгдлийг өгсөн. Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй тул 2024 оны 04 дүгээр сард албадан чөлөөлсөн байна. 
  2. Захирамжийн сонсох ажиллагаа: ... Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 11 дүгээр сараас эхлэн тухайн байршилд байрлах гараашуудын эздэд сонсох ажиллагааны мэдэгдлийг тараасан. Уг сонсох ажиллагааны мэдэгдлийн дагуу 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч болон бусад иргэдээс Баянгол дүүргийн Засаг дарга болон Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд ирж хариуцсан хорооны газар зохион байгуулагчтай уулзсан боловч бичгээр санал, хүсэлт, холбогдох нотлох баримтаа гарган өгөөгүй байдаг. 
  3. Захирамжийг мэдэгдсэн тухай: ... дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дугаар захирамжийг 2023 оны 12 дугаар 15-ны өдрөөс эхлэн тухайн байршилд байх 110 гарааш эзэмшигчдэд мэдэгдэж эхэлсэн байдаг. 
  4. Нөхцөл байдлыг тогтоох: Дүүргийн Засаг дарга болон Газар зохион байгуулалтын албанаас ... маргаан бүхий газрын суурин болон хээрийн судалгааг хийх, төлөвлөлт, хэрэгцээ шаардлага, хууль зүйн үндэслэлийг нягтлан судалсан. Тухайлбал: Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас бодит нөхцөл байдлыг тогтоох зорилгоор маргаан бүхий газар нь Газрын мэдээллийн санд бүртгэлтэй эсэх, нэгж талбарын хувын хэрэгтэй эсэх, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орж байсан эсэх, газрыг аливаа этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гарч байсан эсэх, инженерийн шугам сүлжээ болон үер усны ам далан, ундны усны эрүүл ахуй, хамгаалалтын бүс болон хязгаарлалтын бүстэй давхцаж байгаа эсэх, бусдын эзэмшил ашиглалтад байгаа газартай давхцалтай эсэх зэргийг нягталж шалгасан. 

Нэхэмжлэгчид маргаан бүхий газарт ... газар эзэмших, өмчлөх эрх огт үүсэж байгаагүй, газар эзэмших гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшдэггүй, хууль зөрчин гараашийн зориулалтаар ашиглаж байсан бөгөөд газрын төлбөр тогтоосон актаар дараах байдлаар газрын төлбөрийг 2017 онд төлсөн, түүнээс хойш газрын төлбөрийг төлж байгаагүй. 

  1. Нэхэмжлэгчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөөгүй тухай: Нэхэмжлэгч нь маргаан бүхий тоосгон гараашуудыг газар эзэмших гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшдэггүй, шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй бөгөөд этгээд болох нь 1. Захирамжийн үндэслэл, 2. Хэргийн материалд цугларсан болон Нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүнд хавсаргаж өгсөн баримтууд, 3. Бусад төрийн захиргааны байгууллагуудаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон холбогдох нотлох баримтаар тогтоогддог. 
  2. Нөхөх олговор олгох тухайд: ... уг газарт өмчлөх, эзэмших эрх үүссэн, тухайн эзэмших, өмчлөх эрх бүхий газарт байрлах эд хөрөнгө, түүнийг чөлөөлөхтэй холбоотой зардлыг нөхөн олгохоор заасан. Нэхэмжлэгч нарын тухайд 1994 оны болон 2002 онд батлагдаж өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газрын тухай хууль болон Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар газар эзэмших, өмчлөх эрхгүй этгээд бөгөөд "Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөн олговор олгох журам"-ын үйлчлэлд хамаарахгүй этгээд юм. Захиргааны байгууллагын зүгээс нөхцөл байдлыг нэг бүрчлэн судалж, Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу газрын зөвшөөрөлгүй маргаан бүхий гараашуудыг албадан чөлөөлж, газрын зөрчил арилгах захирамж гаргасан.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

4.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Нэхэмжлэгчийн дурдаад байгаа 2024 оны Баянгол дүүргийн Засаг даргын захирамж биш байгаа юм. Энэ үйл ажиллагаа яагаад явагдсан, сонсох ажиллагаа, захиргааны актыг мэдэгдэх ажиллагаа, захиргааны акт хэзээ гарсан гэдэг дээр зөрүүтэй мэдээлэлтэй байгаад байна. ... шүүхийн шийдвэрээр тухайн 110 ширхэг гараашны 23 иргэнд холбогдох тухайн хэргийг шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэр нь 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 0514 дугаар шийдвэрийг биелүүлээд Баянгол дүүргийн Засаг дарга 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Газрын зөрчил арилгах тухай дугаар захирамжийг гаргасан. Тус захирамжийн хүрээнд тухайн 110 ширхэг гараашийг чөлөөлөх үйл ажиллагаа болсон. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлдээ 2024 оны Нийслэлийн Засаг даргын захирамжийг дурдаад байдаг. ... дугаар захирамжийн сонсох ажиллагааг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хийсэн. Гэхдээ сонсох ажиллагаа 2020 оноос эхэлсэн.     

2022 онд А/60 дугаар захирамжтай тухайн 110 гараашны иргэд маргасан. Үүнтэй холбогдуулаад шийдвэр гарсны дараа ч гэсэн шүүхийн шийдвэрийг биелүүлээд сонсох ажиллагаа хийсэн. Сонсох ажиллагаанд иргэд ирээд өргөдөл гомдлоо гарган, биечлэн уулзсан процесс байгаа. Сонсох ажиллагаанд оролцох эсэх, хариу тайлбар гаргах эсэх нь өөрсдийнх нь асуудалд захиргааны байгууллага иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд сонсох, мэдэгдэх ажиллагааг хуулийн хүрээнд хийсэн учраас тус захирамж гарсан. Холбогдох баримтыг хэргийн материалд хавсаргасан байгаа. Захирамж мэдэгдсэн тухайд бол Захиргааны ерөнхий хуулийн ******* дугаар зүйлд заасны дагуу тухайн захирамжийг гарсан өдрөөс буюу 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хойшоо мэдэгдсэн. Нөхцөл байдлыг тогтоох тухайд бол бүх л мэдээллийг цуглуулсан. Газрын мэдээллийн сан, тухайн иргэдийн гаргасан өргөдөл, гомдол холбогдох мэдээллийг цуглуулсан. Нэхэмжлэгчийн дурдаад байгаа 1999 оны захирамж бол 4 жилийн хугацаатай 2003 онд дууссан. Тухайн захирамжтай холбогдуулаад тухайн газрыг эзэмшиж байсан компани сунгасан зүйл байдаггүй. Газрын мэдээллийн санд ямар нэгэн байдлаар бүртгэлгүй газар эзэмших, ашиглах эрхгүй. Тодруулбал, хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөөгүй байгаа юм. Нөхцөл байдлыг судлаад бодит нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр тухайн захирамж гарсан. 

Нөхөх олговрын тухайд бол Монгол Улсын Засгийн газрын 20 оны 222 дугаар тогтоолоор газар эзэмших, ашиглах хууль ёсны эрхтэй этгээдэд нөхөн олговор олгохоор тусгасан. Газар эзэмших, ашиглах эрхгүй, хууль ёсны, эрх ашиг сонирхол нь хөндөгдөөгүй этгээдэд нөхөн олговор олгох боломжгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй гэж үзэж байна. Газрын төлбөр төлсөн тухайд бол нэхэмжлэгч анхнаасаа эрх зүйн зөрчилтэй эд хөрөнгө 2006 онд худалдаж авсан байдаг. 2006 онд тухайн гараашийг худалдаж авахад газар эзэмших эрх байгаагүй, газрын төлбөрийг төлөөгүй, газрын төлбөртэй холбоотой харилцаа бол Газрын тухай хуулиар зохицуулдаг харилцаа биш. Энэ харилцаа бол тусдаа хуультай буюу Газрын төлбөрийн тухай хуулиар зохицуулагддаг харилцаа юм. Нэхэмжлэгчийн тухайд 2017 оноос хойш газрын төлбөр төлөөгүй, өмнөх Мэдээлэл нь дутуу байдаг. Хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Тухай эвлэрэх эрхгүй учраас эвлэрэх боломж олгоод шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулсан. Дүүргийн Засаг даргад уламжилж нэхэмжлэгчийн хүүхдийг нь уулзуулсан. Дүүргийн Засаг дарга нөхцөл байдлыг маш сайн ойлгож байна. Үнэхээр хуулийн хүрээнд байсан бол шийдэх боломжтой. Өөрийн хэмжээнд танай ээжийн нөхцөл байдлыг ойлгоод нөөц хөрөнгөөс иргэдийн гомдлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй байдаг учраас эмчилгээнд нь зориулаад 3,000,000 төгрөгийн тусламж үзүүлсэн.гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Д.Ж*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжаар “...нийслэлийн нутаг дэвсгэрт ... зөвшөөрөлгүй болон зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн барьсан хашаа, хайс, гарааш, хаалтыг чөлөөлөх, объектыг буулгах, төлөвлөлтийн дагуу орц, гарц гаргах, мухар гудамж чөлөөлөх, газар зохион байгуулалт хийх зорилгоор газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх, ...” ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ. 

2.Дээрх захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дахь орц гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэл хүргүүлэх, зөрчил арилгах, газар чөлөөлөх, газар зохион байгуулалт хийх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг ... дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хариуцан зохион байгуулах ... үүргийг дүүргийн Засаг дарга нарт өгсний дагуу Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны А/466 дугаар захирамжаар маргаан бүхий гараашийн газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн.

3.2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр нэхэмжлэгч Д.Ж*******ын эзэмшиж, ашиглаж буй Баянгол дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэр, дугаар цэцэрлэгийн хойд болон зүүн талд байрлах гарааш нь маргаан бүхий Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны А/466 дугаар захирамжид заасан байршилд хамаарч байна.

4. Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны дугаар захирамжаар компанид дугаар хорооны нутаг дэвсгэрт *******, ******* дугаар байрны урд 2х8 гарааш барих зөвшөөрөл олгосон боловч эзэмших ашиглах эрхтэй талаар заагаагүй бөгөөд Д.Ж*******ын нэр дээр газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээ, эрх шилжсэн тухай баримт байхгүй тул Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна”-д заасан газар эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй юм.

5.Нэхэмжлэгч нь Газрын төлбөр тогтоох тухай 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар актаар гараашийн төлбөрийг ямар хэмжээгээр хэрхэн төлөх талаар тогтоосны дагуу гараашийн зориулалтаар газар ашиглаж, газрын төлбөр төлж байсан боловч Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан бөгөөд иргэн Д.Ж******* нь тус газрын хууль ёсны эзэмшигч болох нь нотлогдохгүй байх тул нөхөн олговор олгох үндэслэлгүй байна.

6.Газрын тухай хуулийн /2002 оны/ ******* дугаар зүйлийн *******.6-д “Нөхөх олговор нь газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хамаарахгүй.”, 56 дугаар зүйлийн 56.5-д “Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй.” талаар зохицуулсан тул  нэхэмжлэгч Д.Ж*******д нөхөн олговор авах эрх үүсэхгүй бөгөөд хариуцагч нийслэлийн Засаг дарга болон Баянгол дүүргийн Засаг даргаас  нэхэмжлэгчид нөхөн олговор олгох боломжгүй гэж хариу өгсөн нь хуульд нийцжээ.

7.Иймд нэхэмжлэгч Д.Ж*******ын “... гараашийг албадан буулгасны нөхөн олговрыг олгохгүй байгаа Нийслэлийн Засаг дарга болон Баянгол дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 15,280,000 төгрөгийн нөхөн олговор олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8.Газрын тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.3-т “Энэ хуулийн *******.2-т заасан Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авна.” гэж заасан “тухайн шатны Засаг дарга”-д нийслэлийн Засаг дарга хамаарахгүй, өөрөөр хэлбэл нийслэлийн Засаг дарга нэхэмжлэлд дурдсан нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх үүрэггүй болохыг дурдах нь зүйтэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, Газрын тухай хуулийн /2002 оны/ ******* дугаар зүйлийн *******.6, 56 дугаар зүйлийн 56.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Ж*******ын “...нөхөн олговор олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нөхөн олговор 15,280,000 төгрөг олгохыг нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албанд  тус тус даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН