Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 12

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Д.******* Шүүгдэгч А.А- Хохирогч/насанд хүрээгүй/ А.Д- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Амар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А-д холбогдох 1723001010006 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, Завхан аймгийн Улиастай сумын сургуулийн ** дугаар ангийн сурагч, бүл 2, эмээгийн хамт Завхан аймгийн Улиастай сум, ******* баг Алтангийн хэсгийн **-** тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт *******гийн *******, Регистрийн дугаар: УП********, Шүүгдэгч *******гийн ******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу иргэн А.Д-гийн эзэмшлийн 1100000 төгрөгний үнэ бүхий G-6 маркийн гар утсыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн А.Д- нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 15 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн нутаг давсгэрт байх ерөнхий боловсролын 3 дугаар 10 жилийн сургуулийн 303 дугаартай ангиас өөрийн эзэмшлийн 1.100.000 төгрөгийн үнэ бүхий G-6 маркийн гар утсаа алдсан хэргийн үйл баримт болжээ. Хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн хохирогч А.Д-гийн “...2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 13 цагийн үед Улиастай сумын 3 дугаар 10-н жилийн сургууль дээр гарааны үнэлгээ өгөх гээд очсон юм. Тухайн сургууль дээр очоод 3 давхарт гараад хувиарлагдсан ангидаа очоод шалгалтаа өгсөн. ...Би шалгалт өгөхдөө 2 дугаар салааны 3 дугаар ширээн дээр сууж шалгалт өгч байгаад өөрийнхөө сууж байсан ширээний нүдэн доогуур өөрийнхөө эзэмшлийн G-6 маркийн гар утсаа хийсэн юм. Тэгээд шалгалтаа өгч дуусчихаад хойно байсан хувцасны өлгүүрээс куртикээ аваад, буцаад сууж байсан ширээн доогуураа хийсэн утсаа авах гэтэл утас алга болчихсон байсан. Утас алга болчихсон байна та нар байж бай гэхэд таньдаггүй хүмүүс байсан болоод ихэнх хүүхдүүд нь гараад явчихсан. Тухайн шалгалт авсан багшид хэлэхэд нэг их тоохгүй байсан. Тэгээд цагдаа дуудсан юм...” гэсэн мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч Ж.*******ийн “...2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улиастай сумын 3 дугаар 10 жилийн сургууль дээр гарааны үнэлгээний шалгалт өгсөн юм. Тэгээд шалгалт өгч дуусчихаад гараад явж байтал А би ийм утас оллоо гээд, хар саарал өнгийн G-6 маркийн утас гаргаж ирсэн. ...Тэгээд хэд хонож байтал А нөгөө утсаа зармаар байна гэхээр нь би өөрийнхөө барьж байсан утсан дээр 150.000 төгрөг нэмж авахаар болсон. Тэгээд өөрийн аав оос 90.000 төгрөг аваад, өөрийнхөө барьж байсан ipone-5 маркийн утсаа өгөөд би тэр G-6 маркийн утсыг нь авсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч М.*******гийн “...2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улиастай сумын таван сургуулийн хүүхдүүдээс химийн хичээлийн сорилго шалгалт авагдсан юм аа. Тухайн үед 107 сурагчдыг 4 ангид хувааж шалгалт авсан юм. Би сургуулийнхаа 3 давхарын 303 тоот ангид 24 сурагчдаас шалгалт авсан. ...Шалгалт дуусаад шалгалтынхаа материалыг хурааж байхад манай ангид шалгалт өгсөн 1 дүгээр 10 жилийн нэг банди утсаа алдчихлаа гээд яриад байсан...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн хэргээ мэдүүлсэн мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. А.А-гийн үйлдлийн улмаас хохирогч А.Д-д 1100000 төгрөгний хохирол учирсан нь 2017 оны 11 дүгээр Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрчийн мэдүүлгүүдээр давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах нотлох баримтаар үнэлсэн. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэллээ. Шүүгдэгч А.А- нь бусдын гар утсыг нууц далд аргаар хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч А.А- нь энэн хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.А-ээс хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй. Түүнчлэн шүүгдэгч А.А- Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суугаа газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй. ******* овогт А-ийн А-д холбогдох эрүүгийн 1723001010006 дугаартай хэргийг эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.4, 1.5, 1.8, 4,5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт А-ийн А-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч шүүгдэгч А.А-д хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч А.А-г оршин суугаа газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч А.А-д 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч А.А-гийн хувьд ногдох эд хөрөнгө болох 100.000 төгрөгийн үнэ бүхий LG-G4 маркийн, хар өнгийн нүүртэй, саарал өнгийн тагтай гар утсыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч А.А- нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан G-6 маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч А.Д-д буцаан олгосугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА