| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 101/2024/10292/И |
| Дугаар | 197/ШШ2025/00106 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 197/ШШ2025/00106
2025 01 17 197/ШШ2025/00106
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 06 дугаар хороо, Бага тойруу-26 хаягт байрлах, Соёл-Урлагийн их сургууль БСБ /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******** тоот хаягт оршин суух, Д*****-ийн М**** /РД:******/-д холбогдох,
2,404,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Соёл-Урлагийн их сургууль БСБ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д.М****гээс 2,404,000 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Соёл-Урлагийн их сургууль БСБ нь хариуцагч Д.М****д холбогдуулан 2,404,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.М**** нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,404,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 03 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 сарын 25-ны өдөр 404,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1.Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан.
Иймд зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75, 758.1. дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Соёл-Урлагийн их сургууль БСБ-ийн нэхэмжлэлтэй Д.М****д холбогдох иргэний хэрэгт хариуцагч Д.М**** нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,404,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 03 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 сарын 25-ны өдөр 404,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 26,707 төгрөгийг хариуцагч Д.М****гээс гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОН