Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 197/ШШ2025/00149

 

 

 

 

 

 

 

2025 01 20 197/ШШ2025/00149

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон би,

Нэхэмжлэгч: *********, Т******* ХХК /РД:***** /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ********* тоот хаягт оршин суух, Б*******ын Г***** /РД:*******/-д холбогдох,

4,071,974 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Г*****оос 4,071,974 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т******* ХХК нь хариуцагч Б.Г*****од холбогдуулан 4,071,974 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Г***** нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,071,974 өгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11 сарын 20-ны өдөр 571,974 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1.Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан.

Иймд зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75, 758.1. дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Т******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Г*****од холбогдох иргэний хэрэгт хариуцагч Б.Г***** нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,071,974 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11 сарын 20-ны өдөр 571,974 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,102 төгрөгийн 40,051 төгрөгийг улсын төсвөөс, 40,051 төгрөгийг хариуцагч Б.Г*****оос тус тус гаргуулж нэхэмжлэгч Т******* ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ЦОЛМОН