Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 197/ШШ2025/00158

 

 

 

 

 

  

2025 01 20 197/ШШ2025/00158

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон би,

Нэхэмжлэгч: *********, Х****** ХК /РД:******* /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ********** тоот хаягт оршин суух, М*****ын Н******* /РД:***********/,

Хариуцагч: *********** тоот хаягт оршин суух, Ц********ийн А******* /РД:*********/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,132,765 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х****** ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч М.Н*******, Ц.А******* нараас зээлийн гэрээний үүрэгт үүрэгт 1,132,765 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х****** ХК нь хариуцагч М.Н*******, Ц.А******* нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 1,132,765 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Н*******, Ц.А******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,132,765 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 сарын 28-ны өдөр 285,000 төгрөг, 2025 оны 03 сарын 28-ны өдөр 285,000 төгрөг, 2025 оны 04 сарын 28-ны өдөр 285,000 төгрөг, 2025 оны 05 сарын 28-ны өдөр 277,765 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1.Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан.

Иймд зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75, 758.1. дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х****** ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Н*******, Ц.А******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,132,765 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 сарын 28-ны өдөр 285,000 төгрөг, 2025 оны 03 сарын 28-ны өдөр 285,000 төгрөг, 2025 оны 04 сарын 28-ны өдөр 285,000 төгрөг, 2025 оны 05 сарын 28-ны өдөр 277,765 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,737 төгрөгийн 15,868.5 төгрөгийг улсын төсвөөс, 15,868.5 төгрөгийг хариуцагч нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч Х****** ХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

 

 

ШҮҮГЧ Б.ЦОЛМОН