| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 182/2024/06803/И |
| Дугаар | 197/ШШ2025/00725 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 197/ШШ2025/00725
|
| 5 |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:******** дүүрэг, ** дугаар хороо, ** дүгээр хороолол, ** дүгээр байрны ** тоотод оршин суух, регистр *******, Шархүүгийн Батжаргал,
Хариуцагч:******** дүүрэг ** дугаар хороо, Д********** дугаар байрны ** тоотод оршин суух, регистр *******, Ө********* М**********,
Нэхэмжлэлийн шаардлага нь 10 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********, хариуцагч *********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ж**** нар оролцов.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх хуралдааны явцад зохигчид эвлэрч ***********ын нэхэмжилсэн 10 500 000 төгрөгийг хариуцагч ********* нь сар бүр тогтмол 500 000-1 000 000 төгрөгөөр төлж, 2025 оны 7 дугаар сарын 1-ний өдөр бүрэн төлж барагдуулах, захирамж хүчин төгөлдөр болмогц авто машины тээврийн хрэгслийн гэрчилгээг хариуцагчийн нэр дээр шилжүүлж өгөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.***********ын нэхэмжилсэн 10 500 000 төгрөгийг хариуцагч ********* нь сар бүр тогтмол 500 000-1 000 000 төгрөгөөр төлж, 2025 оны 7 дугаар сарын 1-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 91 195 төгрөг гаргуулан ***********д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН