| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 197/2025/00241/И |
| Дугаар | 197/ШШ2025/00728 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 197/ШШ2025/00728
| 2025 02 05 | 197/ШШ2025/00728 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:С******* дүүрэг ** дугаар хороо, *-*** тоотод оршин суух, регистр *****, Э**********,
Хариуцагч:Ч*** дүүрэг ** дугаар хороо, * дугаар ** мянгат, *-** тоотод оршин суух, регистр *******, Д****** П********,
Нэхэмжлэлийн шаардлага нь 12 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч ********* хариуцагч Д.П********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавзмаа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Э.Э******* нь хариуцагч Д.П*******с гэм хорын хохиролд 12 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Зохигчид зам тээврийн осол гарахад нөлөөлсөн жолоочийн гэм буруу болон учирсан хохирлын талаар маргаж байна.
Миний машин 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр гаалиар орж ирээд улсын дугаар аваагүй байтал 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдөр зам тээврийн осолд орсон, уг осолд Д.П******** буруутай болох нь тогтоогдсон тул үнэлгээгээр тогтоогдсон хохирлын 11 345 000 төгрөг, үнэлгээний зардал 755 000 төгрөг нийт 12 100 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч нь 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдөр цастай байхад зуны дугуйтай тээврийн хэрэгсэлтэй явсан, мөн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон байхад замын хөдөлгөөнд оролцсон нь буруутай, хохирлын хэмжээг ихэсгэсэн тул би 7 000 000 төгрөг төлнө гэж тайлбарласан.
Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдөр зохигчид тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ зам тээврийн осол гаргасан болох нь хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, шийтгэлийн хуудас, талуудын тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч Д.П********* зам тээврийн осол гаргасан зөрчилд 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 100 000 төгрөгөөр торгож шийтгэл ногдуулсан байна./хх10-12/
Дотоод хэргийн их сургуулийн шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 202412 дугаартай дүгнэлтэд Д.П******** нь замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 10.9-д заасан заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй, Э.Э********* нь замын хөдөлгөөний дүрмийн 3.7.в, дүрмийн 4 дүгээр хавсралтын 3.7-д заасан заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй гэжээ./хх13-15/
Нэхэмжлэгч Э.Э********** жолоодож явсан тээврийн хэрэгсэлд 11 345 000 төгрөгийг хохирол учирсан гэж Хас Үнэлгээ ХХК үнэлсэн байх бөгөөд үнэлгээний зардалд нэхэмжлэгч нь 755 000 төгрөг төлсөн байна./хх 16, 17-22/
Нэхэмжлэгч Э.Э**** жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Монгол улсад орж ирсэн, тээврийн хэрэгслийн улсын бүртгэл хийлгэж, гэрчилгээ аваагүй үедээ, өвлийн улиралд зуны зориулалттай дугуйтай замын хөдөлгөөнд оролцсон болох нь тогтоогдож байна
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн гэм буруугийн улмаас өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг арилгах зардлаа шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно зааснаар хариуцагчаас 8 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 142 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Д.П********* 8 000 000 /найман сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Э*** олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 345 000 /гурван сая гурван зуун дөчин таван мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 208 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.П*** улсын тэмдэгтийн хураамжид 142 950 төгрөг гаргуулан Э.Э***** олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1-т зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН