Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 197/ШШ2025/01052

 

 

 

 

 

 

2025 02 12

197/ШШ2025/01052

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч:********* дүүрэг *** дугаар хороо, ** дугаар хороолол, Э***** өргөн чөлөө, **/* байранд байрлах, О**************/НҮТББ/,

Хариуцагч:Б***** дүүрэг ** дугаар хороо, ** хэсэг, Доржийн гудамж, З******, **/* байр,** тоотод оршин суух, Д******* Ц****,

Нэхэмжлэлийн шаардлага нь 3 950 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, Г.Х*****, хариуцагч Д.Ц******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавзмаа нар оролцов.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ************ /НҮТББ/ нь хариуцагч Д.Ц****** хүүхдийн сургалтын төлбөрийн үлдэгдэл 3 950 000 төгрөг гаргуулна гэжээ.

Д.Ц********* охин Ц.Н****** нь *********сургуулийн 9 дүгээр ангид суралцаж төгссөн байх бөгөөд хүүхдийн сургалтын төлбөрийн үлдэгдлийг төлөх эсэхэд талууд маргаж байна.

Д.Цэцэгсүрэнгиийн охин Ц.Намуундарь манай сургуульд 2023-2024 оны хичээлийн жилд 9 дүгээр ангид суралцаж төгссөн бөгөөд сургалтын төлбөрийн үлдэгдэл 3 950 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлээ 1 950 000 төгрөгөөр багасгаж 2 000 000 төгрөгийг Д.Ц******* гаргуулна гэж нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан.

Манай хүүхдийг ангийн багш нь Ц***** овогтой гэж ангийн хүүхдүүдийн дэргэд хэлснээс болж хүүхдүүд шоолсон, манай хүүхэд хүүхдүүдээс ичээд маск зүүдэг байсан, сургуулийн буруутай үйлдлээс болоод хүүхдэд сэтгэл санааны хохирол учирсан байхад уучлалт хүсээгүйд маш гомдолтой байна.Сургууль манай хүүхдийн хичээлийн хоцрогдлыг арилгаагүй, одоо сургуульд яваагүй, эцэг эхтэй нь хамтран ажиллах үүргээ биелүүлээгүй, би гэрээнд гарын үсэг зурсан эсэхээ санахгүй байх тул сургалтын төлбөрийг төлөхгүй гэж хариуцагч тайлбарласан.

Д.Ц***** охин Ц.Н****** нь ************д /НҮТББ/ 2023-2024 оны хичээлийн жилд 9 дүгээр ангид суралцаж, суурь боловсрол эзэмшиж төгссөн болох нь суурь боловсролын гэрчилгээ, хавсралтад дурдсан сурлагын үнэлгээгээр нотлогдож байна.

Боловсролын ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.4-т Төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагын санхүүжилтийн эх үүсвэр нь үүсгэн байгуулагчийн хөрөнгө, хувьсах зардал, сургалтын төлбөр, хуулиар хориглоогүй бусад эх үүсвэрийн санхүүжилтээр санхүүжинэ, 40 дүгээр зүйлийн 40.3-т Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч боловсролын сургалтын байгууллагатай гэрээ байгуулан хамтран ажиллах бөгөөд гэрээний загварыг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална гэж заасан байна.

Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7-д Боловсролын ерөнхий хуулийн 40.3-т заасан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй байгуулах гэрээнд сургалтын төлбөр төлөх, хураамж авах харилцаанд багш, суралцагчийг оролцуулахыг хориглоно гэж заасан байна.

Иймд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь гэрээний үүргийг шаардах эрхтэй байх тул хариуцагчаас 2 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэгч байгууллага нь 1 950 000 төгрөгөөс татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин Д.Ц******** охиныг ангийн багш нь Ц******** овогтой гэж ангийн хүүхдүүдийнх нь дэргэд хэлснээс болж Ц.На********** сэтгэл зүйд хохирол учирсан болох нь баримтаар нотлогдоогүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 46 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-т заасныг баримтлан Д.Ц******* 2 000 000 /хоёр сая/ төгрөг гаргуулан ************д /НҮТББ/ олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан ************ /НҮТББ/ нь 1 950 000 /нэг сая есөн зуун тавин мянган/ төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц********* 46 950 төгрөг гаргуулан ************д /НҮТББ/ олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН