| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 197/2025/00655/И |
| Дугаар | 197/ШШ2025/01055 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 197/ШШ2025/01055
| 2025 02 12 | 197/ШШ2025/01055 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Б***** дүүрэг, *** дугаар хороо, **-** тоотод оршин суух, регистр *******, Ч********* П*******,
Хариуцагч:Х****** дүүрэг, ** дугаар хороо, Х* дугаар******** байр, *** тоотод оршин суух, регистр ******, Ц***-А**** М******,
Нэхэмжлэлийн шаардлага нь 7 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч *********, хариуцагч *************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавзмаа нар оролцов.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
************* нь 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр *********ас 2014 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн портер маркийн тээврийн хэрэгслийг 22 000 000 төгрөгөөр худалдан авч, 15 000 000 төгрөгийг төлсөн байна.
Зохигчид нь тээврийн хэрэгсэл худалдсан, худалдан авсан тухай үйл баримтад маргаагүй бөгөөд уг тээврийн хэрэгсэл нь доголдолтой байсан гэх үндэслэлээр үнийн үлдэгдэл 7 000 000 төгрөгийг төлөх эсэхэд маргаж байна.
Худалдсан тээврийн хэрэгслийн үнийн үлдэгдэл 7 000 000 төгрөгийг *************аас гаргуулна, тухайн үед авто машин тийм гэмтэлтэй байсан бол буцаагаад надад өгөхгүй яасан юм гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна.
*********ас портер машиныг худалдан авснаас хойш 3 сарын дараа мотор нь ажиллахгүй болсон, мөн яндан нь машины өөрийнх нь биш байсан, бүх тоноглолыг нь сольж их мөнгө зарцуулсан, надаас их зарлага гарсан, би ажилгүй байгаа, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж хариуцагч тайлбарласан.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Хариуцагч нь тухайн тээврийн хэрэгслийг 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр *********ас хүлээн авсан атлаа эвдрэл гэмтлийн талаар худалдагч талд мэдэгдсэн тухай баримтгүй байна.
Иргэний хуулийн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан байна.
Хариуцагч нь тээврийн хэрэгслийг худалдагчаас хүлээж авахдаа эрх бүхий байгууллагаар үзлэг, оношлогоо хийлгэж, мотор, яндан, тоноглол зэрэг эд ангиудыг шалгаж үзэх боломжтой байсан.
Иймд тээврийн хэрэгслийг худалдан авах үед биет байдлын доголдолтой байсан, тухайн доголдол нь хүлээж авах үед мэдэгдэх боломжгүй байсан гэдгийг хариуцагч баримтаар нотлоогүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 126 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.М********** 7 000 000 /долоон сая/ төгрөг гаргуулан *********д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, *************аас 126 950 төгрөг гаргуулан *********д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН