Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 197/ШШ2025/01065

 

 

 

 

 

 

 

 

2025 02 12

197/ШШ2025/01065

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******-ийн нэхэмжилсэн 1 794 383 /нэг сая долоон зуун ерэн дөрвөн мянга гурван зуун наян гурван/ төгрөгийг хариуцагч Б.Хи****** нь 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 299 000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 299 000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 299 000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 299 000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 344 383 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 660 төгрөгөөс 21 830 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 21 830 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас 21 830 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш*********-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН