Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2025/00959

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ****-ийн нэхэмжлэлийн шаардлага 4,113,650.97 төгрөгийг  хариуцагч *** төлөхийг зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 04 сарын 25-ны өдөр 1,371,216.9 төгрөг, 2025 оны 05 сарын 25-ны өдөр 1,371,216.9 төгрөг, 2025 оны 06 сарын 25-ны өдөр 1,371,216.9 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,768.42 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *** 80,768.42 төгрөг гаргуулж нэхэмжлэгч **** нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     ****