Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 197/ШШ2025/01079

 

 

 

 

 

 

 

 

   

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.К******-ийн нэхэмжилсэн 1 781 176 /нэг сая долоон зуун наян нэгэн мянга нэг зуун далан зургаан/ төгрөгийг С.П****** нь 2025 оны 2 дугаар сарын 15-ны өдөр бүрэн төлж зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар Кибернетик ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 749 төгрөгөөс 21 874 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 21 874 төгрөгийг улсын төсвийн орлогоос, мөн 21 874 төгрөгийг хариуцагч С.П**** тус тус гаргуулан К*****-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН