Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 197/ШШ2025/01084

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.И*******-ийн нэхэмжилсэн 4 944 843.86 /дөрвөн сая есөн зуун дөчин дөрвөн мянга найман зуун дөчин гурван төгрөг, наян зургаан мөнгө/ төгрөгийг хариуцагч Б.Чагнаадорж нь 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 824 140 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 824 140 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 824 140 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 824 140 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 824 140 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 824 143.86 төгрөгөөр төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар ******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 067 төгрөгөөс 47 033 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 47 033 төгрөгийг улсын төсвийн орлогоос, мөн 47 033 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан И**********-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН