Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 197/ШШ2025/01253

 

 

 

 

 

 

 

 

   

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

 

 

Т

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.Х********-ийн нэхэмжилсэн 12 846 412.98 /арван хоёр сая найман зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун арван хоёр төгрөг, ерэн найман мөнгө/ төгрөгийг хариуцагч А.Т******** нь 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 4 000 000 төгрөгөөр төлөхөөр талууд тохиролцож эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар Х*****-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 220 103 төгрөгөөс 110 051 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 110 051 төгрөгийг улсын төсвийн орлогоос, мөн 110 051 төгрөгийг хариуцагч А.Т*** тус тус гаргуулан Хаан банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН