| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумайн Кульдана |
| Хэргийн индекс | 181/2024/05614/И |
| Дугаар | 197/ШШ2025/01058 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 197/ШШ2025/01058
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч *** даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ****************************
Хариуцагч: ****************
Үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч ************ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ********* нар оролцов. Хариуцагч*******оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн тул эзгүйд хэргийг хэлэлцэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч *** нь хариуцагч **************** холбогдох Үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Нэхэмжлэгч нь үнэлгээчин зах зээлийн харьцуулалтын аргаар үнэлсэн үнэлгээг яагаад 100 хувь сонгон авсан үндэслэл нь тодорхой биш. Барилгын ашиглалтыг өмчлөгчөөс тодруулалгүй ашиглалтын хугацааг 45 жил гэж тооцоолсон нь үндэслэлгүй, үйл ажиллагааны элэгдлийг тооцоолоогүй, түрээсийн хөлсийг багаар тооцоолсон гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
4. Хариуцагч нь талууд үнийн саналд тохиролцоогүй тул шинжээч томилж, дүгнэлтийг хуульд заасан хугацаанд төлбөр төлөгч талд мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан хэмээн шаардах эрх, үгүйсгэх үндэслэлээ тус тус тайлбарласан.
5. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч *************** өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн**************дугаартай ***************** зориулалттай үл хөдлөх, мөн хаягт байрлах нэгж талбарын 1501200973 дугаартай 611 мкв газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд зааснаар эд хөрөнгийг битүүмжилж, эд хөрөнгө хураах тогтоолоор хураах ажиллагааг явуулж талууд хөрөнгийн үнийн саналд тохиролцоогүй тул мөн хуулийн 42, 55 дугаар зүйлд зааснаар 2023 оны 12 сарын 15-ны өдрийн дугаар 12/468 тогтоолоор Шинжээч томилж, шинжээчээс дээрх хөрөнгийг 285,920,985 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний тайланг 2023 оны 12 сарын 21-ний өдөр **************тайланг баримтаар хүлээлцсэн байна.
5.1. Хариуцагчаас 20*************албан бичгээр үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч**********хүргүүлж, 2024 оны 01 сарын 30-ны өдөр Анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, мэдэгдлийг төлбөр төлөгчид мэдэгджээ.
5.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Нэхэмжлэгч ***********хөрөнгийн үнэлгээний талаархи гомдол гаргах хугацаа 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болсон байна.
6. Нэхэмжлэгч нь Үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэлийг ******************ны өдрийн Нэхэмжлэлийг буцаах тухай захирамжаар буцаасан, мөн шүүх нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар татгалзаж, дахин нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.
7. Нэхэмжлэгчээс гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэх үндэслэл, баримт тогтоогдоогүй тул хариуцагч *********** холбогдох Үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэгч *********нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
8. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, ************2024 оны 10 сарын 22-ны өдрийн дугаар *********Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй.
9. Зохигч шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулах хүсэлтээс татгалзсан болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч ***********холбогдох үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэгч ***********нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 22-ны өдрийн дугаар ********** Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
4. Зохигч шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулах хүсэлтээс татгалзсанг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш 7 хоногийн дотор Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ***********************