| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 22260004010297 |
| Дугаар | 2023/ДШМ/28 |
| Огноо | 2023-06-29 |
| Зүйл хэсэг | 17.1.3.1., |
| Улсын яллагч | М.Мөнхтайван |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 2023/ДШМ/28
2023 оны 06 сарын 29-ний өдөр Дугаар 2023/ДШМ/28 Өвөрхангай аймаг
С.Э-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Прокурор М.Мөнхтайван
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох
Шүүгдэгч С.Э
Нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр даргалж, ерөнхий шүүгч Х.Отгонжаргал, шүүгч Д.Цэцэгээ нарын шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох, Б.Хандмаа нарын гомдол болон прокурорын эсэргүүцлээр С.Э-т холбогдох эрүүгийн 2226004010297 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн 19... оны 7 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар төрсөн, ....настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, элчит тэрэгний механик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .... тоотод оршин суух хаягтай, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 264 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Мөнгөнжолоо овогт С.Э /РД:...../,
С.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр харилцаа холбооны цахим хэрэгсэл ашиглан “таны ачаа манай каргонд ирлээ” гэж зохиомол байдлыг зориуд бий болгох замаар иргэн Ц.Э-ийг төөрөгдөлд оруулж түүнээс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа өөрийн төрсөн эх О.Т-ийн Хаан банкны 5069183997 дугаарын дансыг ашиглан 8.200.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр харилцаа холбооны цахим хэрэгсэл ашиглан “таны ачаа манай каргонд ирлээ” гэж зохиомол байдлыг зориуд бий болгох замаар иргэн Д.М-ийг төөрөгдөлд оруулж түүнээс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа өөрийн төрсөн эх О.Т-ийн Хаан банкны 5069183997 дугаарын дансыг ашиглан 225.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр харилцаа холбооны цахим хэрэгсэл ашиглан “таны ачаа манай каргонд ирлээ” гэж зохиомол байдлыг зориуд бий болгох замаар иргэн С.О-г төөрөгдөлд оруулж, түүнээс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа өөрийн төрсөн эх О.Т-ийн Хаан банкны 5069183997 дугаарын дансыг ашиглан 345.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр харилцаа холбооны цахим хэрэгсэл ашиглан “таны ачаа манай каргонд ирлээ” гэж зохиомол байдлыг зориуд бий болгох замаар иргэн М.А-ыг төөрөгдөлд оруулж түүнээс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа өөрийн төрсөн эх О.Т-ийн Хаан банкны 5069183997 дугаарын дансыг ашиглан 690,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр харилцаа холбооны цахим хэрэгсэл ашиглан “таны ачаа манай каргонд ирлээ” гэж зохиомол байдлыг зориуд бий болгох замаар иргэн Г.Н-ийг төөрөгдөлд оруулж өөрийн төрсөн эх О.Т-ийн Хаан банкны 5069183997 дугаарын дансыг ашиглан 223,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр харилцаа холбооны цахим хэрэгсэл ашиглан “таны ачаа манай каргонд ирлээ” гэж зохиомол байдлыг зориуд бий болгох замаар иргэн М.Б-ыг төөрөгдөлд оруулж өөрийн төрсөн эх О.Т-ийн Хаан банкны 5069183997 дугаарын дансыг ашиглан 309,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр харилцаа холбооны цахим хэрэгсэл ашиглан “таны ачаа манай каргонд ирлээ” гэж зохиомол байдлыг зориуд бий болгох замаар иргэн Л.Д-г төөрөгдөлд оруулж өөрийн төрсөн эх О.Т-ийн Хаан банкны 5069183997 дугаарын дансыг ашиглан 475,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр харилцаа холбооны цахим хэрэгсэл ашиглан “таны ачаа манай каргонд ирлээ” гэж зохиомол байдлыг зориуд бий болгох замаар иргэн Д.Э-ийг төөрөгдөлд оруулж өөрийн төрсөн эх О.Т-ийн Хаан банкны 5069183997 дугаарын дансыг ашиглан 600,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр харилцаа холбооны цахим хэрэгсэл ашиглан “таны ачаа манай каргонд ирлээ” гэж зохиомол байдлыг зориуд бий болгох замаар иргэн М.Б-ийг төөрөгдөлд оруулж өөрийн төрсөн эх О.Т-ийн Хаан банкны 5069183997 дугаарын дансыг ашиглан 272,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр харилцаа холбооны цахим хэрэгсэл ашиглан “таны ачаа манай каргонд ирлээ” гэж зохиомол байдлыг зориуд бий болгох замаар иргэн Ц.М-г төөрөгдөлд оруулж өөрийн төрсөн эх О.Т-ийн Хаан банкны 5069183997 дугаарын дансыг ашиглан 125,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр харилцаа холбооны цахим хэрэгсэл ашиглан “таны ачаа манай каргонд ирлээ” гэж зохиомол байдлыг зориуд бий болгох замаар иргэн Н.Ц-г төөрөгдөлд оруулж өөрийн төрсөн эх О.Т-ийн Хаан банкны 5069183997 дугаарын дансыг ашиглан 295,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр харилцаа холбооны цахим хэрэгсэл ашиглан “таны ачаа манай каргонд ирлээ” гэж зохиомол байдлыг зориуд бий болгох замаар иргэн Д.Т-ыг төөрөгдөлд оруулж өөрийн төрсөн эх О.Т-ийн Хаан банкны 5069183997 дугаарын дансыг ашиглан 135,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр харилцаа холбооны цахим хэрэгсэл ашиглан “таны ачаа манай каргонд ирлээ” гэж зохиомол байдлыг зориуд бий болгох замаар иргэн Д.О-ийг төөрөгдөлд оруулж өөрийн төрсөн эх О.Т-ийн Хаан банкны 5069183997 дугаарын дансыг ашиглан 3.508,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр харилцаа холбооны цахим хэрэгсэл ашиглан “таны ачаа манай каргонд ирлээ” гэж зохиомол байдлыг зориуд бий болгох замаар иргэн Б.Д-г төөрөгдөлд оруулж өөрийн төрсөн эх О.Т-ийн Хаан банкны 5069183997 дугаарын дансыг ашиглан 340,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр харилцаа холбооны цахим хэрэгсэл ашиглан “таны ачаа манай каргонд ирлээ” гэж зохиомол байдлыг зориуд бий болгох замаар иргэн Б.У-ийг төөрөгдөлд оруулж өөрийн төрсөн эх О.Т-ийн Хаан банкны 5069183997 дугаарын дансыг ашиглан 368,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр харилцаа холбооны цахим хэрэгсэл ашиглан “таны ачаа манай каргонд ирлээ” гэж зохиомол байдлыг зориуд бий болгох замаар иргэн Ч.Б-ыг төөрөгдөлд оруулж өөрийн төрсөн эх О.Т-ийн Хаан банкны 5069183997 дугаарын дансыг ашиглан 190,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр харилцаа холбооны цахим хэрэгсэл ашиглан “таны ачаа манай каргонд ирлээ” гэж зохиомол байдлыг зориуд бий болгох замаар иргэн Г.Б-ийг төөрөгдөлд оруулж өөрийн төрсөн эх О.Т-ийн Хаан банкны 5069183997 дугаарын дансыг ашиглан 105,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр харилцаа холбооны цахим хэрэгсэл ашиглан “таны ачаа манай каргонд ирлээ” гэж зохиомол байдлыг зориуд бий болгох замаар иргэн Б.Н-г төөрөгдөлд оруулж өөрийн төрсөн эх О.Т-ийн Хаан банкны 5069183997 дугаарын дансыг ашиглан 190,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр харилцаа холбооны цахим хэрэгсэл ашиглан “таны ачаа манай каргонд ирлээ” гэж зохиомол байдлыг зориуд бий болгох замаар иргэн Э.Г-ийг төөрөгдөлд оруулж түүнээс Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа өөрийн төрсөн эх О.Т-ийн Хаан банкны 5069183997 дугаарын дансыг ашиглан 4,404,000 төгрөгийг байхдаа шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Мөнгөнжолоо овогт С.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Мөнгөнжолоо овогт С.Э-ыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар таван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-т оногдуулсан таван жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-ын цагдан хоригдсон 161 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор, шүүгдэгч С.Энь бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.А, Г.Н, М.Б, Л.Д, Д.Э, М.Б, Ц.М, Н.Ц, Д.Т, Ц.Э, Э.Г, Д.М, Д.О, С.О, Е.Д, Б.У, Ч.Б, Г.Б, Б.Н нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх шүүхийн харьяалал зөрчсөн. Учир нь шүүгдэгч С.Э нь нэр бүхий 19-н хохирогчоос зохиомол байдлыг бий болгож 20,999,000 мөнгө шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлттэй анхан шатны шүүхэд шилжсэн.
С.Энь уг гэмт хэргийг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа 2022 оны 1 дүгээр сар, 2022 оны 9,10 дүгээр саруудад үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. С.Э-ын үйлдлүүдээс Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт байхдаа уг гэмт хэргийг үйлдсэн талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт байхдаа уг гэмт хэргийг үйлдээгүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1-д хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ. Мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4-т хэрэг тухайн шүүхэд харьяалагдахгүй байвал шүүгчийн шийдвэрээр харьяалах шүүхэд шилжүүлнэ гэж заасны дагуу түүнд холбогдох эрүүгийн хэргийг харьяалах Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ба шүүх хохирогч нарын тав нь буюу олонх хохирогч Өвөрхангай аймагт оршин суудаг гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь шүүхийн харъяалал зөрчиж С.Э-т холбогдох хэргийг шийдвэрлэсэнг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Э-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар 5-н жилийн хорих ял оногдуулж хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 161 хоногийг эдлэх ялд оруулан тооцох, хохирогч нар гомдол санал нэхэмжпэх зүйлгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсан шийтгэх тогтоолыг шүүгч уншиж танилцуулсан.
Шийтгэх тогтоолыг 04 дүгээр сарын 28-ны өдөр гардан авч танилцахад шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар шүүгдэгч Мөнгөнжолоо овогт С.Эыг 5-н жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй гэж бичигдсэн байна. Шүүгдэгч С.Э-т холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд түүний өмгөөлөгчөөр оролцож, түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг дурдаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж өгнө үү гэсэн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан миний дүгнэлтийг шүүх үндэслэлгүй гэж үзэж хүлээн аваагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл заалтыг журамлаж хэрэглээгүй юм.
Шүүгдэгч С.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.7 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн болон өөрийн буруутай үйлдэлд гэмшиж дахин гэмт үйлдэл хийхгүйг илэрхийлж байгаа, түүний 6-н настай бяцхан охин Э.Х цусны хүнд өвчтэй байгаа зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Шүүгдэгч С.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1 иргэнийг, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1 иргэнийг, 2022 оны 10 сарын 02-ны өдөр 1 иргэнийг, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 15-н иргэнийг, 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мөн 1 иргэнийг нийт 19-н иргэнийг харилцаа холбооны цахим хэрэгсэл ашиглан залилж дансаар нийт 20,999,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг холбогдсон. С.Э нь гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгч зарим хохирогч нарыг олж илрүүлэхэд туслалцаа үзүүлж дансны хуулгаас ямар иргэдийг залилж мөнгө авсан, уг иргэд аль аймгийн иргэн болох талаар цагдаагийн мөрдөгчид мэдээлэл өгч тусалсан. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэж 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоол гарч шүүгдэгч С.Энхбаярыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэн гэм буруутайд тооцож 5-н жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, 39.7 дугаар зүйлийн 1.3-т заасан хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 заалтыг Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 306 дугаартай тогтоолд тайлбарлахдаа “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдсэн, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм. Дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж үүнийг амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэр болгож байдаг харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл байдгийг анхаарвал зохино” гэжээ.
Улсын дээд шүүхийн тайлбараас үзэхэд Эрүүгийн хуульд заасан “байнга” гэдэг үгийг 3 ба түүнээс дээш удаа” гэж ойлгогдож байна. Шүүгдэгч С.Э19-н удаа залилах гэмт хэрэг үйлдсэн тул байнга үйлджээ гэж үзэж болохоор байна. Гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлогыг шүүгдэгч С.Э нь цахимаар мөрийтэй тоглоом тоглож алдсан гэдэг нь гэрчийн мэдүүлэг, С.Э-ын өөрийнх нь мэдүүлэг болон дансны хуулгаар нь нотлогддог. Нөгөө талаар улсын яллагч нь С.Э-ын залилах гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлогыг дээд шүүхийн тогтоолд зааснаар өөрийн болон гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан гэдгийг нотолж тогтоогоогүй.
Залилах гэмт хэрэг үйлдэх нь шүүгдэгч С.Э-ын амьдралын хэвшил болоогүй гэж дүгнэж байна. Аливаа үйлдлийг амьдралын хэвшил, зуршил болгоход 21 хоног давтахад зуршил болдог гэсэн судалгаа байдаг. Гэтэл С.Э2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1 иргэнийг залилаад үүнээс хойш 247 хоног өнгөрсний дараа 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1 иргэнийг, 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 1 иргэнийг, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 15-н иргэнийг, 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 1 иргэнийг гээд 10 хоногийн дотор 18-н иргэнийг залилсан байна. 10 хоног нь Улсын дээд шүүхийн тогтоолд тайлбарласан “харьцангуй удаан хугацаа” гэсэн ойлголтод хамаарахгүй гэж үзэж байна. Улсын дээд шүүхийн тогтоолд “гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож. амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэр болгож байдаг харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл” гэдгийг анзаарвал зохино гэж тайлбарласан. Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШШТ/82 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж өгнө үү гэжээ.
Прокурор М.Мөнхтайван давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд 2023/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Мөнгөнжолоо овогт С.Э-ыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар 5-н жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 82 дугаартай шийтгэх тогтоолыг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч танилцахад С.Э-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулан шүүх хуралдаанд сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг нь гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй болсон.
Шүүх хуралдаанд сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэгт шүүгдэгч С.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан ял шийтгэл оногдуулсан талаар огт дурдаагүй атлаа гардуулсан шийдвэрийн тогтоох хэсэгтээ дээрх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зүйл заалтыг журамлан ял шийтгэл оногдуулсан байдлаар бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/82 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулах гэж заасныг дагуу шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Прокурор М.Мөнхтайван давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн аваад танилцахад шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар шүүгдэгч С.Э-ыг 5-н жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй гэж уншиж сонсгосон шийтгэх тогтоолоос зөрүүтэй бичсэн байсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийтгэх тогтоол гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүгүй байх ёстой. Зөрүүтэй бол хуулийг ноцтой зөрчсөн гэж хуульчилсан байгаа учраас прокурорын эсэргүүцэл бичсэн. Иймд хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Шүүгдэгч С.Э-ын өмгөөлөгч Г.Адъяатогтох давж заалдах шатны шүүхэд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүхийн харьяалал зөрчсөн. Мөн шийтгэх тогтоол уншиж сонсгосноос өөрөөр бичигдсэн байна. Энэ хэрэг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явагдаж Өвөрхангай аймгийн Прокурорын газраас хяналт тавьсан. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналтын харьяаллыг Улсын прокурорын Ерөнхий газрын хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокуророос тогтоол гаргаж Өвөрхангай аймагт хэргийг мөрдөх, хэргийг хянах харьяалал тогтоогдсон. Шүүхийн харьяалал тогтоогдоогүй байсан. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэрэг анхан шатны шүүхэд шилжин ирэхэд анхан шатны шүүхээс С.Э-ын үйлдэл холбогдлуудын хамгийн сүүлийн үйлдэл Өмнөговь аймагт байна гэж шүүгч захирамж гаргаж хэргийг Өмнөговь аймгийн шүүх рүү шилжүүлсэн байдаг. Гэтэл Өмнөговь аймгаас манай аймгийн нутаг дэвсгэр дээр энэ хэрэг үйлдэгдээгүй байна гэж хэргийг дахин Өвөрхангай аймгийн шүүхэд ирүүлсэн. Хэрэг ирснээс нь хойш Өвөрхангай аймгийн шүүхийн харьяалах хэрэг биш байна гэсэн хүсэлт гаргасан боловч хохирогч нарын олонх нь Өвөрхангай аймагт байна гэсэн үндэслэлээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Энэ татгалзал нь хууль зүйн үндэслэлгүй. Прокурорын зүгээс 5-н хохирогч нь Өвөрхангай аймагт байдаг учир Өвөрхангай аймагт харьяаллыг нь тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг тавьсан бол хүсэлтийг хангаж шийдвэрлэнэ үү гэхээс анхан шатны шүүх огт хамааралгүй үндэслэлээр миний хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж хэргийг шүүхэд шилжүүлж хуралдааны товыг зарласан. Шүүхийн захирамжид миний зүгээс гомдол гаргая гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлд заасан гомдол гаргах эрхгүй болсон. Харьяалал зөрчиж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд эрүүгийн хариуцлага, хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ хэргийн зүйлчлэлд өмгөөлөгч нараас гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар зүйлчлэх нь үндэслэлтэй гэсэн саналуудыг хүлээн аваагүй. Хүндрүүлэх зүйлчлэлтэй байна гэж гэм буруутайд тооцсон. Өмгөөлөгчийн зүгээс ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлүүд байна үзэж байгаа. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээж бүх хохирлуудыг мөрдөн шалгах ажиллагаанд төлж барагдуулсан. Гэмт хэргийг шалгах ажиллагаанд өөрийн биеэр туслалцаа үзүүлж хохирогч нарын нэр, оршин суугаа хаяг зэргийг өөрөө тодорхой бичиж өгч байсан. Мөн ар гэрт нь цусны хүнд өвчтэй хүүхэд байдаг гэсэн нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн.
Шүүгдэгч С.Э-т оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэх нотлох баримт хавтаст хэрэгт хангалттай байгаа. С.Энь том машины 13 метр чиргүүлтэй учир бусдын машинд холбоод олсон ашгаа хувааж авдаг. Эхнэр нь бөөний худалдааны Тэнгэр ХХК-д нярав ажил хийж сардаа 1 500 000 төгрөгийн цалин орлоготой гэсэн тодорхойлолт ирсэн. Ийм учраас залуу хүнийг алдсан гээд олон жилийн ялаар шийтгэх биш нийгэмшүүлэх, хүмүүжүүлэхэд ял шийтгэлийн агуулга оршдог учир Эрүүгийн хариуцлагын хуулийн зорилтод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял шийтгэл оногдуулж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Уншиж сонсгосон шүүхийн шийдвэр гардуулсан шийтгэх тогтоолтой зөрүүтэй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг мөн ноцтой зөрчсөн гэв.
Шүүгдэгч С.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэр бүхий хохирогч нарыг залилж гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад би хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Энэ хэрэгт холбогдохоос өмнө залилах гэмт хэргийн талаар ямар ч ойлголтгүй байсан. Хүн өөрийн хоромхон зуурын тэнэг үйлдлээсээ болж ямар их хохирол амсдагийг цагдан хоригдох хугацаандаа ойлгож гэмшиж байна. Надад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэж ялыг багасгаж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох, Б.Хандмаа нарын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.
Прокуророос ...шүүх хуралдаанд сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэгт шүүгдэгч С.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан ял шийтгэл оногдуулсан талаар огт дурдаагүй атлаа гардуулсан шийдвэрийн тогтоох хэсэгтээ дээрх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зүйл заалтыг журамлан ял шийтгэл оногдуулсан байдлаар бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд шийтгэх тогтоолд хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулах гэж заасныг дагуу шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн эсэргүүцлийг бичжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтохоос ... Уншиж сонсгосон шүүхийн шийдвэр гардуулсан шийтгэх тогтоолтой зөрүүтэй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Мөн Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь шүүхийн харъяалал зөрчиж С.Э-т холбогдох хэргийг шийдвэрлэсэн, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл тохироогүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаагаас ... Залилах гэмт хэрэг үйлдэх нь шүүгдэгч С.Э-ын амьдралын хэвшил болоогүй. ...Иймд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэж өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Учир нь шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийтгэх тогтоолын тогтоох хэсэг нь гардуулсан шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс зөрүүтэй, мөн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл нь дуу дүрсний бичлэгээс зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.
Шүүгдэгч С.Э-т анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан ял шийтгэл оногдуулсан гэж тусгасан. Шүүх хуралдааны тэмдэглэлд мөн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамласан талаар тусгасан. Гэтэл шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгт даргалагч шүүгчээс шийтгэх тогтоолыг уншиж сонсгохдоо энэ талаар дурдаагүй байна.
Дээрх үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаарх прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтохын давж заалдах гомдол үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Э-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтохын харъяалал зөрчиж хэргийг шийдвэрлэсэн, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл тохироогүй, өмгөөлөгч Б.Хандмаагийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү гэх гомдлуудад эрх зүйн дүгнэлт өгөөгүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь: