| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0169/З |
| Дугаар | 128/ШШ2024/0841 |
| Огноо | 2024-10-29 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2024/0841
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Х
Хариуцагч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэшлийн хороо
Маргааны төрөл: “Шалгалтын дүнгийн нэгтгэж баталгаажуулсан шийдвэрүүдийн өөрт холбогдох хэсэг, өмгөөлөгчийн ёс зүйн тохиолдолд шинжлэх, эсээ бичих шалгалтын даалгаврын гүйцэтгэлд өгсөн 2 дахь үнэлгээг хүчингүй болгож, өмгөөлөгчийн ёс зүйн тохиолдол шинжлэх, эсээ бичих шалгалтын даалгаврын гүйцэтгэлд дахин үнэлгээ хийлгэж батламж олгохыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлага:
“Шалгалтын дүнгийн нэгтгэж баталгаажуулсан шийдвэрүүдийн өөрт холбогдох хэсэг, өмгөөлөгчийн ёс зүйн тохиолдолд шинжлэх, эсээ бичих шалгалтын даалгаврын гүйцэтгэлд өгсөн 2 дахь үнэлгээг хүчингүй болгож, өмгөөлөгчийн ёс зүйн тохиолдол шинжлэх, эсээ бичих шалгалтын даалгаврын гүйцэтгэлд дахин үнэлгээ хийлгэж батламж олгохыг хариуцагчид даалгах”
Нэхэмжлэгчээс шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Х миний бие МӨХ-ны Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах комиссоос 2023 оны 12 дугаар сарын 09, 10-ны өдөр зохион байгуулсан Өмгөөлөгчийн шалгалтад бүртгэлийн дугаартай оролцож захиргааны эрх зүйн бодлогод 15-с 13 оноо, иргэний эрх зүйн бодлогод 15-с 10.33 оноо, эрүүгийн эрх зүйн бодлогод 15-с 12.3 оноо, өмгөөлөгчийн ёс зүйн бодлогод 15-с 6.6 оноо, эссэ бичлэгийн шалгалтад 40-с 20 оноо, нийт 62.73 оноо авсан. "Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журам"-ын 31 дүгээр зүйлийн 31.1.5-д зааснаар Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах комисст шалгалтын даалгаврын гүйцэтгэлийн үнэлгээтэй холбогдуулан гомдол гаргасны дагуу захиргааны эрх зүй, иргэний эрх зүй, эрүүгийн эрх зүйн шалгалтын гүйцэтгэлийн үнэлгээ дээр оноо нэмээгүй, өмгөөлөгчийн ёс зүйн бодлогод 15-с 6.6 оноо, эссэ бичлэгийн шалгалтад 40-с 20 оноо өмгөөлөгчийн ёс зүйн бодлогод 3 оноо, эссэ бичлэгт 1,5 оноо нэмсэн ч зохих ёсны оноо нэмээгүй. Захиргааны эрх зүйн шалгалтын гүйцэтгэлийн үнэлгээ 13 оноо, иргэний эрх зүйн шалгалтын гүйцэтгэлийн үнэлгээ 10.33 оноо, эрүүгийн эрх зүйн шалгалтын гүйцэтгэлийн үнэлгээ 12.3 оноо, өмгөөлөгчийн ёс зүйн шалгалтын гүйцэтгэлийн үнэлгээ 9.6 оноо, эссэ бичлэгийн шалгалтын гүйцэтгэлийн үнэлгээ 21 оноо, нийт 66.73 оноогоор үнэлсэнтэй санал нийлэхгүй, гомдолтой байна. МӨХ-ны Мэргэшлийн хороо нь Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмын 7.1- д зааснаар Шалгалтын комиссыг, 12.1-д зааснаар Салбар хороо, Дүгнэх комиссыг тус тус байгуулахаар заасан бөгөөд өмгөөлөгчийн шалгалт дууссан тул тэдгээр нь татан буугдсан. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т "Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна" гэж заасан тул МӨХ-ны Мэргэшлийн хороог хариуцагчаар татсан болно. шалгалтын даалгаврын үнэлгээ дээр шударга бус дүгнэсний улмаас өөрийн хөндөгдсөн эрх ашгийг хамгаалуулахаар ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. Үүнд: 1. Эрүүгийн эрх зүйн тохиолдол шинжлэх шалгалтын тухайд: Эрүүгийн эрх зүйн тохиолдол шинжлэх шалгалтын өгөгдөл нь Улсын дээд шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн хэргээс авсан байсан. Тус шийдвэрийн тодорхойлох хэсгээс Ш.Б г 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос улс руу эхнэр Д.Стай хамт явсан Б.Аыг "харлаж үлдэхээр зугтсан, түүнээс болж манай компани торгууль төлөх болоод байна, эхийгээ олж өг" гэж 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Б дүүргийн 17 дугаар хороо 76 дугаар байрны 57 тоотод М.И, М.Х нарыг хууль бусаар хорьсон гэх хэсгийг авч бодлогын өгөгдөлд оруулахдаа шалгалтын комисс нь түүнээс болж гэдэг үгийг хасаж боловсруулсан, түүнийг баталсан нь үнэхээр хайхрамжгүй, хариуцлагагүй үйлдэл гаргасан. Тухайн шалгалтын даалгаврын өгөгдлийг олон хуульчид уншаад хэнээс болж компани нь торгууль төлөх болсон, М.И, М.Х нар нь хэнийх нь хүүхэд эсэх талаар төөрөгдөлд оруулж ухаж ойлгоход цаг их алдуулсан.Миний хувьд тус бодлогыг бодохдоо эрүүгийн хуулийн 13.4 дүгээр зүйлийн 3.2-д заасан гэмт хэрэг болохыг тодорхойлсон нь тус тохиолдлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэртэй бүрэн нийцэж байгаа болно. Бодлогын өгөгдөл эргэлзээтэй байсан ч бодлогын асуултад хариулахдаа өгөгдлийг үндэслэн сургалт дээр өмгөөлөгчийн зүгээс бодоорой гэсний дагуу шүүгдэгчийг үйлчлүүлэгчээ гэж үзэж, мөн асуулт нь энэ тал руу чиглэсэн байсан тул цагаатгах талаар бодолтоо хийсэн. Эрүүгийн эрх зүйн тохиолдол шинжлэх шалгалтын даалгаврын гүйцэтгэл нь шүүхийн шийдвэрт заасан хэргийн зүйлчлэлтэй адилхан дүгнэсэн, асуултын дагуу өмгөөлөгчийн зүгээс цагаатгаж шийдвэрлэсэн байхад 12.3 гэсэн үнэлгээ өгснийг зөвшөөрөхгүй байна. 2. Захиргааны эрх зүйн тохиолдол шинжлэх шалгалтын тухайд: Захиргааны эрх зүйн тохиолдол шинжлэх шалгалтын өгөгдлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дугаар сарын 12-ны өдрийн дугаар шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн хэргээс авсан байсан. Захиргааны эрх зүйн бодлогод өгөгдсөн огноонууд нь дарааллын хувьд зөрүүтэй байснаар шалгуулагчдад төөрөгдөл үүсгэсэн. Захиргааны эрх зүйн шалгалтад миний бие дугаар ширээнд сууж байсан бөгөөд намайг бодлогоо уншиж дуусаад огноонуудыг хараад эргэлзээд төөрөгдөлд ороод сууж байхад миний өөдөөс харсан ******* дугаартай шалгуулагч эмэгтэй Салбар хорооны гишүүдэд зөрүүтэй огноонуудын талаар хэлсэн боловч тухайн үед нь тэр шалгуулагч болон нийтэд нь огноонуудын алдааны талаар ямар ч тайлбар хийгээгүй тул аргагүйтэж цаг алдахгүйн тулд огноонууд дээр андуурч өгөгдөл өгсөн байх гэдэг үүднээс бодолтоо үргэлжлүүлсэн. Миний хувьд тус актыг илт хууль бус болохыг дүгнэсэн нь тус тохиолдлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэртэй нийцэж байгаа болно. Тус шалгалтын даалгаврын дагуу 3 асуултад бүрэн гүйцэд хариулсан ч 13 оноо өгснийг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна. 3. Иргэний эрх зүйн тохиолдол шинжлэх шалгалтын тухайд: Иргэний эрх зүйн тохиолдол шинжлэх шалгалтын даалгаврын хүрээнд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэж, асуултуудын дагуу өгөгдлийн хүрээнд хариулсан. Иргэний эрх зүйн шалгалтын гүйцэтгэлийн үнэлгээ 10.33 оноо өгснийг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна. 4. Өмгөөлөгчийн ёс зүйн тохиолдол шинжлэх шалгалтын тухайд: Өмгөөлөгчийн ёс зүйн тохиолдол шинжлэх даалгаврын өмгөөлөгчийн тайлбарын үнэлэлт, дүгнэлт хийх гэсэн асуултад хариулахдаа зөрчил гэж юу болох, өмгөөлөгчийн тайлбарт дүгнэлт хийх, түүнд холбогдох шийдвэр гаргах зэргээр тус ажиллагаатай холбогдуулан "Өмгөөллийн тухай хууль", "Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрэм", "Өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журам"-ын хэм хэмжээтэй харьцуулан тухай тохиолдлыг ёс зүйн зөрчил биш гэж дүгнэлт хийсэн. А. Ёс зүйн бодлого нь бодит байдал дээр Өмгөөлөгч О.Ц*******д холбогдох Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 сарын 05-ны өдрийн 221/МА2023/0******* дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2023 оны 09 сарын 18-ны өдрийн 001/ХТ2023/******* дугаартай шийдвэрээр шийдвэрлэгдсэн бөгөөд бодлогын нөхцөлд өмгөөлөгч болон гомдол гаргагчийн нэрийг өөрчилж, бусад ач холбогдолтой зүйл нь өөрчлөлтгүй байсныг юун түрүүнд дурдья. Улсын дээд шүүхийн 2023 оны 09 сарын 18-ны өдрийн 001/XT2023/******* дугаартай тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2023/******* дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн. Ийнхүү буцааж шийдвэрлэсний дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар 2023 оны 10 сарын 30-ны өдрийн 221/МА2023/******* дугаар шийдвэрээр О.Ц*******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын дээд шүүхийн 2024 оны 01 сарын 03-ны өдрийн шийдвэрээр тус шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. Тус тохиолдлыг шалгалтад оруулсан нь МӨХ өөрсдөө шүүхийн шийдвэрт нөлөөлөх гэсэн оролдлого, шалгуулагчдад тухайн өмгөөлөгчийг зөрчил гаргасан гэсэн итгэл үнэмшил төрүүлсэн, ийнхүү дүгнэлтэд хүргэсэн, улмаар тухайн өмгөөлөгчийн нэр хүндэд халдсан гэж миний хувьд үзэж байна. Шалгалтын комиссоос тус бодлогын хариуг албан ёсоор нийтлээгүй тул Улсын дээд шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн шийдвэр нь шалгалтад ирсэн ёс зүйн бодлогын хариу буюу жишиг шийдвэр байж болох юм. Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй гомдлын шатандаа байгаа хэргийг бодлогын өгөгдөл болгож оруулсан нь араасаа олон асуудал дагуулах бөгөөд тухайн хэргийг ёс зүйн зөрчил гэж дүгнэсэн шалгуулагчдын зөв үү, зөрчил биш гэж үзсэн шалгуулагчийн зөв үү гэдэгт шууд дүгнэх нь тухайн цаг мөчид учир дутагдалтай байсан. Шалгалтын комиссын зүгээс шалгалтад зөрчил биш гэж дүгнэсэн шалгуулагчдын болоод миний оноог зөрчил мөн гэж үзсэн шалгуулагчтай адилтган авч дүгнээгүй нь тухайн үеийн өнцгөөс авч үзвэл хожим Улсын дээд шүүхээс тухайн хэргийг хэлэлцээд өмгөөлөгчийг ёс зүйн зөрчил гаргаагүй гэж үзэн нэхэмжлэлийг нь хангаж шийдвэрлэх, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцааж шийдвэрлэх, маргааныг дахин шалгуулахаар МӨХ-ны мэргэжлийн хариуцлагын хороонд буцааж шийдвэрлэсэн ч нэгэнт өмгөөлөгчдийн шалгалтын хариу дүн эцэслэн гарсан гээд хохирч үлдээд, эсрэгээрээ зөрчил мөн гэж дүгнээд өндөр оноо авсан шалгуулагчид завшаад үлдэх нөхцөл байдал тухайн цаг мөчид үүссэн. Улсын дээд шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн ч Монголын өмгөөлөгчдийн холбооноос шүүхийн шийдвэр, хариунаас зөрүүтэй бодоод өндөр оноогоо аваад шалгалтын батламж, цаашлаад өмгөөлөгчийн тангаргаа өргөсөн хүмүүсийн тус оноог хүчингүй болгож шийдвэрлэхгүй нь тодорхой билээ. Хэрэв тус шалгалтын дараа гомдол гаргах үед ёс зүйн бодлогын хариу нь гарсан, жишиг шүүхийн шийдвэр нь эцэслэн шийдвэрлэсэн байсан бол энэ талаар нэхэмжлэл гаргахгүй байсан. Иймд хариу байхгүй, эцэслэн шийдвэрлэгдээгүй хэргээр бодлого бодуулсныг Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д ".....өмгөөлөгчийн ёс зүйн талаарх мэдлэгийг ....тогтооход чиглэнэ" гэж заасанд нийцүүлэн зөрчил мөн эсэх 2 туйлаар биш энэ шалгалтын гүйцэтгэлээр хэрэг маргааныг хэрхэн шийдвэрлэх, арга зам, хууль хэрэглээ, түүнийг хэрэглэх ур чадварыг хэрхэн эзэмшсэнд дүгнэлт хийхийг хүсч байна. Б.Тус тохиолдлын дүгнэлт нь Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн журмын 12.1-д заасан зөрчил гэж үзэж байгаа болно. Тус журам Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан захиргааны хэм хэмжээний актын шаардлагыг хангаж байгаа ч зөвхөн тус холбооны цахим дээр байршуулагдаж эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем болох Legalinfo.mn-ын хайлтаас олдохгүй байгаа бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 65.1-д заасны дагуу улсын нэгдсэн санд бүртгүүлээгүй, 67.1-д зааснаар захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдээгүй, эрх зүйн мэдээллийн санд байршуулагдаагүй тул 67.3-д зааснаар тухайн захиргааны хэм хэмжээний акт нь эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэнд үүрэг хариуцлага хүлээлгэхгүй байхаар тус заасан. МӨХ-ны мэргэшлийн хорооноос байгуулсан шалгалтын комисс нь эрх зүйн үйлчлэлгүй захиргааны хэм хэмжээний актыг үндэслэн бодлого боловсруулсан, түүнийг баталсан байна. 5. Мэтгэлцэх ур чадварыг шалгах Эссэ бичих шалгалтын тухайд: Миний хувьд эссэ бичих шалгалтад өгөгдсөн ГЭМ БУРУУГИЙН ЗАРЧИМ, ТҮҮНИЙГ ХАНГАХ БАТАЛГАА гэх сэдвийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсгийн "..гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно..." гэсэн үзэл санаан дээр тулгуурлан Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэх агуулгын хүрээнд бичихийг зорьж энэ талаараа ч эссэний удиртгал хэсэгт тусгасан. Эссэний үндсэн тайлбар, нотолгооны хэсэгт шалгуулагчдад баримт мэдээлэл, тэр битгий хэл эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем болох Legalinfo.mn ашиглуулах боломж олгоогүй тул миний зүгээс өөрийн санах ойд байгаа мэдээлэл, туршлага дээрээ үндэслэн хүний хэлсэн үгээс иш татаж, түүнд нотолгоо болгож дэмжүүлэх зорилгоор Хүний эрхийн комиссын судалгааг дурдаж эссэгээ бичсэн. Эссэний дэвшүүлсэн санаа, дүгнэлтийн хэсэгт шүүхийн шийдвэр гаргалгүйгээр хойшлуулшгүй ажиллагаа нэрийн дор баривчлах ажиллагаа явуулж болохгүй гэсэн санааг дэвшүүлж дүгнэлт хийсэн. Эссэ бичихэд тухайн сэдвийн хүрээнд ерөнхийлөн, нарийвчлан бичих аль ч хэлбэрээр өөрөө сонгож бичиж болно. Гэхдээ нийтэд тогтсон хэм хэмжээний хувьд эссэг ерөнхийлөн бичих нь оноо алдах, бага оноо авах нөхцөл үүсгэдэг. Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруугийн зарчим нь өргөн цар хүрээ, агуулгатай тул миний хувьд хэт ерөнхийлөн бичихээс зайлсхийсэн. Тэгтэл дүгнэх комисс нь эссэ бичих шалгалтын үнэлгээнд нийт 40 онооноос 21.5 оноог тус даалгаврын гүйцэтгэлд өгсөн гэх боловч хэрхэн яаж дүгнэсэн нь тодорхойгүй тул энэ үнэлгээтэй санал нийлэхгүй байгаа тухай биеэр очиж уулзан шалгалтын материал, үнэлгээтэй танилцах хүсэлт гаргасан боловч нууц гэсэн үндэслэлээр материалыг минь танилцуулаагүй. А. МӨХ-оос 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн зохион байгуулсан “Мэтгэлцэх ур чадварыг тодорхойлох" Эссэ бичих аргачлалын сургалтад Хууль зүйн ухааны доктор (Ph.D), профессор Л.М******* нь эссэ бичихэд эх сурвалжаа дурдаж өгнө, баримт нотолгоо ашиглах хэрэгтэй, ашигласан ном зүйгээ дурдсанаар өндөр оноо авна гэж байнга хэлдэг байсан. Энэ сургалтад хамрагдсан хуульчид болон бүх шалгуулагчид 2022 оны эссэ бичих шалгуулагч нартай адил эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан болох www.legalinfo.mn ашиглуулна гэж бодож төсөөлж байсан ч шалгуулагчдыг гэнэтийн байдалд оруулж тус өдөр шалгуулагчдад www.legalinfo.mn ашиглуулах боломж олголгүй эссэ гэхээс илүүтэй мэдээлэл, санах ой, туршлага сорих зорилготой байснаараа зохион бичлэг бичүүлсэн. Энэ талаар шалгалтад оноогоороо болон гомдлоор тэнцсэн, шалгалтад тэнцээгүй шалгуулагчдын хэн хэн нь хэлдэг. Өмгөөллийн шалгалт зохион байгуулах журмын 28 дугаар зүйлийн 28.3-т мэтгэлцэх ур чадварыг үндэслэлээ тодорхойлж, нотолсон байдалд 30 хүртэл оноо, монгол бичгийн чадварт 10 хүртэл оноо өгч дүгнэхээр заасан. Тус журмын 26.2-т зааснаар шалгалтад эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем болох www.legalinfo.mn ашиглуулж болох ч ашиглуулаагүй нь тус журмын 28.3.1-д заасан үндэслэлээ тодорхойлж, нотолсон байх үзүүлэлтийг дүгнэх боломжгүй, дүгнэх нь учир дутагдалтай ч бага оноо өгөх үндэслэл болсон. 2022 оны "Эссэ бичих" шалгалтад НЭР ХҮНД гэх өгөгдсөн сэдвийн хүрээнд шалгуулагч нарт эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем болох www.legalinfo.mn ашиглуулсан атал 2023 оны шалгуулагчид болон миний биед www.legalinfo.mn ашиглах боломж олгоогүй, дээрх журмын үндэслэлээ тодорхойлж, нотолсон байдалд өндөр авах оноо авах боломжийг зориудаар хааж, ялгамжтай байдлаар хандсан нь дүгнэх комисс нь тус журмын 28.3-т зааснаар нотолсон байдал, монгол бичгийн чадварыг хэрхэн дүгнэсэн нь эргэлзээтэй бөгөөд шууд субьектив байдлаар дүгнэсэн байх үндэслэлтэй. Дээрхээс үзвэл Эссэ бичих даалгаварт 2022 оны шалгуулагчдад нийтэд нь хэрхэн үнэлгээ хийсэн, 2023 оны 30 болон түүнээс дээш үнэлгээтэй шалгуулагч нарт ямар үндэслэлээр үнэлгээ тавьсан нь сонирхол татаж байгаа болно. Хуульч хүн гэж хууль хэрэглэх чадвартай хүнийг хэлэхээс биш хууль цээжилсэн хүнийг хэлдэггүй. Дээрх байдал нь шүүхэд мэтгэлцэх зарчмыг талууд хэрэгжүүлэхдээ нэг талын хуульчийг ямар ч нотлох баримтгүйгээр, хуульгүйгээр, санах ойд байгаа мэдлэгийн хэмжээнд шүүх хуралдаанд оролцуулах, үндэслэж байгаа нотлох баримт нь хэрэгт авагдаагүй бол шүүх нотлох баримтын хэмжээнд авч үздэггүй. Шалгалтад www.legalinfo.mn ашиглуулаагүй нь үүнтэй агаар нэгэн билээ. Б. Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмын 13 дугаар зүйлийн 13.1-т шалгалт нь Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан зорилгыг хангахад чиглэгдсэн байна гэж заасан. Өмгөөллийн тухай хууль 8 дугаар зүйлийн 8.1-д “Өмгөөлөгчийн шалгалтын зорилго нь хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, өмгөөлөгчийн ёс зүйн талаарх мэдлэг, мэтгэлцэх ур чадвар эзэмшсэнийг тогтооход чиглэнэ" гэж заасан. Мөн Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмын 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар "Өмгөөлөгчийн шалгалтын зорилго нь хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, өмгөөлөгчийн ёс зүйн талаарх мэдлэг, мэтгэлцэх ур чадвар эзэмшсэнийг тогтооход чиглэнэ" гэж заасан. Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах тухай журмын 23.2-д мэтгэлцэх ур чадварыг эссэ бичлэгийн хэлбэрээр авна гэж нарийвчлан заасан. 2022 онд НЭР ХҮНД, 2023 онд ГЭМ БУРУУГИЙН ЗАРЧИМ, ТҮҮНИЙГ ХАНГАХ БАТАЛГАА ГЭХ өгөгдсөн эссэний сэдэв нь Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмын 2 дугаар зүйлийн 2.1. 13 дугаар зүйлийн 13.1, 23.2-д зааснаар мэтгэлцэх ур чадварыг тогтоох зорилгод нийцээгүй, чиглэгдээгүй, Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмын 23.2-д хэм хэмжээ нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд заасан захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлага болох 60.1.2-д зааснаар Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1- д заасан мэтгэлцэх ур чадварыг шалгах агуулга, зорилго, хүрээнд нийцээгүй. Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмын 5 дугаар зүйлд заасан шалгалт зохион байгуулах үе шатыг журамлахдаа 5.1.7-д шалгалтын даалгавар боловсруулж, батлах, 13 дугаар зүйлийн 13.2-т шалгалтын комисс нь шалгалт эхлэхээс нэг хоногийн өмнө хэлэлцэж батлахаар тус тус заасан. Шалгалтын комиссын боловсруулсан захиргаа, эрүүгийн эрх зүйн шалгалтын шалгалтын даалгавар нь төөрөгдөлд оруулахаар эргэлзээтэй байсан. Дүгнэх комисс нь шүүхийн шийдвэрийг уншаад ямар ч дүгнэх аргачлал байхгүйгээр бидний материалыг хэрхэн ямар шалгуураар оноо өгсөн, хэрхэн нарийвчлалтай бутархайтай гаргаад байгаа нь тодорхойгүй тул өөрсдийнхөө дотоод итгэл, дур үзэмжээрээ оноо тавьсан гэж үзэж байна.” гэжээ.
Нэхэмжлэгчээс 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “"Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журам"-ын 31 дүгээр зүйлийн 31.1.5-д зааснаар Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах комисст шалгалтын даалгаврын гүйцэтгэлийн үнэлгээтэй холбогдуулан гомдол гаргасны дагуу захиргаа, иргэн, эрүүгийн эрх зүйн шалгалтын гүйцэтгэлийн үнэлгээ дээр оноо нэмэлгүй бүр эрх зүйн байдлыг минь дордуулсан үнэлгээ хийж, харин өмгөөлөгчийн ёс зүйн бодлогод 2.94 оноо, эссэ бичлэгт 1,5 оноо нийт 4.44 оноо нэмсэн ч зохих ёсоор оноо нэмэгдүүлээгүй болно. Хэрэв шалгалтын комисс нь гомдол хүлээн авах тухай мэдээлэл тавихдаа бодлогын хариугаа цахим хуудсанд байршуулсан байсан бол шалгуулагчид болоод миний бие илүү үндэслэлтэй гомдол гаргаж тэнцэх боломжтой байсан. Үүнтэй ижил байдлаар шалгалт зохион байгуулдаг Монголын Хуульчдын холбоо нь гомдол хүлээж авах тухай мэдээлэлтэй хамт шалгалтын даалгаврын хариуг цахим хуудсанд байршуулж шалгуулагчид танилцах, өөрийн бодолттойгоо харьцуулж эргэцүүлсний үндсэн дээр үндэслэлтэй гомдол гаргах нөхцөл бололцоогоор хангаж, гомдол шийдвэрлэсний дараа эцсийн байдлаар нэгдсэн жагсаалт гаргаж шалгалт зохион байгуулах журамд заасан ил тод байх зарчмынхаа хэрэгжилтийг хангадаг. Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмын 31 дүгээр зүйлийн 31.13.4-т зааснаар анхны болон гомдлын дараах үнэлгээний өндөр авсан үнэлгээ нийт 66.73 оноогоор үнэлсэн ч Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмын 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар тэнцсэнд тооцох 70 оноонд 3.27 оноо дутуу өгсөнд санал нийлэхгүй, гомдолтой байна. 2023 оны Өмгөөлөгчийн шалгалтад 238 шалгуулагч оролцсоноос анхны үнэлгээгээр 22 хүн тэнцэж, гомдлын дараах үнэлгээгээр 80 хүнийг тэнцүүлсэн. Миний бие анхны үнэлгээгээр жагсаалтын 78-д жагсаж, гомдлын дараах үнэлгээгээр 116-д жагссан байна. Гомдлын дараах үнэлгээгээр тэнцсэн 22 хүн дээр миний өмнө жагсаж байсан 55 хүнээс 37- г тэнцүүлж, надтай адил 62.29 болон түүнээс доош үнэлгээтэй 47.9-с 62.29 оноотой 21 шалгуулагчид 7.8-с 24.34 хүртэлх оноо нэмж тэнцүүлсэн байдаг. Үүнээс үзвэл: 1. Анхны үнэлгээ өгсөн дүгнэх комиссын гишүүд худал үнэлгээ өгч зориуд унагаадаг, 2. Анхны комисс үнэн дүгнэдэг бол хоёр дахь дүгнэх комиссын гишүүд нөлөөнд автаж худал үнэлгээ өгдөг Дээрх 2 бодомжоос харвал комиссын гишүүд худал үнэлгээ хийдэг гэсэн логик дүгнэлтэд хүрнэ. Мэргэшлийн хороо нь Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмын 7.1-д зааснаар Шалгалтын комиссыг, 12.1-д зааснаар Салбар хороо, Дүгнэх комиссыг тус тус байгуулахаар заасан бөгөөд өмгөөлөгчийн шалгалт дууссан тул тэдгээр нь татан буугдсан тул Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т "Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна" гэж заасан тул МӨХ-ны Мэргэшлийн хороог хариуцагчаар татсан болно. Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмын 5.1.7, 13.2-т зааснаар шалгалтын комисс нь шалгалтын даалгаврыг нөөц хувилбартайгаар боловсруулж, хэлэлцэж батлаагүй, хоёр дахь үнэлгээ дээр бага оноотой олон шалгуулагчид өндөр оноо тавьсантай холбоотойгоор журмын 5.1.9, 15.1, 15.2-т зааснаар гомдлын дараах нэгдсэн дүнг мэдээлээгүй, журмын 20.1, 20.2-д зааснаар дүгнэх комиссыг 12 гишүүнтэй биш 34 гишүүнтэй байгуулсан, журмын 20.4.1-д дүгнэх комисс нь шалгалтын даалгаврын гүйцэтгэлийг үнэлэх нэг зарчим, арга зүйг тогтоосон аргачлалыг батлалгүй дүгнэх комисс нь миний шалгалтын даалгаврын гүйцэтгэлийг субьектив байдлаар дур үзэмжээрээ дүгнэсний улмаас нэхэмжлэгч миний бодлогын даалгаврын гүйцэтгэлээ эрх бүхий байгууллагаар хууль, журамд нийцүүлэн шударгаар дүгнүүлэх, цаашилбал өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг зөрчиж байх тул хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулахаар ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. Үүнд: 1. Өмгөөлөгчийн ёс зүйн тохиолдол шинжлэх шалгалтын даалгаврын гүйцэтгэлийг дүгнэсэн аргачлалын тухайд: Өмгөөлөгчийн ёс зүйн тохиолдол шинжлэх даалгаврын гүйцэтгэлд анхны үнэлгээ дээр 6.66 оноо, гомдлын дараах үнэлгээ дээр цахимд 9.6 гэж бүртгэгдсэн боловч хариуцагчийн ирүүлсэн баримтуудад 2.5 гэсэн үнэлгээ байгаа бөгөөд үзлэг хийхэд цахимд 9.6 гэсэн үнэлгээ өгсөн болох нь баримтаар нотлогдсон. Өмгөөлөгчийн ёс зүйн тохиолдол шинжлэх даалгаврын өмгөөлөгчийн үйлдэл, эс үйлдэхүйд дүгнэлт хийх гэсэн асуултад хариулахдаа зөрчил гэж юу болох, өмгөөлөгчийн тайлбарт дүгнэлт хийх, түүнд холбогдох шийдвэр гаргах зэргээр тус ажиллагаатай холбогдуулан "Өмгөөллийн тухай хууль", "Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрэм", "Өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журам"-ын хэм хэмжээтэй харьцуулан тухайн тохиолдлыг ёс зүйн зөрчил биш гэж дүгнэлт хийсэн.
Тус тохиолдол шинжлэх даалгаврын өгөгдөл нь бодит байдал дээр Өмгөөлөгч О.Ц*******д холбогдох Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 сарын 05-ны өдрийн 221/МА2023/0******* дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2023 оны 09 сарын 18-ны өдрийн 001/XT2023/******* дугаартай шийдвэрээр шийдвэрлэгдсэн бөгөөд бодлогын нөхцөлд өмгөөлөгч болон гомдол гаргагчийн нэрийг өөрчилж, бусад ач холбогдолтой зүйл нь өөрчлөлтгүй байсныг юун түрүүнд дурдъя. Улсын дээд шүүхийн 2023 оны 09 сарын 18-ны өдрийн 001/ХТ2023/******* дугаартай тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2023/******* дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн. Ийнхүү буцааж шийдвэрлэсний дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар 2023 оны 10 сарын 30-ны өдрийн 221/МА2023/******* дугаар шийдвэрээр О.Ц*******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын дээд шүүхийн 2024 оны 01 сарын 03-ны өдрийн шийдвэрээр тус шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн болно. Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй гомдлын шатандаа байгаа хэргийг бодлогын өгөгдөл болгож оруулсан нь тус тохиолдол шалгах даалгаврын үнэлгээ дээр гомдол гаргах үндэслэл болсон. Иймд хариу байхгүй, эцэслэн шийдвэрлэгдээгүй хэргээр бодлого бодуулсныг Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “....өмгөөлөгчийн ёс зүйн талаарх мэдлэгийг .... тогтооход чиглэнэ" гэж заасанд нийцүүлэн зөрчил мөн эсэх 2 туйлаар биш энэ шалгалтын гүйцэтгэлээр хэрэг маргааныг хэрхэн шийдвэрлэх, арга зам, хууль хэрэглээ, түүнийг хэрэглэх ур чадварыг хэрхэн эзэмшсэнд дүгнэлт хийж үнэлгээ хийх байтал эцэслэн шийдвэрлэгдээгүй, хүчин төгөлдөр болоогүй шийдвэрийг үндэслэн бодлого зохиож, дүгнэсэн. Журмын 20.4.1-д зааснаар дүгнэх комиссоос шалгалтын даалгаврын гүйцэтгэлийг үнэлэх нэг зарчим, арга зүйг тогтоосон аргачлалыг батлаагүй ч нийт шалгуулагчдыг дүгнэсэн гэх нотлох баримтаар ирүүлсэн хариу аргачлалын тухайд -1 дэх хэсгийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэхэд Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 11.1, 12.1 дэх заалтыг зөрчсөн эсэхэд дүгнэлт хийхээр байсан. Тухайн хэрэг нь эцэслэн шийдэгдээгүй учраас тус хэсэгт тус зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэл бүхий дүгнэлтийг шууд өгөх боломжгүй гэж тус хариу, аргачлалд тодорхойлсон. Миний хувьд тус тохиолдлыг Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 11.1, 12.1-дэх заалтыг зөрчөөгүй гэсэн дүгнэлт хийсэн тул нь дүгнэх аргачлалтай нийцэж онооны хуваарилалтын дагуу зохих 6 оноог авахаар байна. Ядаж 4 оноо өгөх боломжтой гэж харж байна. -2 дахь хэсгийн Хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны эсэхийг дүгнэхэд Өмгөөллийн тухай хуулийн 31, 31.8, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 46.3 дахь заалтад тайлбар бүхий дүгнэлт хийх байсны дагуу бодлого дээрээ тус 3 заалтыг тусгасан тул онооны хуваарилалтын дагуу зохих 6 оноог авахаар байна. - 3 дах хэсэг болох нэгтгэн дүгнэх хэсэгт тайлбарын дагуу Ёс зүйн зөрчилд хамаарна, эсхүл хамаарахгүй гэж тодорхойлох байсны дагуу миний бие тус тохиолдлыг ёс зүйн зөрчил биш гэж дүгнэснээр зохих 3 оноог авахаар байна. Зохих ёсны 13-15 оноог авахаар байтал надад энэ оноог өгөөгүй, дутуу үнэлгээ өгсөн байна. Иймд тухайн цаг хугацаанд эцэслэн шийдвэрлэгдээгүй, хүчин төгөлдөр болоогүй хэргээс тохиолдол болгож оруулсан, үнэлгээг буруу гаргасан тул зохих ёсны авах 13-15 оноог нөхөн болон комиссоос өгсөн оноонд өөрчлөлт оруулах үндэслэлтэй тул 2 дахь үнэлгээг хүчингүй болгуулж дахин үнэлгээ хийлгэх нь зүйтэй юм. 2. Мэтгэлцэх ур чадварыг шалгах Эссэ бичих шалгалтын тухайд: Миний хувьд эссэ бичих шалгалтад өгөгдсөн ГЭМ БУРУУГИЙН ЗАРЧИМ, ТҮҮНИЙГ ХАНГАХ БАТАЛГАА ГЭХ сэдвийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсгийн ".. гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно..." гэсэн үзэл санаан дээр тулгуурлан Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэх агуулгын хүрээнд бичихийг зорьж энэ талаараа ч эссэний удиртгал хэсэгт тусгасан. Эссэний үндсэн тайлбар, нотолгооны хэсэгт шалгуулагчдад баримт мэдээлэл, тэр битгий хэл эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем болох Legalinfo.mn ашиглуулах боломж олгоогүй тул миний зүгээс өөрийн санах ойд байгаа мэдээлэл, туршлага дээрээ үндэслэн хүний хэлсэн үгээс иш татаж, түүнд нотолгоо болгож дэмжүүлэх зорилгоор Хүний эрхийн комиссын судалгааг дурдаж эссэгээ бичсэн. Эссэний дэвшүүлсэн санаа, дүгнэлтийн хэсэгт шүүхийн шийдвэр гаргалгүйгээр хойшлуулшгүй ажиллагаа нэрийн дор баривчлах ажиллагаа явуулж болохгүй гэсэн санааг дэвшүүлж дүгнэлт хийсэн. Эссэ бичихэд тухайн сэдвийн хүрээнд ерөнхийлөн, нарийвчлан бичих аль ч хэлбэрээр өөрөө сонгож бичиж болно. Гэхдээ нийтэд тогтсон хэм хэмжээний хувьд эссэг ерөнхийлөн бичих нь оноо алдах, бага оноо авах нөхцөл үүсгэдэг. Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруугийн зарчим нь өргөн цар хүрээ, агуулгатай тул миний хувьд хэт ерөнхийлөн бичихээс зайлсхийсэн. Тэгтэл дүгнэх комисс нь эссэ бичих шалгалтын үнэлгээнд нийт 40 онооноос 21.5 оноог тус даалгаврын гүйцэтгэлд өгсөн гэх боловч хэрхэн яаж дүгнэсэн нь тодорхойгүй тул энэ үнэлгээтэй санал нийлэхгүй байгаа тухай биеэр очиж уулзан шалгалтын материал, үнэлгээтэй танилцах хүсэлт гаргасан боловч нууц гэсэн үндэслэлээр материалыг минь танилцуулаагүй. А. МӨХ-оос 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн зохион байгуулсан "Мэтгэлцэх ур чадварыг тодорхойлох" Эссэ бичих аргачлалын сургалтад Хууль зүйн ухааны доктор (Ph.D), профессор Л.М******* нь эссэ бичихэд эх сурвалжаа дурдаж өгнө, баримт нотолгоо ашиглах хэрэгтэй, ашигласан ном зүйгээ дурдсанаар өндөр оноо авна гэж байнга хэлдэг байсан. Энэ сургалтад хамрагдсан хуульчид болон бүх шалгуулагчид 2022 оны эссэ бичих шалгуулагч нартай адил эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан болох гэж бодож төсөөлж байсан ч шалгуулагчдыг гэнэтийн байдалд оруулж тус өдөр шалгуулагчдад www.legalinfo.mn ашиглуулах боломж олголгүй эссэ гэхээс илүүтэй мэдээлэл, санах ой, туршлага сорих зорилготой байснаараа зохион бичлэг бичүүлсэн. Энэ талаар шалгалтад оноогоороо болон гомдлоор тэнцсэн, шалгалтад тэнцээгүй шалгуулагчдын хэн хэн нь Өмгөөллийн шалгалт зохион байгуулах журмын 28 дугаар зүйлийн 28.3-т мэтгэлцэх ур чадварыг үндэслэлээ тодорхойлж, нотолсон байдалд 30 хүртэл оноо, монгол бичгийн чадварт 10 хүртэл оноо өгч дүгнэхээр заасан. Тус журмын 26.2-т зааснаар шалгалтад эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем болох www.legalinfo.mn ашиглуулж болох ч ашиглуулаагүй нь тус журмын 28.3.1-д заасан үндэслэлээ тодорхойлж, нотолсон байх үзүүлэлтийг дүгнэх боломжгүй, дүгнэх нь учир дутагдалтай ч бага оноо өгөх үндэслэл болсон. 2022 оны "Эссэ бичих" шалгалтад НЭР ХҮНД гэх өгөгдсөн сэдвийн хүрээнд шалгуулагч нарт эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем болох www.legalinfo.mn ашиглуулсан атал 2023 оны шалгуулагчид болон миний биед www.legalinfo.mn ашиглах боломж олгоогүй, дээрх журмын үндэслэлээ тодорхойлж, нотолсон байдалд өндөр авах оноо авах боломжийг зориудаар хааж, ялгамжтай байдлаар хандсан нь дүгнэх комисс нь тус журмын 28.3-т зааснаар нотолсон байдал, монгол бичгийн чадварыг хэрхэн дүгнэсэн нь эргэлзээтэй бөгөөд шууд субьектив байдлаар дүгнэсэн байх үндэслэлтэй. Дээрхээс үзвэл Эссэ бичих даалгаварт 2022 оны шалгуулагчдад нийтэд нь хэрхэн үнэлгээ хийсэн, 2023 оны 30 болон түүнээс дээш үнэлгээтэй шалгуулагч нарт ямар үндэслэлээр үнэлгээ тавьсан нь сонирхол татаж байгаа болно. Хуульч хүн гэж хууль хэрэглэх чадвартай хүнийг хэлэхээс биш хууль цээжилсэн хүнийг хэлдэггүй. Дээрх байдал нь шүүхэд мэтгэлцэх зарчмыг талууд хэрэгжүүлэхдээ нэг талын хуульчийг ямар ч нотлох баримтгүйгээр, хуульгүйгээр, санах ойд байгаа мэдлэгийн хэмжээнд шүүх хуралдаанд оролцуулах, үндэслэж байгаа нотлох баримт нь хэрэгт авагдаагүй бол шүүх нотлох баримтын хэмжээнд авч үздэггүй. Шалгалтад www.legalinfo.mn ашиглуулаагүй нь үүнтэй агаар нэгэн билээ. Б. Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмын 13 дугаар зүйлийн 13.1-т шалгалт нь Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан зорилгыг хангахад чиглэгдсэн байна гэж заасан. Өмгөөллийн тухай хууль 8 дугаар зүйлийн 8.1-д "Өмгөөлөгчийн шалгалтын зорилго нь хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, өмгөөлөгчийн ёс зүйн талаарх мэдлэг, мэтгэлцэх ур чадвар эзэмшсэнийг тогтооход чиглэнэ" гэж заасан. Мөн Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмын 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар "Өмгөөлөгчийн шалгалтын зорилго нь хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, өмгөөлөгчийн ёс зүйн талаарх мэдлэг, мэтгэлцэх ур чадвар эзэмшсэнийг тогтооход чиглэнэ" гэж заасан. Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах тухай журмын 23.2-д мэтгэлцэх ур чадварыг эссэ бичлэгийн хэлбэрээр авна гэж нарийвчлан заасан. 2022 онд НЭР ХҮНД, 2023 ОНД ГЭМ БУРУУГИЙН ЗАРЧИМ, ТҮҮНИЙГ ХАНГАХ БАТАЛГАА ГЭХ өгөгдсөн эссэний сэдэв нь Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмын 2 дугаар зүйлийн 2.1, 13 дугаар зүйлийн 13.1, 23.2-д зааснаар мэтгэлцэх ур чадварыг тогтоох зорилгод нийцээгүй, чиглэгдээгүй, Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмын 23.2-д хэм хэмжээ нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд заасан захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлага болох 60.1.2-д зааснаар Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан мэтгэлцэх ур чадварыг шалгах агуулга, зорилго, хүрээнд нийцээгүй. Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмын 5 дугаар зүйлийн 5.1.7, 13 дугаар зүйлийн 13.2-т Шалгалтын комисс нь шалгалтын даалгавар боловсруулж, батлахаар заасан боловч иргэний эрх зүй, өмгөөлөгчийн ёс зүйн тохиолдол шинжлэх даалгаврыг шалгалтыг хэлэлцэж батлаагүй, тус журмын 20 дугаар зүйлийн 20.1-т зааснаар дүгнэх комиссыг 12 гишүүнтэй байгуулах ёстой байтал 34 гишүүнтэй байгуулсан, мөн тус журмын 20 дугаар зүйлийн 20.4.1-т зааснаар дүгнэх комисс нь шалгалтын даалгаврын гүйцэтгэлийг үнэлэх нэг, зарчим арга зүйг тогтоосон аргачлалыг батлаагүй, тогтоосон аргачлалын дагуу шалгалтын даалгаврын гүйцэтгэлийг үнэлээгүй байна. Шалгалтын дүнгийн нэгтгэж баталгаажуулсан шийдвэрүүдийн өөрт холбогдох хэсэг, өмгөөлөгчийн ёс зүйн тохиолдол шинжлэх, эссэ бичих шалгалтын даалгаврын гүйцэтгэлд өгсөн 2 дахь үнэлгээг хүчингүй болгуулж, өмгөөлөгчийн ёс зүйн тохиолдол шинжлэх, эссэ бичих шалгалтын даалгаврын гүйцэтгэлд эрх зүйн байдлыг минь дордуулахгүйгээр дахин үнэлгээ хийлгэж батламж олгохыг МӨХ-ны Мэргэшлийн хороонд даалгах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Х миний бие Монголын өмгөөлөгчийн холбооны Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах комиссоос 2023 оны 12 дугаар сарын 09, 10-ны өдөр зохион байгуулсан Өмгөөлөгчийн шалгалтад бүртгэлийн дугаартай оролцсон. "Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журам-ын 31 дүгээр зүйлийн 31.1.5-д зааснаар Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах комисст шалгалтын даалгаврын гүйцэтгэлийн үнэлгээтэй холбогдуулан гомдол гаргасны дагуу захиргаа, иргэн, эрүүгийн эрх зүйн шалгалтын гүйцэтгэлийн үнэлгээ дээр оноо нэмэлгүй бүр эрх зүйн байдлыг минь дордуулсан үнэлгээ хийж, харин өмгөөлөгчийн ёс зүйн бодлогод 2.94 оноо, эсээ бичлэгт 1,5 оноо нийт 4.44 оноо нэмсэн ч зохих ёсоор оноо нэмэгдүүлээгүй болно. Хэрэв шалгалтын комисс нь гомдол хүлээн авах тухай мэдээлэл тавихдаа бодлогын хариугаа цахим хуудсанд байршуулсан байсан бол шалгуулагчид болоод миний бие илүү үндэслэлтэй гомдол гаргаж тэнцэх боломжтой байсан. Үүнтэй ижил байдлаар шалгалт зохион байгуулдаг Монголын Хуульчдын холбоо нь гомдол хүлээж авах тухай мэдээлэлтэй хамт шалгалтын даалгаврын хариуг цахим хуудсанд байршуулж шалгуулагчид танилцах, өөрийн бодолттойгоо харьцуулж эргэцүүлсний үндсэн дээр үндэслэлтэй гомдол гаргах нөхцөл бололцоогоор хангаж, гомдол шийдвэрлэсний дараа эцсийн байдлаар нэгдсэн жагсаалт гаргаж шалгалт зохион байгуулах журамд заасан ил тод байх зарчмынхаа хэрэгжилтийг хангадаг. Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмын 31 дүгээр зүйлийн 31.13.4-т зааснаар анхны болон гомдлын дараах үнэлгээний өндөр авсан үнэлгээ нийт 66.73 оноогоор үнэлсэн ч Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмын 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар тэнцсэнд тооцох 70 оноонд 3.27 оноо дутуу өгсөнд санал нийлэхгүй, гомдолтой байна. 2023 оны Өмгөөлөгчийн шалгалтад 238 шалгуулагч оролцсоноос анхны үнэлгээгээр 22 хүн тэнцэж, гомдлын дараах үнэлгээгээр 80 хүнийг тэнцүүлсэн. Миний бие анхны үнэлгээгээр жагсаалтын 78-д жагсаж, гомдлын дараах үнэлгээгээр 116-д жагссан байна. Гомдлын дараах үнэлгээгээр тэнцсэн 22 хүн дээр миний өмнө жагсаж байсан 55 хүнээс 37-г тэнцүүлж, надтай адил 62.29 болон түүнээс доош үнэлгээтэй 47.9-с 62.29 оноотой 21 шалгуулагчид 7.8-с 24.34 хүртэлх оноо нэмж тэнцүүлсэн байдаг. Үүнээс үзвэл: 1. Анхны үнэлгээ өгсөн дүгнэх комиссын гишүүд худал үнэлгээ өгч зориуд унагаадаг, 2. Анхны комисс үнэн дүгнэдэг бол хоёр дахь дүгнэх комиссын гишүүд нөлөөнд автаж худал үнэлгээ өгдөг Дээрх 2 бодомжоос харвал комиссын гишүүд худал үнэлгээ хийдэг гэсэн логик дүгнэлтэд хүрнэ. Мэргэшлийн хороо нь Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмын 7.1-д зааснаар Шалгалтын комиссыг, 12.1-д зааснаар Салбар хороо, Дүгнэх комиссыг тус тус байгуулахаар заасан бөгөөд өмгөөлөгчийн шалгалт дууссан тул тэдгээр нь татан буугдсан тул Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна" гэж заасан тул МӨХ-ны Мэргэшлийн хороог хариуцагчаар татсан болно. Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмын 5.1.7, 13.2-т зааснаар шалгалтын комисс нь шалгалтын даалгаврыг нөөц хувилбартайгаар боловсруулж, хэлэлцэж батлаагүй, хоёр дахь үнэлгээ дээр бага оноотой олон шалгуулагчид өндөр оноо тавьсантай холбоотойгоор журмын 5.1.9, 15.1, 15.2-т зааснаар гомдлын дараах нэгдсэн дүнг мэдээлээгүй, журмын 20.1, 20.2-д зааснаар дүгнэх комиссыг 12 гишүүнтэй биш 34 гишүүнтэй байгуулсан, журмын 20.4.1-д дүгнэх комисс нь шалгалтын даалгаврын гүйцэтгэлийг үнэлэх нэг зарчим, арга зүйг тогтоосон аргачлалыг батлалгүй дүгнэх комисс нь миний шалгалтын даалгаврын гүйцэтгэлийг субьектив байдлаар дур үзэмжээрээ дүгнэсний улмаас нэхэмжлэгч миний бодлогын даалгаврын гүйцэтгэлээ эрх бүхий байгууллагаар хууль, журамд нийцүүлэн шударгаар дүгнүүлэх, цаашилбал өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг зөрчиж байх тул хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулахаар ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. Өмгөөлөгчийн ёс зүйн тохиолдол гүйцэтгэлийг дүгнэсэн аргачлалын тухайд шинжлэх шалгалтын даалгаврын Өмгөөлөгчийн ёс зүйн тохиолдол шинжлэх даалгаврын гүйцэтгэлд анхны үнэлгээ дээр 6.66 оноо, гомдлын дараах үнэлгээ дээр цахимд 9.6 гэж бүртгэгдсэн боловч хариуцагчийн ирүүлсэн баримтуудад 2.5 гэсэн үнэлгээ байгаа бөгөөд үзлэг хийхэд цахимд 9.6 гэсэн үнэлгээ өгсөн болох нь баримтаар нотлогдсон. Өмгөөлөгчийн ёс зүйн тохиолдол шинжлэх даалгаврын өмгөөлөгчийн үйлдэл, эс үйлдэхүйд дүгнэлт хийх гэсэн асуултад хариулахдаа зөрчил гэж юу болох, өмгөөлөгчийн тайлбарт дүгнэлт хийх, түүнд холбогдох шийдвэр гаргах зэргээр тус ажиллагаатай холбогдуулан "Өмгөөллийн тухай хууль, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрэм", "Өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журам"-ын хэм хэмжээтэй харьцуулан тухайн тохиолдлыг ёс зүйн зөрчил биш гэж дүгнэлт хийсэн. Тус тохиолдол шинжлэх даалгаврын өгөгдөл нь бодит байдал дээр Өмгөөлөгч О.Ц*******д холбогдох Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 сарын 05-ны өдрийн 221/МА2023/0******* дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2023 оны 09 сарын 18-ны өдрийн 001/ХТ2023/******* дугаартай шийдвэрээр шийдвэрлэгдсэн бөгөөд бодлогын нөхцөлд өмгөөлөгч болон гомдол гаргагчийн нэрийг өөрчилж, бусад ач холбогдолтой зүйл нь өөрчлөлтгүй байсныг юун түрүүнд дурдъя. Улсын дээд шүүхийн 2023 оны 09 сарын 18-ны өдрийн 001/ХТ2023/******* дугаартай тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2023/******* дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн. Ийнхүү буцааж шийдвэрлэсний дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар 2023 оны 10 сарын 30-ны өдрийн 221/МА2023/******* дугаар шийдвэрээр О.Ц*******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын дээд шүүхийн 2024 оны 01 сарын 03-ны өдрийн шийдвэрээр тус шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн болно. Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй гомдлын шатандаа байгаа хэргийг бодлогын өгөгдөл болгож оруулсан нь тус тохиолдол шалгах даалгаврын үнэлгээ дээр гомдол гаргах үндэслэл болсон. Иймд хариу байхгүй, эцэслэн шийдвэрлэгдээгүй хэргээр бодлого бодуулсныг Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д ....өмгөөлөгчийн ёс зүйн талаарх мэдлэгийг .... тогтооход чиглэнэ гэж заасанд нийцүүлэн зөрчил мөн эсэх 2 туйлаар биш энэ шалгалтын гүйцэтгэлээр хэрэг маргааныг хэрхэн шийдвэрлэх, арга зам, хууль хэрэглээ, түүнийг хэрэглэх ур чадварыг хэрхэн эзэмшсэнд дүгнэлт хийж үнэлгээ хийх байтал эцэслэн шийдвэрлэгдээгүй, хүчин төгөлдөр болоогүй шийдвэрийг үндэслэн бодлого зохиож, дүгнэсэн. Журмын 20.4.1-д зааснаар дүгнэх комиссоос шалгалтын даалгаврын гүйцэтгэлийг үнэлэх нэг зарчим, арга зүйг тогтоосон аргачлалыг батлаагүй ч нийт шалгуулагчдыг дүгнэсэн гэх нотлох баримтаар ирүүлсэн хариу аргачлалын тухайд 1 дэх хэсгийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэхэд Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 11.1, 12.1 дэх заалтыг зөрчсөн эсэхэд дүгнэлт хийхээр байсан. Тухайн хэрэг нь эцэслэн шийдэгдээгүй учраас тус хэсэгт тус зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэл бүхий дүгнэлтийг шууд өгөх боломжгүй гэж тус хариу, аргачлалд тодорхойлсон. Миний хувьд тус тохиолдлыг Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 11.1, 12.1-дэх заалтыг зөрчөөгүй гэсэн дүгнэлт хийсэн тул нь дүгнэх аргачлалтай нийцэж онооны хуваарилалтын дагуу зохих 6 оноог авахаар байна. Ядаж 4 оноо өгөх боломжтой гэж харж байна. Хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны эсэхийг дүгнэхэд Өмгөөллийн тухай хуулийн 31, 31.8, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 46.3 дахь заалтад тайлбар бүхий дүгнэлт хийх байсны дагуу бодлого дээрээ тус 3 заалтыг тусгасан тул онооны хуваарилалтын дагуу зохих 6 оноог авахаар байна. Нэгтгэн дүгнэх хэсэгт тайлбарын дагуу Ёс зүйн зөрчилд хамаарна, эсхүл хамаарахгүй гэж тодорхойлох байсны дагуу миний бие тус тохиолдлыг ёс зүйн зөрчил биш гэж дүгнэснээр зохих 3 оноог авахаар байна. Зохих ёсны 13-15 оноог авахаар байтал надад энэ оноог өгөөгүй, дутуу үнэлгээ өгсөн Иймд тухайн цаг хугацаанд эцэслэн шийдвэрлэгдээгүй, хүчин төгөлдөр болоогүй хэргээс тохиолдол болгож оруулсан, үнэлгээг буруу гаргасан тул зохих ёсны авах 13-15 оноог нөхөн болон комиссоос өгсөн оноонд өөрчлөлт оруулах үндэслэлтэй тул 2 дахь үнэлгээг хүчингүй болгуулж дахин үнэлгээ хийлгэх нь зүйтэй юм. Шалгалтын дүнгийн нэгтгэж баталгаажуулсан шийдвэрүүдийн өөрт холбогдох хэсэг, өмгөөлөгчийн ёс зүйн тохиолдол шинжлэх, эссэ бичих шалгалтын даалгаврын гүйцэтгэлд өгсөн 2 дахь үнэлгээг хүчингүй болгуулж, өмгөөлөгчийн ёс зүйн тохиолдол шинжлэх, эссэ бичих шалгалтын даалгаврын гүйцэтгэлд эрх зүйн байдлыг минь дордуулахгүйгээр дахин үнэлгээ хийлгэж батламж олгохыг Монголын өмгөөлөгчийн холбооны Мэргэшлийн хороонд даалгах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д "Өмгөөлөгчийн шалгалтыг Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэшлийн хороо /цаашид "Мэргэшлийн хороо" гэх/ жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулна" гэсний дагуу Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэшлийн хорооны 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Өмгөөлөгчийн шалгалтыг 2023 оны 12 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд зохион байгуулсан. Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах комиссоос Өмгөөлөгчийн шалгалтад оролцогчдын шалгалтын материалыг дүгнэх комиссыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталж. 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дүгнэх комисс шалгалтад оролцогчдын нийт материалыг үнэлж дүгнэсэн болно. Энэхүү дүгнэх комисс нь Б.Хы шалгалтын материалыг анхны үнэлгээгээр дараах байдлаар үнэлсэн байна. Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах комисс шалгалтын нэгдсэн дүнг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны цахим хуудсаар нийтэд мэдээлсэн. Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмын 31 дүгээр зүйлийн 31.1-д "Өргөдөл гаргагч болон оролцогч нь шалгалттай холбоотой дор дурдсан асуудлаар гомдол гаргаж болно" гэж, 31.1.5-д "шалгалтын даалгавар, гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой" гэж, 31.5-д "Энэ журмын 31.12-31 1.3-m заасан гомдлыг тухай бүр ажлын цагт багтаан, 31.1.5-д заасан гомдлыг шалгалтын нэгдсэн дүнг мэдээлснээс хойш ажлын гурав хоногийн дотор гаргана" гэж заасны дагуу шалгалтын даалгавар, гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой гомдлыг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 18:00 цаг хүртэл хүлээн авсан. Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмын 20.8-д "Шалгуулагч шалгалтын дүнгийн талаар гомдол гаргасан тохиолдолд анхны даалгавар зассан бүрэлдэхүүнээс өөр бүрэлдэхүүн хянаж үнэлнэ" гэж заасны дагуу дахин өөр бүрэлдэхүүнээр дүгнэх комиссыг байгуулж гомдол гаргасан нийт шалгуулагчдын шалгалтын материалыг 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дахин дүгнэжээ. Энэхүү Дүгнэх комиссын бүрэлдэхүүнээр нэхэмжлэгч Б.Х нь дараах үнэлгээг авсан байна. Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмын 31 дүгээр зүйлийн 31.13.4-т "Гомдол гаргагчийн шалгалтын даалгаврын гүйцэтгэлийн анхны үнэлгээ болон энэ журмын 31.13.3-т заасан үнэлгээний аль өндөр авсан үнэлгээгээр эцсийн үнэлгээг тооцно" гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Хы эрх зүйн байдлыг нь дордуулалгүйгээр аль өндөр авсан оноог нь шалгалтын программд оруулсан болно. 2. Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмын 28.2 дахь хэсэгт -Тохиолдол шинжлэх шалгалтын бүрдэл хэсэг тус бүрийг дор дурдсан оноогоор үнэлнэ:" 28.2.1. Үндсэн хууль, захиргааны эрх зүй 15 хүртэл оноо, 28.2.2. Иргэний эрх зүй 15 хүртэл оноо: 28.2.3. Эрүүгийн эрх зүй 15 хүртэл оноо: 28.2.4. Өмгөөлөгчийн ёс зүй 15 хүртэл оноо," гэж заасан байдаг. Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмын 31 дүгээр зүйлд "Шалгалттай холбоотой гомдол гаргах түүнийг шийдвэрлэх тухай зохицуулсан байх бөгөөд тус журмын 31.1.5 дахь хэсэгт "Шалгалтын даалгавар, гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой гомдлыг 31.2 дахь хэсэгт зааснаар Дүгнэх комисст бичгээр гаргах зохицуулалтын дагуу Б.Хы гаргасан гомдлын дагуу холбогдох шалгалтын материалыг нь дахин хянаж, дүнг нь гаргаж, гомдол гаргагч /нэхэмжлэгч/ Б. Хд мэдэгдсэн байна. Нэхэмжлэгч Б.Хы нэхэмжлэлд дурдсан асуудлыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэшлийн хороо нь Өмгөөллийн тухай хууль, Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журамд заасны дагуу бүхий л талаас нь авч үзэж шалгалтын материалуудад үндэслэж, гомдол гаргагчид ашигтай байдлаар нь дүгнэн шийдвэрлэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар, Б. Хы гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д "Өмгөөлөгчийн шалгалтыг Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэшлийн хороо жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулна" гэсний дагуу Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэшлийн хорооны 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Өмгөөлөгчийн шалгалтыг 2023 оны 12 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд зохион байгуулсан. Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах комиссоос Өмгөөлөгчийн шалгалтад оролцогчдын шалгалтын материалыг дүгнэх комиссыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталж. 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дүгнэх комисс шалгалтад оролцогчдын нийт материалыг үнэлж дүгнэсэн болно. Энэхүү дүгнэх комисс нь Б.Хы шалгалтын материалыг анхны үнэлгээгээр дараах байдлаар үнэлсэн байна. Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах комисс шалгалтын нэгдсэн дүнг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны цахим хуудсаар нийтэд мэдээлсэн. Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмын 31 дүгээр зүйлийн 31.1-д "Өргөдөл гаргагч болон оролцогч нь шалгалттай холбоотой дор дурдсан асуудлаар гомдол гаргаж болно" гэж, 31.1.5-д "шалгалтын даалгавар, гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой" гэж, 31.5-д "Энэ журмын 31.1.2-31.1.3-т заасан гомдлыг тухай бүр ажлын цагт багтаан, 31.1.5-д заасан гомдлыг шалгалтын нэгдсэн дүнг мэдээлснээс хойш ажлын гурав хоногийн дотор гаргана" гэж заасны дагуу шалгалтын даалгавар, гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой гомдлыг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 18:00 цаг хүртэл хүлээн авсан. Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмын 20.8-д "Шалгуулагч шалгалтын дүнгийн талаар гомдол гаргасан тохиолдолд анхны даалгавар зассан бүрэлдэхүүнээс өөр бүрэлдэхүүн хянаж үнэлнэ" гэж заасны дагуу дахин өөр бүрэлдэхүүнээр дүгнэх комиссыг байгуулж гомдол гаргасан нийт шалгуулагчдын шалгалтын материалыг 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дахин дүгнэжээ. Энэхүү Дүгнэх комиссын бүрэлдэхүүнээр нэхэмжлэгч Б.Х нь дараах үнэлгээг авсан байна. Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмын 31 дүгээр зүйлийн 31.13.4-т "Гомдол гаргагчийн шалгалтын даалгаврын гүйцэтгэлийн анхны үнэлгээ болон энэ журмын 31.13.3-т заасан үнэлгээний аль өндөр авсан гэж тооцно" үнэлгээгээр эцсийн үнэлгээг заасны дагуу нэхэмжлэгч Б.Хы эрх зүйн байдлыг нь дордуулалгүйгээр аль өндөр авсан оноог нь шалгалтын программд оруулсан болно. Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмын 28.2 дахь хэсэгт "Тохиолдол шинжлэх шалгалтын бүрдэл хэсэг тус бүрийг дор дурдсан оноогоор үнэлнэ:" 28.2.1-д Үндсэн хууль, захиргааны эрх зүй 15 хүртэл оноо; 28.2.2. Иргэний эрх зүй 15 хүртэл оноо; 28.2.3. Эрүүгийн эрх зүй 15 хүртэл оноо; 28.2.4. Өмгөөлөгчийн ёс зүй 15 хүртэл оноо;" гэж заасан байдаг. Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмын 31 дүгээр зүйлд "Шалгалттай холбоотой гомдол гаргах зохицуулсан байх бөгөөд тус журмын 31.1.5 дахь хэсэгт Шалгалтын даалгавар, Түүнийг шийдвэрлэх" тухай гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой" гомдлыг 31.2 дахь хэсэгт зааснаар Дүгнэх комисст бичгээр гаргах зохицуулалтын дагуу Б.Хы гаргасан гомдлын дагуу холбогдох шалгалтын материалыг нь дахин хянаж, дүнг нь гаргаж, гомдол гаргагч /нэхэмжлэгч/ Б.Хд мэдэгдсэн байна. Нэхэмжлэгч Б.Хы нэхэмжлэлд дурдсан асуудлыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэшлийн хороо нь Өмгөөллийн тухай хууль, Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журамд заасны дагуу бүхий л талаас нь авч үзэж шалгалтын материалуудад үндэслэж, гомдол гаргагчид ашигтай байдлаар нь дүгнэн шийдвэрлэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар, Б.Хы гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэж өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь анх “Шалгалтын даалгаврын дүн, нэгтгэж баталгаажуулсан шийдвэрүүдийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Захиргааны эрх зүй, иргэний эрх зүй, эрүүгийн эрх зүй, өмгөөлөгчийн ёс зүйн тохиолдол шинжлэх, эсээ бичих шалгалтын даалгаврыг эрх зүйн байдлыг минь дордуулахгүйгээр дахин үнэлгээ хийлгэхийг даалгах, Шалгалтын комиссоос өмгөөлөгчийн ёс зүйн тохиолдол шинжлэх, эсээ бичих шалгалтын даалгаврыг баталсан тогтоолыг хууль бусад тооцуулах, тус шалгалтыг эхнээс нь дахин зохион байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан байна.
Харин нэхэмжлэгч нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн “Захиргаа, иргэн, эрүүгийн эрх зүйн тохиолдол шинжлэх даалгаварт дахин үнэлгээ хийлгэхийг даалгах, шалгалтын комиссоос өмгөөлөгчийн ёс зүйн тохиолдол шинжлэх, эсээ бичих шалгалтын даалгаврыг баталсан тогтоолыг хууль бусад тооцуулах, тус шалгалтыг эхнээс нь дахин зохион байгуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан ба шүүх тус өдөр нэхэмжлэлийн тус шаардлагуудаасаа татгалзсаныг баталж, эдгээр шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар “Шалгалтын дүнгийн нэгтгэж баталгаажуулсан шийдвэрүүдийн өөрт холбогдох хэсэг, өмгөөлөгчийн ёс зүйн тохиолдолд шинжлэх, эсээ бичих шалгалтын даалгаврын гүйцэтгэлд өгсөн 2 дахь үнэлгээг хүчингүй болгож, өмгөөлөгчийн ёс зүйн тохиолдол шинжлэх, эсээ бичих шалгалтын даалгаврын гүйцэтгэлд дахин үнэлгээ хийлгэж батламж олгохыг хариуцагчид даалгах” гэж тодруулсан болно.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
“Өмгөөлөгчийн ёс зүйн тохиолдолд шинжлэх, эсээ бичих шалгалтын даалгаврын гүйцэтгэлд өгсөн 2 дахь үнэлгээг хүчингүй болгож, өмгөөлөгчийн ёс зүйн тохиолдол шинжлэх, эсээ бичих шалгалтын даалгаврын гүйцэтгэлд дахин үнэлгээ хийлгэж батламж олгохыг Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэшлийн хороонд даалгах” шаардлагуудын тухайд:
Өмгөөлөгчийн ёс зүйн тохиолдолд шинжлэх болон эсээ бичих шалгалтын даалгаврыг дүгнэх комиссын гишүүдийн бүрэлдэхүүнийг Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэшлийн хорооны 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Дүгнэх комисс байгуулах тухай” ******* дугаар тогтоолоор баталсан байна.
Дүгнэх комиссын бүрэлдэхүүнийг яагаад Шалгалтын комиссоос биш Мэргэшлийн хорооноос баталсан талаарх тайлбарыг Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэшлийн хорооны даргын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” №******* тоот албан бичгээр ирүүлсэн байна.
Шалгуулагчийн Өмгөөлөгчийн ёс зүйн тохиолдолд шинжлэх болон Эсээ бичих шалгалтын даалгаврын гүйцэтгэлийг буюу шалгуулагчийн шалгалтын материалыг үнэлж дүгнээд үнэлгээ өгсөн байдлыг шүүх хянахгүй, өөрөөр хэлбэл тухайн асуудлаар мэргэшсэн Дүгнэх комиссын гишүүний дотоод итгэл үнэмшлээрээ үнэлсэн үнэлгээг шүүх хянах боломжгүй, шүүхийн хяналтын цар хүрээнээс хэтэрсэн гэж шүүх үзлээ.
Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэж заасан.
Иймд тухайн асуудлаар мэргэшсэн Дүгнэх комиссын гишүүний дотоод итгэл үнэмшлээрээ үнэлсэн үнэлгээг шүүх хянах нь шүүхийн хяналтын цар хүрээнээс хэтэрсэн бөгөөд шүүхийн шийдвэр үндэслэл бүхий хуулийн шаардлагад нийцэхгүй гэж шүүх дүгнэлээ.
Дээрх үндэслэлээр шүүх “Өмгөөлөгчийн ёс зүйн тохиолдолд шинжлэх, эсээ бичих шалгалтын даалгаврын гүйцэтгэлд өгсөн 2 дахь үнэлгээг хүчингүй болгуулах” шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүх “Өмгөөлөгчийн ёс зүйн тохиолдолд шинжлэх, эсээ бичих шалгалтын даалгаврын гүйцэтгэлд өгсөн 2 дахь үнэлгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул уг нэхэмжлэлийн шаардлагуудтай шууд уялдаа холбоо бүхий “Өмгөөлөгчийн ёс зүйн тохиолдол шинжлэх, эсээ бичих шалгалтын даалгаврын гүйцэтгэлд дахин үнэлгээ хийлгэж батламж олгохыг Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэшлийн хороонд даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
“Шалгалтын дүнгийн нэгтгэж баталгаажуулсан шийдвэрүүдийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Шүүх нэхэмжлэлийн дээрхээс бусад шаардлагуудыг “Дүгнэх комиссын гишүүний дотоод итгэл үнэмшлээрээ үнэлсэн үнэлгээг шүүх хянах нь шүүхийн хяналтын цар хүрээнээс хэтэрсэн, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий хуулийн шаардлагад нийцэхгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул тус нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Учир нь Дүгнэх комиссын гишүүд нь шалгалтын төрөл тус бүрээр өөрийн дотоод итгэл үнэмшлээрээ үнэлгээ өгснийг нэгтгэж, нэгдсэн дүнг гаргасан байх тул тус нэхэмжлэлийн шаардлагыг мөн шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд “эсээ бичлэгийн шалгалтын оноог эс зөвшөөрөн гомдол гаргасны дагуу уг шалгалтын даалгаврын гүйцэтгэлд дахин үнэлгээ өгөхдөө өмнө нь үнэлгээ өгсөн гишүүд дахин орсон, энэ нь Өмгөөлөгчийн мэргэжлийн шалгалтын журмын 31.13.2-т заасантай нийцэхгүй, гомдол гаргасны дагуу шалгалтын материалд дахин үнэлгээ өгөх комиссын гишүүдийг томилсон албан ёсны шийдвэр байхгүй нь журамд нийцэхгүй” гэх зэрэг үндэслэлээр маргаж байгаа нь үндэслэлтэй байх хэдий ч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах хэмжээний үндэслэл болохгүй.
Учир нь шүүх “Дүгнэх комиссын гишүүний дотоод итгэл үнэмшлээрээ үнэлсэн үнэлгээг шүүх хянах нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий хуулийн шаардлагад нийцэхгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн маргаж байгаа эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэшлийн хороонд холбогдуулан гаргасан “Шалгалтын дүнгийн нэгтгэж баталгаажуулсан шийдвэрүүдийн өөрт холбогдох хэсэг, өмгөөлөгчийн ёс зүйн тохиолдолд шинжлэх, эсээ бичих шалгалтын даалгаврын гүйцэтгэлд өгсөн 2 дахь үнэлгээг хүчингүй болгож, өмгөөлөгчийн ёс зүйн тохиолдол шинжлэх, эсээ бичих шалгалтын даалгаврын гүйцэтгэлд дахин үнэлгээ хийлгэж батламж олгохыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Б.Хы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Хы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ