| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумайн Кульдана |
| Хэргийн индекс | 183/2025/00203/И |
| Дугаар | 197/ШШ2025/01412 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 197/ШШ2025/01412
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ****-ийн нэхэмжлэлийн шаардлага 410,866,072 төгрөгийг хариуцагч *** нь төлөхийг зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 03 сарын 25-ны өдрөөс 2025 оны 08 сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 1,811,012 төгрөгийг графикт заасан хугацаанд төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188,807 төгрөгийн 50 хувь болох 94,404 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч*** нараас 94,404 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ***нд олгосугай.
3.Нэхэмжлэгч нь хариуцагч *** татгалзсанг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ ****