| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 197/2025/00312/И |
| Дугаар | 197/ШШ2025/00449 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 197/ШШ2025/00449
2025 01 28 197/ШШ2025/00449
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон би,
Нэхэмжлэгч: ********** хаягт байрлах, В******** ХХК /РД:*****/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* тоот хаягт оршин суух, О.A***** /РД:******/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 850,131 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В******** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч О.A*****гаас гэрээний үүрэгт 850,131 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В******** ХХК нь хариуцагч О.A*****д холбогдуулан Гэрээний үүрэгт 850,131 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.A***** нь нэхэмжлэлийн шаардлага болох 850,131 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 сарын 20-ны өдөр 285,000 төгрөг, 2025 оны 03 сарын 20-ны өдөр 285,000 төгрөг, 2025 оны 04 сарын 20-ны өдөр 280,131 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1.Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан.
Иймд зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75, 758.1. дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч В******** ХХК-ийн нэхэмжлэлтэй О.A*****д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 850,131 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 сарын 20-ны өдөр 285,000 төгрөг, 2025 оны 03 сарын 20-ны өдөр 285,000 төгрөг, 2025 оны 04 сарын 20-ны өдөр 280,131 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,954 төгрөгийн 12,477 төгрөгийг улсын төсвөөс, 12,477 төгрөгийг хариуцагч О.A*****гаас тус тус гаргуулж нэхэмжлэгч В******** ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОН