Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 33

 

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүххуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:  

 

      Прокурор                                                  Д.Нямдэлэг 

      Нарийн бичгийн дарга                        Б.Намуунзул нар  оролцов.

 

  ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний биед хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй шүүхэд шилжүүлсэн ******* овгийн *******гийн *******д холбогдох 1831000000013 дугаартай Эрүүгийн хэргийг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

  Монгол Улсын иргэн, 1996 оны 8 дугаар сарын 13-нд ******* аймаг ******* суманд төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Тбмбр замын дээд сургуульд 2-р курсийн оюутан, ам бүл 3 аав дүүгийн хамт ******* аймаг ******* сумын ******* 7-р баг, 1-р 60 рйлын 17 тоотод  оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх ******* овогт *******гийн ******* /РД:*******/

 

Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч П.******* нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө ******* аймгийн ******* сумын 4-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” зочид буудлын гадаа Г.*******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч П. шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:. Мэдүүлэг өгөхгүй гэв.

2. Хохирогч Г.*******ын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны  өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .....Ингээд бид хоёр буцаад “Оргил” зочид будлын гадаа ирэх үед 23 цаг өнгөрч байсан санагдаж байна Буудлын гадаа найз ******* нь миний танихгүй нэг залуугийн хамт /*******/ зогсож байхаар нь тэр хоёрыг дагуулаад 07 тоот өрөөндөө орж хамт байсан найзуудтайгаа пиво ууж байтал *******тай хамт ирсэн залууг манай найзуд бүгд таньдаг бололтой хоорондоо юм яриад байсан. Ингээд би нөгөө залуутай танилцсан чинь өөрийгөө ******* гэж танилцаж байсан. Бид нар *******ын авчирсан нэг шил” Сархад” нэртэй 0.75 литрийн архийг ууж байтал , ******* хоёр юунаас болж хоорондоо маргалдсан талаар мэдэхгүй ямар ч байсан маргалдаад хэрэлдээд байсан. Эхнэр бид хоёр гэртээ харих гээд гарах гэтэл тэд нар маргалдах шинжтэй үг яриад байхаар нь дундуур нь орж салгасан. Тэгтэл ******* “чи миний дууг хорьдог хэн бэ” гээд миний нүүр рүү шууд цохисон. Би зөрүүлээд нүүр рүү нь цохисон. Гэтэл буудлын жижүүр эгч орж ирээд архи дарс уулаа гээд хөөж гаргасан. Буудлын гадаа бид нар гэр гэр рүүгээ харих гээд зогсож байтал ******* хажуугаас ямар нэг үг хэлэлгүй нүүр рүү цохьсон. Энэ үед би цасан дээр халтираад уначихсан. Тэгтэл ******* миний дээрээс яг ам руу өшиглөж байсныг санаж байна түүнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдсэн манай найзууд намайг тал талаас түшээд босгосон миний амнаас цус гараад үүдэн шүд хугарсан байсан яг хэдэн шүд хугарсан талаар мэдээгүй. Харин эмчид үзүүлэх үед нийт 4 шүд хугарсан байсан. .....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,

3.Гэрч Ч. 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Ингээд бид нар хөзөр тоглоод авчирсан пивоо ууж байгаад 23 цагийн үед , хоёрын ар гэрээс нь хүмүүс залгаад дуудаад байсан болохоор тэр хоёрыг хүргэж өгөхөөр , ******* хоёр такси дуудаад тэр дөрөв гарч явсан. Үүнээс хойш 30 гаран минутын дараа *******, , *******, ******* нар цувраад өрөөнд орж ирээд пиво архи ууцгаасан. Бид нар нилээн удаан суусан болохоор ******* уусан архиндаа согтоод чанга чанга яриад байхаар нь хажуугаас нь “чи буудалд байж чанга ярьж болохгүй” гэж хэлсэн. Тэгтэл ******* хажуугаас нь өмөөрч бид нарын дунд үл ойлголцох яриа анх гарсан. Тэгээд буудлын эгч орж ирээд “та нар яагаад байгаа юм өрөөнөөс гар” гэж хэлээд хөөгөөд бид нар гарсан. Тэгээд гараад бид нар үүдэнд маргалдаж байтал би өрөөнд малгайгаа орхисноо санаад буцаж ороод аваад гараад иртэл *******, хоёр хоорондоо маргаж байсан. Харин хажууд нь *******, ******* нар газар хэвтэж байсан. Ингээд *******, хоёрыг салгаж байтал *******, ******* хоёр босчихсон харин *******ын амнаас цус гараад байсан ойртож очоод хартал шүд нь уначихсан байсныг эхнэр нь надад хэлсэн .....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/

4.Гэрч Г.ы 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.....Гадаа бүгдээрээ зогсож байхад *******, ******* нар нь хоорондоо маргалдаж байгаад гэнэт л ******* нь *******ыг цохиход ******* газар унасан. Хэсэг байж байхад *******ын шүд нь байхгүй байна гэж нь хэлээд Цагдаагийн газар дуудлага өгсөн. ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/

5.Гэрч Б.ын 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Би нөхөр *******ын хамт гэртээ амарч баыйхад 2018 оны 01 сарын 01-ний орой 20 цагийн үед манай найзууд ирж бид хоёрыг авсан. Тэд нар “Оргил” буудалд 07 тоот өрөөнд орцгоосон. Тэгээд бид нар буудалд архи пиво ууцгаасан. Орой 22 цаг өнгөрч байхад , Амартшвшин нар гэртээ харьцгаасан. Тэгсэн 23 цагийн үед *******, ******* нар ирээд 30 минутын дараа явцгаасан. Ингээд буцаж 00 цаг өнгөрч байхад *******, ******* нар ирсэн. Ингээд сууцгааж байхад *******, д хандаж “чи Батка найзыгаа өмөөрч байгаа бол би бас дүүгээ өмөөрнө шүү” гэж хэлсэн. ******* бид хоёр хувцасаа өмсчихөөд явах гээд байж байхад ******* нь “Миний хоёр найз одоо явчих, би удахгүй дүүгээ дагуулаад явчихна” гэж хэлсэн. ******* нь дагуулаад гаргах гэж байсан. *******, *******, , нар нэгнээ өмөөрөн хэрэлдээд маргалдаад байсан. *******, хориглоод би болохоор *******ыг хориж байсан юм. Тэгсэн гэнэт ******* *******ын нүүр рүү 1 удаа цохьсон. Би тэгэхээр нь дундуур нь орж салгасан. ******* ******* нар нь ******* руу дайраад цохих гээд байсан. Буудлын үйлчлэгч бид нарыг хэтэрхий их дуу чимээтэй байна гарцгаа гээд өрөөнөөс гаргасан. Бид нар бүгд гараад “Оргил” буудлын үүдэнд байхад ******* нь *******ын нүүр рүү 2-3 удаа гараараа цохисон чинь ******* газарт ямар ч хөдөлгөөнгүй тэрийгээд унасан. Тэгсэн *******ын хамар ам нь цус болчихсон байсан. нь *******ыг дагуулж ороод гарч  ирэхдээ *******ын 4-н шүд нь байхгүй байна гэж хэлсэн....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/

6.Гэрч Ө.*******ын 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.....2018 оны 01 дүгээр сарын 1-ний орой 21 цагт найз хамт ******* 7-р багийн Тэмүүлэн биллярд орж 23 цаг хүртэл тоглож байхад манай найз охин залгаад “чи хаана байгаа юм бэ? Манай ангийнхан бүгд буудалд байна чи одоо хүрээд ир” гэж хэлэхээр нь би дагуулаад 0.75 литрийн Сархад архи аваад буудлын гадаад очтол буудлын гадаа , ганбат хоёр дэлгүүрээс 2.5 литрийн пиво авчихсан буудал руу орж таарсан. Тэгээд ороод хамт явж байсан *******тай танилцуулаад бусад нь бол таньж мэддэг болохоор нь Мөнхутлгыг дагуулж ирсэн. Тэгээд архи пивоо дуусаад буудлаас гарах гэж байтал ******* нар юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна маргалдах шинжтэй үг аястай яриа яриад байхаар нь би хажуугаас нь орж Бат-Эрдэнийг “чи одоо миний дагуулж ирсэн залууг өдөөд байгаа юм уу” гэсэн чинь хажуугаас босоод ирсэн. Ингээд бид нар маргалдаж байхад хажуугаас ангийн хүүхдүүд салгасан. Ингээд буудлаас *******, , *******, , нар нь надаас түрүүлээд гарсан. Харин араас нь бид хоёр гартал буудлын гадаа *******, ******* хоёр нь газар уначихсан дээр доороо ороод ноцолдож байхаар нь би тэр хоёрыг салгах гэтэл ******* нь *******ын нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Харин ******* *******ыг цохих үед ******* шууд газарт уначихсан харин ирээд *******ыг босгох үед *******ын амнаас цус гарч байгаа харагдсан. Гэтэл ******* миний шүд хугарчихсан юм шиг байна гээд цагдаа дуудсан....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас

7.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Шинжээчийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 37 тоот актын дүгнэлт хэсэгт:

1. Г.*******ын биед үүдэн хоёр шүдний булгарал, дээд уруулын дотор салстад шарх, баруун хацар шанаа, дээд уруулд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.      

2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

       3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

       4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд 10% нөлөөлнө.....гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/

 

8.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн  Шинжээчийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 38 тоот актын дүгнэлт хэсэгт:

       1. П. биед баруун сарвуунд зулгаралт бүхий гэмтэл  тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

         3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

       4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/

9.Шүүгдэгч П. 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:..2018 оны 1 сарын 01-ний орой 23 цагийн үед би ******* аймаг ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах төмөр замын 60 айлын хонгилын “тэмүүлэн” биллярдын газар найз *******ын хамт тоглож байхад *******ын утсанд байн байн дуудлага ирээд байсан тэгсэн ******* “за удахгүй очлоо” гэж ярьсан. Тэгээд ******* манай 10-н жилийн ангийн хүүхдүүд “Оргил” буудалд архи ууж байна гэнээ 2-лаа хамт очъё гэхээр нь би *******ыг дагаад “Оргил” буудалд очсон. Буудлын гадна нэг залуутай тамхи татаад зогсож байхад нь ******* очиж уулзаад намайг дагуулаад буудал руу орсон. Ингээд 2 давхарт 7 тоот өрөөнд ортол миний таньдаг , , нар 2.5 литрийн ипиво уугаад сууж байсан миний араас нэг танихгүй залуутай хамт орж ирсэн. Тэгээд би сүүлд тай хамт орж ирсэн залуутай танилцах үед нөгөө залуу өөрийгөө ******* гэж танилцуулсан. ******* өврөөсөө 0.75 литрийн “Сархад” архи гаргаж ирээд бид нар ууцгаасан. Би архи дарс хэрэглээд байдаггүй болохоор их хурдан согтсон яг юунаас болж анх тай маргалдсанаа сайн санахгүй байна. тай маргалдаад байхад хажуугаас ******* гэх залуу дундуур ороод байхаар нь миний уур хүрээд нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Харин ******* зөрүүлээд миний нүүр рүү нэг удаа цохисон. Ингээд маргалдаж байхад буудлын жижүүр эгч орж ирээд “та нар аятайхан амарч чадахгүй бол одоо гар” гээд бид нарыг гаргасан. Ингээд хамгийн түрүүн буудлаас гараад зогсож байтал араас ******* ирж байгаа харагдсан. Надтай буудалд гар зөрүүлээд байсан болохоор миний уур хүрээд *******ыг үгийн зөрүүгүй шууд нүүр рүү нь цохих үед ******* газар халтирах шиг болоод уначихсан. Харин би *******ыг өргөж босгох үед *******ын амнаас цус гараад байсан....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дүгээр  хуудас/,

 

10.Согтуурсан мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/,

11.******* аймгийн нгэдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байдал /хавтаст хэргийн 5 дугаар  хуудас/,

12.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 6 дугаар  хуудас/,

13.Хохирогч Г.*******аас гаргасан хохиролын баримтууд /хавтаст хэргийн 7дугаар хуудас/,

14.Шүүгдэгчийн хохирол төлсөн баримт  /хавтаст хэргийн 12-13 дугаар  хуудас/,

16.Шүүгдэгчийн урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

                Шүүгдэгч П. гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, ял, эрүүгийн хариуцлагын

                                                   талаар шүүхээс өгөх дүгнэлт:

      ******* аймгийн Прокурорын газраас ******* овгийн *******гийн     2018 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө ******* аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” зочид буудлын гадаа ******* сумын иргэн Г.*******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлттэй, харъяаллаар ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэв.

  Шүүгдэгч П.******* нь ******* сумын харъяат Г.*******ыг үл ойлголцсон маргаанаас үүдэн нүүрэн тус газар нь мөргөж, газар унасан хойно нь өшиглөсний улмаас *******ын биед үүдэн хоёр шүдний булгарал, дээд уруулын дотор салстад шарх, баруун хацар шанаа, дээд уруулд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тус тус учирсныг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан тухай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон байна. 

 Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо арилгасан байдлуудыг үндэслэн прокурор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял хүлээлгэх санал тавьсныг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан шүүгдэгч хохирогч нарын тавьсан санал хүсэлт, саналыг хүлээн авч Прокурорт танилцуулсан мөрдөгчийн тогтоол, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй Прокурорын тогтоол зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдсэн байна гэж Шүүх дүгнэв. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.3, 4.4, 4.5, 4.6-д заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагуудыг бүрэн хангасан байгаа нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болов.

      Гэмт хэрэг гарахад хохирогч Г.*******ын хүлээцгүй, түргэн ааш зан нь нөлөөлсөн байж болзошгүйн улмаас шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинж чанарыг харгалзан П.*******д Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт оногдуулахаар заасан ялаас 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.   

      Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгчийн санал, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзаад торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйл, 36.2, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.******* овгийн *******гийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******гийн 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох  ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор төлж барагдуулсан байхаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурьдсугай.

5.Ялтан П.******* нь гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус  дурьдсугай. 

 6.Ялтанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.

 7.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  ******* аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Б.НАЦАГДОРЖ