Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/30

 

 

2023 оны 06 сарын 29-ний өдөр              Дугаар 2023/ДШМ/30                                  Өвөрхангай аймаг

 

Д.А, Б.Б, Б.Э,

Д.Т, О.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

                                           Прокурор Д.Ганцэцэг,

                                           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.С,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн,

Шүүгдэгч Д.А, Б.Э нарын өмгөөлөгч Т.Пүрэвдаваа,

Шүүгдэгч Д.А-ын өмгөөлөгч С.Ялалт,

Шүүгдэгч О.Б-ийн өмгөөлөгч Б.Билгүүн /цахимаар/,

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Баасанжаргал /цахимаар/,

Шүүгдэгч Д.А,

                                           Нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Отгонжаргалын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Т.Балжинням, шүүгдэгч Д.А, Б.Э нарын өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарын гомдлоор Д.Т, Д.А, Б.Э, Б.Б, О.Б нарт холбогдох эрүүгийн 2126002100108 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Монгол Улсын иргэн, 19.. оны 06 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн ..... суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн Өвөрхангай аймгийн салбарт ашиглалтын монтёр ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Тайж овогт Д.Т /РД: ...../,
  2. Монгол Улсын иргэн, 198... оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн .... суманд төрсөн, .... настай, эмэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Өвөрхангай аймаг дахь Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн ажилтай, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Дэжид овогт Д.А /РД: ......./,
  3. Монгол Улсын иргэн, 19... оны 06 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн .... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн Өвөрхангай аймгийн салбарт ээлжийн монтёр ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Боржигон овогт Б.Э /РД:.......... /,
  4. Монгол Улсын иргэн, 19... оны 12 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн ..... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн Өвөрхангай аймгийн салбарт ээлжийн диспетчер ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ...... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Тайж овогт Б.Б /РД: ...../,
  5. Монгол Улсын иргэн, 19.. оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн .... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн Өвөрхангай аймгийн салбарт борлуулалтын инженер ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, .... тоотод оршин суух хаягтай, урьд ял, шийтгэл эдэлж байгаагүй, Чойжамц овогт О.Б /РД:.../,

Д.Т нь 2021 оны 05 сарын 04-ний өдрийн Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 289 дугаартай тогтоолоор баталсан “Цахилгаан дамжуулах түгээх сүлжээний “Холболтын журмын 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасныг зөрчин КТП-446 дугаартай дэд станцыг холболтын зураггүй байхад техникийн нөхцөл зөрчин холболт хийсэн, 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ээлжийн хуваарьт үүрэг буюу “бригадын ажилд оруулагч”-аар ажиллахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нийцүүлэн гаргасан Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 185-т заасан заалтыг зөрчсөний улмаас Б.Б-ын амь насыг хохироосон,

            О.Б нь Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Өвөрхангай аймгийн салбарт ахлах инженерийн албан тушаалд ажиллах явцдаа ажлын байрны тодорхойлолтын 2.11 дүгээр зүйлд заасан үүрэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нийцүүлэн гаргасан Эрчим хүчний сайдын 2010 оны 127 дугаартай тушаалаар батлагдсан “Нэгдсэн сүлжээний дүрэм”-ийн 1.3.4.1, 1.3.4.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 сарын 11-ний өдрийн 289 дугаартай тогтоолоор баталсан цахилгаан дамжуулах түгээх сүлжээний холболтын журмын 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасныг хэрэгжүүлээгүйн улмаас 2021 оны 11 сарын 06-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цахилгаан хүлээн авах дамжуулах ХТП-424 дүгээр дэд станцын байранд үйлдвэрлэлийн осол гарч иргэн Б.Б-ын амь насыг хохироосон,

            Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “КТП-424” дугаартай дэд станцад гарсан ослыг засварлах ажлын хариуцлагатай гүйцэтгэгчээр томилогдон ажиллах үедээ Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дугаартай тушаалаар баталсан Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 96 дугаар зүйл, мөн дүрмийн 182 дугаар зүйлд заасан заалтуудыг хэрэгжүүлээгүй зөрчсөний улмаас иргэн Б.Б-ын амь насыг хохироосон,

            Б.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зөвшөөрөл олгогч буюу /ээлжийн диспетчер/ үүрэг гүйцэтгэгчээр ажиллах үедээ Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цахилгаан дамжуулах, түгээх КТП-424 дугаарын дэд станцад гарсан ослыг засварлах зөвшөөрөл олгохдоо Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дугаартай тушаалаар баталсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 90 дүгээр зүйл, мөн дүрмийн 91 дүгээр зүйлд заасан заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй, зөрчсөний улмаас иргэн Б.Б-ын амь насыг хохироосон,

Д.А нь Эрдэнэт Булган цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Өвөрхангай аймаг дах салбарын ахлах диспетчерээр ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтын 2.6-д заасан “Шуурхай ажиллагааны журнал, бичиг баримт хөтлөлтөд хяналт тавьж илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна, мөн 2.12-т заасан “Шуурхай үйлчилгээний схем тоноглолд гарсан өөрчлөлт, журнал бүртгэлтэй танилцаж хяналт тавина гэснийг хэрэгжүүлээгүйн улмаас 2021 оны 11 сарын 06-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цахилгаан хүлээн авах дамжуулах ХТП-424 дүгээр дэд станцын байранд үйлдвэрлэлийн осол гарч иргэн Б.Б-ын амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын прокуророос: Д.Т, Д.А, Б.Э, Б.Б, О.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Тайж овгийн Д.Т, Дэжид овгийн Д.А, Боржигон овгийн Б.Э, Тайж овгийн Б.Б, Чойжамц овгийн О.Б нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүй хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, шүүгдэгч Тайж овгийн Д.Т, Боржигон овгийн Б.Э, Тайж овгийн Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Чойжамц овгийн О.Б, Дэжид овгийн Д.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь дээрх хугацаанд өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч нарт мэдэгдэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компаниас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.С-д 127.742.002 төгрөгийн хохирол төлсөн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.С-гийн нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 1800000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нэхэмжилнэ гэсэн хохирлыг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.С нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ шүүгдэгч, иргэний хариуцагч нараас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг “Тухайлсан зааварчилгааны бүртгэлийн журнал” гэсэн дэвтрийг Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат  компанийн Өвөрхангай аймаг дахь салбарт буцаан олгохоор, 1 хос ажлын бээлийг устгахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т, Д.А, О.Б, Б.Э, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний хариуцагч иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Т, Д.А, О.Б, Б.Э, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 Шүүгдэгч Д.А-ын өмгөөлөгч Т.Балжинням давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:   Миний үйлчлүүлэгч Д.Аыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу ажлын байрны тодорхойлолтын 2.6, 2.12-т заасан үүрэгт ажлаа хийгээгүй эс үйлдэхүйн улмаас амь хохирогч, ахлах инженер Б.Б-ын амь насыг хохироосон гэм буруутайд тооцож, ял шийтгэжээ.

Хэргийн бодит байдлыг оновчтой тогтоохын тулд амь хохирогч аль дэд станц дээр ямар алдааны улмаас амь нас нь хохирсон бэ гэдгийг хөдөлшгүй баримтаар тогтоох нь чухал юм. Шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдсан осол гарсан ХТП-424 дэд станц болон шинээр холбогдсон АКТП-446 дэд станцын холболт схем зураг, техникийн нөхцөлийн дагуу холбогдсон талаар хэргийн материалд авагдсан байдаг. Д.Аыг гэм буруутайд тооцсон Ажлын байрны тодорхойлолтын 2.12-т “шуурхай үйлчилгээний схем тоноглолд гарсан өөрчлөлт, журнал бүртгэлтэй танилцаж, ээлжид ажиллаж буй хүмүүсийн ээлж хүлээлцэж буй байдалд хяналт тавина.” гэж заасан байдаг бөгөөд ажил үүргийн дагуу схем тоноглолтой танилцахад схем тоноглолд өөрчлөлт болон илрүүлэх зөрчил байгаагүй гэж ойлгогдоно. Өөрөөр хэлбэл ахлах диспетчер нь шуурхай үйлчилгээний схем тоноглолд гарсан өөрчлөлт, журнал бүртгэлтэй танилцах, өөрчлөлт орсон, зөрүүтэй холбогдсон нь илэрсэн тохиолдолд тухайн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах үүрэгтэй болохоос схем тоноглол, техникийн нөхцөлд өөрчлөлт гараагүй гэж бичигдсэн байхад өөрийн биеэр бүх дэд станц, холбогдсон кабель утаснуудад хүрч, хүчдэлд цохиулж үзэх үүрэггүй юм.

Эрдэнэт, Булган цахилгаан түгээх станц ТӨХК-ийн Ажлын байрны тодорхойлолтын 2.6 “шуурхай ажиллагааны журнал, бичиг баримт хөтлөлтөд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна.” гэж заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж үндэслэл байхгүй юм. Шуурхай ажиллагаа гэдэг нь тухайн өдөр тутмын хэрэглэгчдийг цахилгаанаар хангах хэвийн үйл ажиллагаа доголдох үед шуурхай ажиллагаа хийгдэж, ажлын үйл явцын талаар журнал хөтлөгдөж, түүнтэй ахлах диспетчер дараа нь танилцаж зөрчил байгаа эсэхийг тогтоох үе шат бөгөөд гэмтэл хэзээ гарч, хэзээ шуурхай ажиллагаа явагдах, хэн хаана болгоомжгүйгээр нас барахыг ахлах диспетчер урьдчилан тааж мэдэх аргагүй юм. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолоор Д.А-ыг гэм буруутайд тооцохдоо ажлын байрны тодорхойлолтын энэ заалтыг үндэслэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд тухайн өдөр ээлжийн амралттай байсан ахлах диспетчер хэзээний ямар шуурхай ажиллагааны журналыг хянаж хүний амь насыг аврах боломжтой байсан нь тодорхой бус бөгөөд тухайн өдрийн шуурхай ажиллагааны тэмдэглэлийг дараа нь хянаж, гэмтэл гарсан, хүний амь нас хохирсныг залруулах байсан мэтээр ойлгогдож байгаа юм.

Тус гэмт хэргийн субьектив тал нь гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хүний амь нас хохирох боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хүний амь нас хохирсон байхыг ойлгоно. Ахлах диспетчер Д.А нь ажлын байрны тодорхойлолт буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж дээр дурдсан ажил үүргээ хэвийн хэмжээнд хийсээр ирсэн бөгөөд буруутай ямар үйлдэл, эс үйлдэхүй байгааг эргэлзээгүйгээр тогтоож чадаагүй гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй учир Д.А-д холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Д.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие 2009 оноос Эрдэнэ Булганы Цахилгаан Түгээх сүлжээ ТӨХК-ийн Өвөрхангайн хэсэгт засварын монтёр, диспетчер инженер, ахлах диспетчерээр тогтвор суурьшил, идэвх чармайлттай ажиллаж байсан. 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13-р багийн нутаг дэвсгэрт байрлах ХТП-424 дэд станцын байранд үйлдвэрлэлийн осол гарч Эрдэнэ Булганы Цахилгаан Түгээх сүлжээ ТӨХК-ийн ашиглалт, засварын инженер Б.Б-ын амь нас хохирсонтой холбогдуулан Өвөрхангай аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үүсгэсэн эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан.

Эрдэнэ Булганы Цахилгаан Түгээх сүлжээ ТӨХК-ийн Өвөрхангайн салбарт ахлах диспетчерээр ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтын 2.6-д заасан “Шуурхай ажиллагааны журнал, бичиг баримт хөтлөлтөд хяналт тавьж илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна.” Мөн 2.12-т заасан схем тоноглолд гарсан өөрчлөлтийн, журнал бүртгэлтэй танилцаж хяналт тавина.” гэснийг хэрэгжүүлээгүйн улмаас Б.Б-ын амь насыг хохироосон гэх үндэслэлээр 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн тогтоолоор намайг хүний амь насыг болгоомжгүй хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

               Тус хэргийн материалд авагдсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын Улсын ахлах байцаагчийн дүгнэлт, Эрдэнэ Булганы Цахилгаан Түгээх сүлжээ ТӨХК-иас олгосон №80/21 дугаартай техникийн нөхцөл, 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр АКТП-446 дэд станцыг ашиглалтад оруулахаар гаргасан техникийн комиссын акт, холбогдогч О.Б-ийн дэд станцын ажлыг ашиг сонирхлын үүднээс нууж хийсэн гэдгээ хүлээсэн мэдүүлэг, гэрч Ц.О-ын мэдүүлэг, анхан шатны шүүхийн протокол №1, 2 зэргийг үндэслэж дараах тайлбарыг хүргэж байна. Ажлын байрны тодорхойлолтын 2.6-д Шуурхай ажиллагааны журнал, бичиг баримт хөтлөлтөд хяналт тавьж илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна гэсэн заалтын дагуу тайлбар гаргаж байна.

               Шуурхай ажиллагааны журнал бичиг баримтад бичигдсэнээр ямар нэгэн зөрчилгүй, тухайн өдрийн №68 захиалгат ажлын дагуу ажил гүйцэтгэсэн талаар дүрмийн дагуу бичилт хийгдсэн байсан. Диспетчер нь шуурхай ажиллагааны журналд нэгдсэн сүлжээний дүрмийн дагуу шуурхай ажиллагааны удирдах хүмүүс, удирдлагуудад мэдээлэл өгсөн байдлыг тэмдэглэхээс гадна диспетчерийн удирдлага мэдлийн тоноглол бүхий дэд станцуудын талаар үйл ажиллагааны талаар болон тасархай хэрэглэгч, захиалгат болон засварын ажлын талаар, болзошгүй аваарын үед /шугам тасрах, дэд станцад гэмтэл гарах гэх мэт/ авсан арга хэмжээний талаар мөн хэвийн ажиллагааны үед тоноглолыг засварт оруулах, захиалгаар тоноглолыг таслах, гэмтэл саатал гарах үед хийгдсэн таслалтыг буцааж хэвийн схемд буюу өмнө нь байсан горимд оруулах үйлдлийн талаар тэмдэглэл хөтлөгддөг.

               Ж.С-ийн шинээр баригдах орон сууцанд Эрдэнэ Булганы Цахилгаан Түгээх сүлжээ ТӨХК-иас № 80/21 дугаартай техникийн нөхцөл олгохдоо ХТП-384 дэд станцын ячейк №02-оос АКТП-446 дэд станцыг хүчдэлд /тогонд/ холбох зөвшөөрөл гарсан байдаг. Эрдэнэ Булганы Цахилгаан Түгээх сүлжээ ТӨХК-ийн Өвөрхангай салбарын ахлах инженер О.Б нь тусгай зөвшөөрөлтэй угсралтын компаниар ажлыг гүйцэтгүүлээгүй өөрөө хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн иргэн Ж.С-ийн шинээр баригдах дэд станц болох АКТП-446 дэд станцын угсралтын ажил болон, 10 кв-ын кабель шугамын үзүүрийг ХТП-384 дэд станцын ячейк №01-оос холбон техникийн нөхцөлийг зөрчин ажлыг гүйцэтгэсэн.

               Эрдэнэ Булганы Цахилгаан Түгээх сүлжээ ТӨХК-ийн Өвөрхангай салбарын даргын баталсан комиссын гишүүд болох ахлах инженер О.Б, ашиглалт засварын инженер Б.Б, РХА инженер О.Т нар нь Ж. С-ийн 10/0,4 кв-ын АКТП-446 дэд станцыг техникийн нөхцөлийн дагуу холболт хийгдсэн байна гэж акт үйлдэн, зөв хийгдээгүйг мэдсэн боловч комиссоор хүлээж аван, хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн нуун дарагдуулсан. Засвар захиалгын журналд Ж.С-ийн АКТП-446 дэд станцыг хүчдэлд холбох захиалга оруулж, бичиг баримтыг бүрэн бүрдүүлж өгсөн байдаг. Тухайн өдөр ээлжинд гарч байсан диспетчер Ц.Цд ахлах инженер О.Б, тоноглолд хийгдсэн засвар захиалгын журналын 33 дугаар хуудсанд өөрөө иргэн Ж.Самданжигмэдийг төлөөлөн бичилт хийсэн, өөрөө захиалгыг зөвшөөрөв гэж гарын үсэг зурсан, бичиг баримтын бүрдэл бүрэн байдлаар техникийн нөхцөлийн дагуу холболт хийгдсэн гэж худал мэдээлэл өгснийг Ц.Ц-д мэдээгүй байдаг. 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ээлжинд ажиллаж байсан Д.Т захиалгат ажлын №68-ын дагуу ХТП-384 дэд станцад очиж Ж.С-ийн АКТП-446 дэд станцын 10 кв-ын оруулгын кабелийг залгахдаа ажилтан бүр илэрсэн зөрчлийг боломжит хамгийн бага хугацаанд аюулгүй байдлаа хангасны үндсэн дээр арилгах үүрэгтэйгээ санаж таних тэмдгийг өөрчлөөгүйг диспетчерт мэдэгдээгүй. Ийм хайнга, сэтгэлгүй үйлдэл анх удаа гарч, мэргэжлийн хүний хувьд маш том алдаа гарган бусдын ажилд буруугаар нөлөөлж, хүний амь насанд хүргэх үйлдэл гаргасан байдаг нь шүүх хурлын тэмдэглэлд бичигдсэн байдаг.

               Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд салбарын дарга гэрч Б.Д мэдүүлэхдээ техникийн нөхцөл хэрхэн олгогддог талаар тодорхой тайлбарласан, шүүх хурлын гэрч диспетчер инженер Ц.О нь схемд өөрчлөлт орсон талаар тухай бүрд нь тоноглолын өөрчлөлтүүдийг холбогдох журналуудад тэмдэглэн дараагийн ээлжид мэдэгддэг талаар гэрчийн мэдүүлэг өгөхдөө тодорхой хэлсэн нь шүүх хурлын протоколд тэмдэглэгдсэн байгаа. Мөн диспетчер Ц.О нь 2021 оны 05 дугарын сарын 05-ны өдрийн шуурхай ажиллагааны журналын тэмдэглэлд ХТП-384 дэд станцын ячейк №2-оос АКТП-446 дэд станц холбогдсон тухай хөтөлж бичсэн байдаг. Хэрэгт авагдсан. Эрдэнэ Булганы Цахилгаан Түгээх сүлжээ ТӨХК-ийн диспетчерийн хэсэг нь хоногийн 24-н цагийн диспетчерийн нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах чиг үүрэгтэй. Тухайн ээлжинд ажилласан ээлжийн графикийн зөрчил, гарсан аваар саатал шуурхай ажиллагааны схемд орсон өөрчлөлт зэргийг тухайн ээлж хүлээлцсэн болон ээлж авсан диспетчерийн амнаас болон бичсэн шуурхай ажиллагааны журнал дээрээс мэдээллийг хүлээн авч танилцдаг. Ажлын байрны тодорхойлолтын 2.12-т схем, тоноглолд гарсан өөрчлөлтийн, журнал бүртгэлтэй танилцаж ээлжинд ажиллаж буй хүмүүсийн ээлж хүлээлцэж буй байдалд хяналт тавих, дэд станцад шинээр хэрэглэгч холбохтой холбоотойгоор схемийн өөрчлөлт оруулсан бол тухайн журналд тэмдэглэн хөтлөх ёстой байдаг.

               Тухайн угсралтын ажлыг Өвөрхангай салбарын ахлах инженер өөрөө гүйцэтгэж, салбарын даргын баталсан техникийн комиссын тушаалаар ахлах инженер өөрөө техникийн комиссыг ахлан актаар хүлээн авч, хүлээн авахдаа дотор холбогдсон холболтыг техникийн нөхцөлийн дагуу холбоогүйг мэдсээр байж техникийн нөхцөлийн дагуу зөв холбогдсон байна гэж мэдэгдэн залгах зөвшөөрлийг өөрөө гарын үсэг зуран өгч, хүчдэлд холбогдсон байх ба эдгээр холбогдох бичиг баримтыг үндэслэн уг станцын зарчмын схем болон шуурхай ажиллагааны схем зурагдсан байдаг.

               Миний хувьд салбараас томилогдсон миний дээд удирдлагаар ахлуулсан техникийн комисс ажиллан техникийн нөхцөлийн дагуу зөв холбогдсон байна гээд акт үйлдэж баталгаажуулсан учир схемийн өөрчлөлт зэргийг дахин нягтлах шаардлагагүй гэж үзсэн байдаг. 89/21 дугаартай техникийн нөхцөлийн 12 дугаарт техникийн комисс ажиллаж дүгнэлт гарсны дараа тус комиссын шийдвэрийг үндэслэн цахилгаан шугам сүлжээнд холбоно гэсэн заалт байдаг. Шинэ хэрэглэгч холбох журмын дагуу бичиг баримт холбогдох материалууд зөрчил байхгүй байсан. Бүх угсралтын ажил ажлын зургийн дагуу гүйцэтгэгдэж комисс хүлээж авдаг. Салбарын удирдлагын зүгээс намайг комиссын бүрэлдэхүүнд оруулж ажиллуулаагүй, ямар нэгэн байдлаар угсралтын ажилд оролцож, тоноглол, схемийг өөрчлөлт орж байна уу гэх мэтээр хяналт тавих боломжгүй юм. Нэгдсэн сүлжээний дүрмийн нэгдүгээр бүлгийн 1.3.4.14 зохих ёсоор батлагдсан шуурхай ажиллагааны схемийг жилийн турш хүрэлцэхүйц хэмжээнд олшруулж ажлын байранд тавих үүргийг ТЗЭ-ийн техникийн дээд удирдлага хүлээнэ гэсэн байдаг.

               Төв компани буюу Эрдэнэ Булганы Цахилгаан Түгээх сүлжээ ТӨХК-иас Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 02/112 дугаартай албан тоотоор ирүүлсэн бичигтээ тодорхой зохицуулалтыг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шинээр баталсан тухай бичиж ирүүлсэн байдаг. Дэд станцын холболтын схемийг зурсан диспетчер инженер Ц.О нь тухайн станцын схемийг зурахдаа гүйцэтгэгчээр ажилласан, мөн техникийн комиссоор ажиллаж актаар хүлээж аван ашиглалтад оруулсан, хүчдэлд холбох хүсэлтийг тухайн өдөр ажиллаж байсан диспетчерт гарган хүчдэлд холбуулсан Өвөрхангай салбарын ахлах инженер О.Б-эс тодруулахад өөрчлөлт ороогүй тухай мэдэгдсэн тул схемийг зурсан тухай шүүх хурлын протоколд тэмдэглэгдсэн байна.

               Осол гарсан өдөр ажлын бус амралтын өдөр байсан бөгөөд тухайн өдрийн ээлжинд ажиллаж байсан диспетчер нь шугам тоноглолд гарсан аваар саатлын талаар цаг алдалгүй мэдээлээгүй, аюулгүй ажиллагаа хариуцагчаар миний бие ямар нэгэн үүрэг гүйцэтгээгүй, нарядад оролцоогүй, ээлжийн амралтаа авсан амарч байх үед үйлдвэрлэлийн осол гарсан. Тухайн өдөр наряд №128-аар бригад шугам татах, кабель уях ажил хийгдсэн байдаг. Ажлын удирдагчаар амь хохирогч ашиглалт, засварын инженер Б.Бүрэнжаргал, ажилд оруулагчаар шуурхай үйлчилгээний монтёр Д.Т, хариуцлагатай ажил гүйцэтгэгчээр /хяналт тавигч/ Б.Б нар баг бүрдүүлэн ажлыг гүйцэтгэсэн байдаг. Уг ажлын үеэр дээрх хүмүүс Цахилгаан байгууламжид ажил гүйцэтгэхэд мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн дараах заалтуудыг зөрчсөний улмаас осол гарах шалтгаан болсон гэж үзэж байна.

               Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх дүрмийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цахилгаан байгууламжийн ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж, байгууллагад өмчийн хэлбэрээс үл хамааран дагаж мөрдөнө. Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх дүрэм (цаашид дүрэм гэх)-ийн зорилго нь цахилгаан байгууламж ба түүний хамгаалалтын бүсэд ажил, үүрэг гүйцэтгэх иргэн, ажилтны аюулгүй байдлыг хангах, эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, цахилгаан байгууламж, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээ, үзлэгийг зохион байгуулах үеийн дэг, горим, ажиллах журмыг тогтооход оршино.

               Энэхүү дүрмийн биелэлтэд тухайн байгууллагын дотоод хяналтын нэгж, албан тушаалтан, эрчим хүчний хяналтын эрх бүхий байгууллагууд хяналт тавьж ажиллах бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлын хариуцлагыг ажил олгогч хүлээнэ гэсэн байдаг. Энэ дүрэмд харш тушаал, шийдвэр, үүрэг даалгаврыг биелүүлэхийг хориглоно. Энэхүү дүрмийг зөрчсөн этгээдэд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байгаа. Дүрмийн 182-т ажлын удирдагч, ажил гүйцэтгэгч (ажиглагч) нар нь ажилд оруулахын өмнө ажилд оруулагчаас ажлын байр бэлтгэх талаар ямар арга хэмжээ авсныг тодруулаад энэхүү бэлтгэлийг ажилд оруулагчтай хамт өөрийн биеэр шалгаж үзэх ёстой. Дүрмийн 185-д ажлын байрны бэлтгэлийг шалгаж ажилд оруулна. Энэ үед ажилд оруулагч нь дараах үүргийг гүйцэтгэнэ. Бригадын бүрэлдэхүүн нь наряд ба шийдвэрт заасантай тохирч байгаа эсэхийг ажилтан нэг бүрийн үнэмлэхийн нэрээр тулгаж шалгах, ажил гүйцэтгэх хэсэг болон түүнтэй зэргэлдээ орших (хүчдэлгүй эсэхийг үл харгалзан) ойртож болохгүй тоног төхөөрөмж ба гүйдэл дамжуулах хэсэг, ажлын байрны хязгаарыг зааж өгөх, ажил гүйцэтгэх гүйдэл дамжуулах хэсэг нь хүчдэлгүй болсон эсэхийг хүчдэл заагчаар шалгах, тавьсан газардуулгыг үзүүлэх замаар нотлох, 35 кв ба түүнээс доош хүчдэлийн цахилгаан байгууламжид (хийц нь боломжтой газарт) ажил гүйцэтгэх гүйдэл дамжуулах хэсэг хүчдэлгүй болсныг гараар хүрч бригадад батлах. Дүрмийн 197-д ажилд оруулсны дараа аюулгүй ажиллагааны шаардлагыг бригад хэрхэн биелүүлж байгаад ажил гүйцэтгэгч, ажлын удирдагч, ажиглагч нар хяналт тавих үүрэгтэй. Дүрмийн 199-д ажлын удирдагч, (ашиглалт засварын инженер Б.Бүрэнжаргал) ажил гүйцэтгэгч ажиглагч нь зөвхөн хяналт тавих үүрэгтэй бөгөөд ажил гүйцэтгэхийг хориглоно гэж заасан байдаг. Үүнийг зөрчин ХТП-424 дэд станц доторх ячейк 4-ийн ажил бүрэн дууссан байхад дахин станц руу өөрөө дур мэдэн орж ячейк 5-ийг онгойлгон хүчдэлд цохиулж амь хохирсон байдаг.

               Миний бие энэ хэрэгт 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш яллагдагчаар татагдан шалгагдах хугацаанд хоёр сартай жирэмсэн байсан, хүүхдээ алдсан бие муудаж 2 сар эмнэлгээр эмчилгээ хийлгэсэн сэтгэл санааны хүнд дарамтад орж, цахим орчинд болон хамт олон, нийгэмд эзлэх байр суурь маань өөрчлөгдсөнөөс болж ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй болон ажлаасаа гарсан гэх мэт хүнд цаг үеийг би болон манай гэр бүл үр хүүхдүүд маань туулж байна.

               Үйлдвэрлэлийн осол гарсан гол хүчин зүйл нь техникийн нөхцөлийг зөрчин буруу холболт хийсэн, түүнийгээ нуун дарагдуулсан. 89/21 дугаартай техникийн нөхцөлийн 13 дугаар заалтад техникийн нөхцөлд заагдсан арга хэмжээг дутуу авсан тохиолдолд цахилгаан эрчим хүчээр хангахгүй болно гэсэн заалтыг зөрчсөн. ХТП-384 дэд станцаас тэжээлтэй 10/0,4 кв-ын АКТП-446 дэд станцын 10 кВ-ын кабель гэмтсэнг, 10/0,4 кв-ын ХТП-424 дэд станцын 10 кв-ын кабель гэмтсэн гэж андуурч гэмтлээ буруу тодорхойлсон. Ажил гүйцэтгэх явцад цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх дүрмийн дээрх заалтуудыг зөрчиж ажилласнаас болсон гэж үзэж байна. Ажлын удирдагч буюу /амь хохирогч Б.Бүрэнжаргал/, ажлын хариуцлагатай гүйцэтгэгч /Б.Б/ нар хүчдэл /тог/ бүрэн тасарсан хэсгийг нүдээр харж шалгаж хүлээж авах үйлдэл хийгдээгүй. Ажлын байр бэлтгэх үйл явц хийгдээгүй. Энэ нь монтёр Д.Т ажлын байр бэлтгэх үүргээ биелүүлээгүй, хүчдэлтэй, хүчдэлгүй эсэхийг шалгах багажаар шалгах үйлдэл хийж, шаардлагатай гэж үзвэл өөрөө гар хүрэн хүчдэлгүй гэдгийг баталгаажуулж ажлын байрыг хүлээлгэж өгөөгүй. ХТП-424 дэд станцад байнгын газардуулгын хутга залгаагүй. Газардуулгын хутга залгаснаар хүчдэлтэй дэд станцад богино залгаа болж хүчдэл тасрах боломжтой байсан. Ажлын байр дутуу бэлдсэнээс энэ арга хэмжээ авагдаагүй зэргээс хамааралтай байна. Хэсэг хүмүүсийн хариуцлагагүй үйлдлээс болж үйлдвэрлэлийн осол гарсанд харамсаж байгаа боловч өөрийгөө хүний амь насанд шууд болон шууд бусаар ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй гэж үзэж байгаа тул дээрх тайлбаруудыг гаргалаа.

               Хамгийн гол нь шуурхай ажиллагааны журнал, бичиг баримт хөтлөлтөд болон дэд станцад нэмэлт холболт хийсэн схем тоноглолд гарсан өөрчлөлтийн зурагт хяналт тавихад ямар нэгэн зөрчил илрээгүй байхад илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ аваагүй, хийх ёстой ажлаа хийгээгүй хэмээн хүчээр буруутай этгээдүүдтэй хамт буруутгаж байгаад гомдолтой байна.

               Салбараас томилогдсон салбарын ахлах инженер О.Б, амь хохирогч ашиглалт засварын инженер Б.Бүрэнжаргал, РХА инженер О.Төмөр нар 2021 оны 05 сарын 04 -ны өдрийн №5 дугаартай цахилгаан байгууламжийг хүчдэлд холбох техникийн комиссоор ажиллаад, 89/21 дугаартай техникийн нөхцөлийн дагуу зөв холбогдсон байна гээд актаар баталгаажуулаад, тухайн өдөр ээлжинд ажиллаж байсан диспетчерээр хүчдэлд холбох ажлыг хийлгэсэн байхад өөрийн дээд удирдах албан тушаалтан ахлах инженер О.Б-ийн баталгаажуулсан ажлыг дахин нягтлан шалгаж баталгаажуулах эрх бүхий албан тушаалтан би биш, тухайн дэд станц дотор техникийн нөхцөлийн дагуу холбоогүй буруу холбосон гэдгийг мэдэх боломжгүй байсан байхад шууд гэм буруутайд тооцон яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэвч Монгол Улсын Шүүхэд хандах итгэл минь алдраагүй шударга үнэн ялна гэсэн өөрийн дотоод итгэл үнэмшлээр давж заалдах шатны шүүхэд хандаж байна.

               Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнд хамаарахгүй гэж үзэж байгаа тул үнэн зөвийг дэнсэлж хуулийн дагуу зөв шийдвэрлэж өгнө үү.

               Анх 2014 онд баригдсан ХТП-384 дэд станцын ячейк №2 (КТП-424 кабелийн оролт) гэсэн бичиглэлтэй түүн дээрээс ХТП-424 дэд станцын ячейк №5 руу тэжээлийн кабель холбоотой хэвийн ажиллаж байсан.

               2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр олгосон шинэ техникийн нөхцөлийн дагуу шинээр баригдсан АКТП-446 дэд станцыг хуучин байсан ХТП-384 дэд станцад холбохдоо ячейк №2 дээрээс холбохоор өгөгдсөн, гэтэл холболтын ажил хийх гэхэд ячейк №2 дээр ХТП-424 дэд станцын кабель холбоотой байсан учир шинэ АКТП-446 станцыг давхар холболгүй хойд талд байрлах ячейк №1 дээр холбож холбож ячейкны нэр дугаарыг сольж бичилгүй, хуучин ХТП-424-ын гаралт гэсэн нэршлээр нь үлдээсэн байна. Схем зургийг шинэчилж зурахдаа техникийн нөхцөлийн дагуу ячейк №2 дээрээс АКТП-446 дэд станцыг холбосон байдлаар зурсан бөгөөд энэ схемийн дагуу ажлын байр бэлдэхээр нарядад тусгаж өгсөн, ажлын байр бэлдсэн гэжээ.

               Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Д.А болон түүний өмгөөлөгч Т.Б нар нь өөрийгөө энэ гэмт хэрэгт гэм буруугүй, бусад шүүгдэгч нар болон хохирогч өөрөө гэм буруутай гэж гомдол гаргаж байгааг хуулийн үндэслэлгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшээгүй, олон жил хамт ажилласан ажилтныхаа амь нас үрэгдсэнийг үл тоож байгаа хүн чанаргүй хүн байна гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хувьд дүгнэж байна.

            Шүүгдэгч Д.А нь “...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын Улсын ахлах байцаагчийн дүгнэлт, Эрдэнэ Булганы Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас олгосон №80/21 дугаартай техникийн нөхцөл 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр АКТП-446 дэд станцыг ашиглалтад оруулахаар гаргасан техникийн комиссын акт нууж хийсэн. Эрдэнэ Булганы Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Өвөрхангай салбарын ахлах инженер О.Б нь тусгай зөвшөөрөлтэй угсралтын компаниар ажлыг гүйцэтгүүлээгүй өөрөө хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн техникийн нөхцөлийг зөрчин ажлыг гүйцэтгэсэн гэх мэт тайлбар хийсэн нь өөрийнхөө үйлдсэн гэмт хэргийг нотолж байна. Ажлын ийм алдаа зөрчил гаргуулахгүй байх үүргээ шүүгдэгч Д.А биелүүлээгүйгээс осол эндэл гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч Д.А нь олон хууль тогтоол заавар дүрмийг гомдолдоо дурдсан боловч тэр бүх эрхийн актыг өөрөө хэрхэн биелүүлж байснаа нотлоогүй байх тул шүүгдэгч Д.А-ыг гэм буруутай гэж үзэж байна. Энэ хүн ажил албаа хууль тогтоомжийн дагуу биелүүлж байсан бол хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хань ижлээ алдаж, үр хүүхэд минь нялхаараа өнчирч хагацал үзэхгүй байсандаа гэж бодохлоор хийсэн хэрэгтээ үл гэмшиж байгаа шүүгдэгч Д.А-ад миний үйлчлүүлэгч үнэхээр их гомдож байна.

               Шүүгдэгч Д.А давж заалдсан гомдолдоо миний хувьд салбараас томилогдсон дээд удирдлагаар ахлуулсан техникийн комисс ажиллан техникийн нөхцөлийн дагуу зөв холбогдсон байна гээд акт үйлдэж баталгаажуулсан учир схемийн өөрчлөлт зэргийг дахин нягтлах шаардлагагүй гэж үзсэн байдаг гэсэн түүний тайлбар албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйг баталж байна. Мөн тэрээр салбарын удирдлагын зүгээс намайг комиссын бүрэлдэхүүнд оруулж ажиллуулаагүй гэжээ. Шүүгдэгч Д.А нь комисс албан үүргээ хэрхэн биелүүлснийг хянах үүрэгтэй учир комиссын бүрэлдэхүүнд ороогүй болохыг одоо хүртэл ойлгохгүй байна. Хохирогч нь байгууллага, ард иргэдийнхээ төлөө амиа үл хайрлан ажиллаж байгаад осол эндэлд орсон байхад шүүгдэгч Д.А нь би комиссын бүрэлдэхүүнд ороогүй юм чинь надад бүх үйл явдал хамаагүй гэж хэлж байгаа нь түүний эрхэлсэн ажилдаа ямар сэтгэлгүй болохыг харуулж байна. Шүүгдэгч Д.Ааас өөр хүн түүний оронд ажиллаж байсан бол энэ осол эндэл гарахгүй байж болох байсан гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                    Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.С давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Миний хань Б.Б нь ЭБЦТС-ТӨХК-д ашиглалт засварын инженер албан тушаалд ажиллаж байсан бөгөөд ажил үүргээ гүйцэтгэж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймаг Арвайхээр сум 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах КТП-424 станцад хүчдэлд нэрвэгдэж амь нас нь хохирсон. Уг ослын шалтгааныг хууль хяналтын байгууллагаас шалган гэм бурууг тогтоосон. Уг хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд нээлттэй болж шүүгдэгч Д.Т, Б.Э, О.Б, Д.А, Б.Б нарыг ажил үүргээ гүйцэтгэх үедээ хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хүний амь хохирсон хэмээн үзэж гэм буруутайд тооцсон. Шүүх хуралдаанаас шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож дараах байдлаар ял шийтгэл оногдуулсан. Үүнд: шүүгдэгч Д.Т, Б.Б нарт 2 жил цагдан хорих, шүүгдэгч Д.А, Б.Э, О. О.Б нарт 1 жил 10 сар цагдан хорих ял оногдуулсан. Миний бие тус шүүх хуралдаанаар хэн нэгэн хүний мууг үзэж торны цаана суулгах санаа агуулаагүй өөрийн биеэр үзсэн хагацах зовлонг хэн нэгний гэр бүл битгий мэдрээсэй гэж хүсч хохирогч нарыг өөрийн гэм бурууг хүлээсэн хэмээн ойлгож улсын яллагчаас гаргасан яллах дүгнэлтийг хөнгөвчлөх санал гаргасан юм. Гэвч шүүгдэгч Д.А нь өөрийн гэм бурууг үл ухамсарлан тухайн хэргийн улмаас зөвхөн өөрөө болон түүний өөрийн гэр бүл сэтгэл санаагаар хохирсон хэмээн үзэж өөрийн гэм бурууг хүлээхгүй амь хохирогч болон түүний 3-аас 9-н настай 3-н хүүхдийг үл хүндэтгэж хүний алтан амь юунаас ч чухал атал үл тоож байгаад үнэхээр харамсаж байна. Хохирогчийн 3-н хүүхэд аав хэмээх эрхэм хүнээ алдсан, түүний хань, аав, ээж ах дүүг үл тоож байгаад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өнчин үлдсэн 3-н хүүхдийн өмнөөс үнэхээр их гомдож гомдолтой байна. Д.А нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд ахлах диспетчер албан тушаалд ажиллаж байсан бөгөөд ажлын байранд заасан хяналтын үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон нь мөрдөн байцаалт болон анхан шатны шүүх хуралдаанаар тогтоогдсон. Д.А нь одоо хүртэл өөрийн ажил үүргээ ямар чиг үүрэгтэйг ойлгоогүй ахлах ажилтны хувьд ажилчдын аюулгүй байдлыг нэн түрүүнд байх ёстойг мэддэггүй ажлын онцлог талыг ойлгож мэддэггүй бусдын эрх ашиг эрх чөлөөг үл тоосон хандлагатай байгаа нь дээрх гомдол болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүдээс тодорхой харагдаж байна. Бусдын амь нас хагацал зовлонг үл тоож өөрийн болон өөрийн гэр бүлийн эрх ашиг нэр хүндийг хүний аминаас илүүд үзэж байгаад миний бие маш гомдолтой байна. Д.А нь өөрийн гэм бурууг үл ойлгон өөрийгөө гэм буруугүй хэмээн үзэж хохирогч миний шүүхээс яллах дүгнэлтийг нь хөнгөрүүлэх  талаар гаргасан саналыг минь үл тоож давж заалдах шатны шүүхэд өөрийн гэм бурууг цагаатгуулах талаар гомдол гаргаж байгаад нь миний бие үнэхээр гайхаж байна. Иймд Д.А-д анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг дахин хэлэлцүүлж улсын яллагчаас дахин санал оруулах хүсэлтэй байгаа тул хуулийн хүрээнд миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Яллагдагч Д. Тогоодорж, Б. Батсайхан, Б.Эрдэнэбаяр, О.Б нар нь өөрийн гэм бурууг хүлээн анхан шатны шүүхээс гаргасан яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул ямар нэг хүсэлт гомдолгүй болно гэжээ.

               Шүүгдэгч Д.А, Б.Э нарын өмгөөлөгч Т.Пүрэвдаваа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Б.Б, О.Б, Б.Эрдэнэбаяр, Д.Т, Д.А нарыг бусдын амь насыг болгоомжгүй хохироосон гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх 2023 оны 04 сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд тэдгээрийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүй хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, уг ялыг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож шийдвэрлэсэн.

  1. Миний үйлчлүүлэгч Д.А-ыг Эрдэнэ Булган цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Өвөрхангай аймаг дахь салбарт ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтын 2.6-д заасан Шуурхай ажиллагааны журнал, бичиг баримт хөтлөлтөд хяналт тавьж илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна, мөн 2.12-т заасан Шуурхай үйлчилгээний схем тоноглолд гаргасан өөрчлөлт, журнал бүртгэлтэй танилцаж хяналт тавина гэснийг хэрэгжүүлээгүйн улмаас 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цахилгаан хүлээн авах дамжуулах ХТП-424 дүгээр дэд станцын байранд үйлдвэрлэлийн осол гарч иргэн Б.Б-ын амь насыг хохироосон гэх үндэслэлээр, харин Б.Э-ыг 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зөвшөөрөл олгогч буюу ээлжийн диспетчерээр үүрэг гүйцэтгэгчээр ажиллах үедээ Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цахилгаан хүлээн авах дамжуулах ХТП-424 дүгээр дэд станцыг завсарлах зөвшөөрөл олгохдоо Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дугаар тушаалаар батлагдсан Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 90, 91 дүгээр зүйлд заасан заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй зөрчсөний улмаас иргэн Б.Б-ын амь насыг тус тус хохироосон гэх үндэслэлээр 2023/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоолыг гаргасан. Уг шийтгэх тогтоол нь бодит байдлыг тогтоосон үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй.

               2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цахилгаан хүлээн авах дамжуулах байранд нярад олгогч, ажил гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Б нь хүчдэлд цохиулж нас барсан байсан нь гэмтлээ буруу тодорхойлсноос болж уг осол гарах нөхцөл бүрдсэн байдаг. Гэмтэл зөв тодорхойлохын тулд нярад олгогч, ажил удирдагч, ажилд оруулагч, ажил гүйцэтгэгч нар нь холбогдох дүрэм, журамд заасан үүргээ биелүүлж ажилдаа хариуцлагатай хандсан бол тухайн гэмтлийг олж тогтоох бүрэн боломжтой байсан. Нэг ёсондоо буруу холболт, схем буруу зурагдсан зэргээс үл хамааран тус тусын өөрт ногдох үүргээ нэг бүрчлэн биелүүлсэн бол гэмтлийг зөв тодорхойлох боломж байсан. Схем буруу зурагдсан гээд байгаа боловч схемдээ бус харин техникийн нөхцөлөөс зөрүүтэй холболт хийснээс шалтгаалан схем зураглал ХТП-424 дэд станц хоёрын хооронд зөрүү гарсан. Нэг ёсондоо Өвөрхангай аймаг Арвайхээр сумын 13 дугаар баг Ж.С-ийн 3-н блок орон сууцны барилгыг цахилгаан эрчим хүчээр хангахын тулд техникийн нөхцөл олгосон байдаг. Хууль, дүрэм журмаараа холболтын үйл ажиллагааг техникийн нөхцөлийн дагуу холбох ёстой. Монгол улсын Эрчим хүчний тухай хууль, Эрчим хүч хэрэглэх дүрэм, Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан холболтын дүрэм журам зэрэгт зааснаар бол техникийн нөхцөл шинжээр болон нэр шилжүүлэх, цахилгаан шугам зөөх шилжүүлэн дамжуулах, нөхөн авах, хугацаа сунгах, техникийн нөхцөлийн холболтын цэг өөрчлөх, хүчин чадал өөрчлөх, хэрэглэгчийн зэрэглэл нэмэх, техникийн нөхцөлөөс салгах хуваах гэх мэт үйлдэл хийхэд дахин материал бүрдүүлж техникийн нөхцөл дахин авахаар журамлагдсан байдаг. Гэтэл С-ийн 3-н блок байрыг цахилгаанаар хангахдаа Цахилгаан байгууламжийн хүчдэлд холбох техникийн комисс нь олгосон техникийн нөхцөлийг өөрчлүүлэхгүйгээр өмнө нь олгосон техникийн нөхцөлөөс зөрүүтэйгээр холболт хийлгэж техникийн нөхцөлөөс зөрүүтэй холбосон талаараа холбогдох хүмүүст мэдэгдээгүй, түүгээр ч зогсохгүй комиссын актдаа ...комисс нь 89/21 техникийн нөхцөлийн дагуу ...дэд станцын барилга угсралтын ажлыг газар дээр нь шалгаж холбогдох акт баримтуудыг шалгаж үзээд шийдвэрлэсэн нь ЦБУ-н дүрмийн шаардлага хангасан тул байнгын хүчдэлд залгах гэж ... зөвшөөрөл олгосон байдаг. 2023 оны 02 дугаар сарын 02, 03-ны өдрийн шүүх хуралдаанаар тухайн комиссын гишүүн О.Б нь мэдүүлэхдээ техникийн нөхцөлийн дагуу холбох боломжгүй байсан учраас зөрүүтэй холбосон, зөрүүтэй холбосон талаараа комиссын гишүүд хэн нэгэн хүнд мэдэгдээгүй, зөрүүтэй холбосон талаар диспетчер мэдэх боломжгүй талаараа мэдүүлдэг, холболт хийсэн монтёр Д.Т ч гэсэн мэдүүлэхдээ би инженер О.Б-ийн хэлснээр холбосон, техникийн нөхцөлийн дагуу холболт хийсэн үгүйг би мэдэхгүй, мэдэх боломжгүй, диспетчер Ц-д холбосон л гэж мэдэгдсэн гэдэг, мөн тухайн үеийн ээлжийн диспетчер Ц нь шуурхай ажиллагааны журнал, тоноглолд хийгдсэн засварын захиалгын журнал, схем тоноглолд орсон өөрчлөлтийн бүртгэл журнал зэрэгт тэмдэглэл тайлбар бичихдээ хууль ёсны гэж үзэхээр бичсэн байдаг буюу шуурхай ажиллагааны журналд ...12 цаг 59 минутад ...ЗА№68 дагуу КТП -г хүчдэлд холбосон. ...Тоноглолд хийгдсэн засварын захиалгын журналд .. техникийн нөхцөл №89/21-н дагуу 10кв-н Шинэ төв шугамд 250кв чадалтай КТП бүхий дэд станцын барилга угсралт туршилтын ажил дууссан тул 2021.05.04 -ны 12 цаг 30 минутад хүчдэл залгаж өгнө үү иргэн Ж.Самданжигмэд ...зөвшөөрсөн дээр О.Б-ийн гарын үсэг, ...12 цаг 59 минутад залгав гэсэн дээр Ц-ын гарын үсэг байдаг ...Схем тоноглолд орсон өөрчлөлтийг бүртгэх журнал ...250 кв чадалтай  КТП-г хүчдэлд холбосон гэж бичсэн байгаа нь Д.Аын хувьд түүний дээд удирдлага болох эрх бүхий албан тушаалтнуудын комиссын акт үйлдэж залгах зөвшөөрөл олгосон баримтууд байх бөгөөд Цын хөтөлсөн журнал бүртгэлд эрсдэлтэй зүйл бичигдээгүй учраас мэдэх боломжгүй байсан. Харин Ц-ын журнал дээр бичсэн тэмдэглэлийг үндэслэж холболт техникийн нөхцөлөөс зөрүүтэй холбосон гэсэн бичилттэй байсан бол Д.А-ын хувьд арга хэмжээ авах байсан. Өөрөөр тайлбарлавал шүүх хэрэгт байх баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэдэгтэй адил Д.А-ын хувьд холбогдох бичиг баримтыг үндэслэж арга хэмжээ авах ажилтан юм.

  1. Харин Б.Э-ын хувьд Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дугаар тушаалаар батлагдсан Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 90, 91 дүгээр зүйлд заасан заалтыг хэрэгжүүлж ажилласан. Улсын яллагчийн зүгээс Б.Эрдэнэбаярыг тухайн хоёр заалтад заасан үүргээ хэрэгжүүлж ажиллахын тулд биечлэн очиж харах байсан мэтээр шүүх хуралдаанд тайлбарладаг. Гэтэл бодит байдал дээрээ буюу түүний дагаж мөрдөн ажиллах холбогдох дүрэм журмаараа ээлжийн диспетчер ажлын байраа орхиж явах эрхгүй бөгөөд диспетчерийн шуурхай холбоогоор бусадтай харилцаж ажилд оруулах зөвшөөрөл олгох ажиллагаа явагддаг байна. Шүүх хуралдаанд Дэмбэрэлсайхан нь ээлжийн диспетчер нь хэрхэн яаж ажиллах талаар тодорхой мэдүүлсэн буюу диспетчер нь ажлын байраа орхихгүй холбоо мэдээллийн хэрэгсэл ашиглаж ажил явуулах ба ингэхдээ схем зураг нь дээр ажилладаг талаар мэдүүлдэг. Б.Э зүгээс Д.Т, Б.Б, талийгаач нартай утсан холбоо ашиглаж харилцаж байсан бөгөөд ажлын байр бэлтгэсэн гэсний дагуу ажилд оруулах зөвшөөрлийг өгсөн байдаг. Улсын яллагчийн хувьд Д.А болон Б.Э нарыг биечлэн очиж шалгах ёстой байсан мэтээр ойлгож тайлбарлаж байгаа нь өрөөсгөл юм.

               Шүүгдэгч нарын үйлдэл нь талийгаачийн Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дугаар тушаалаар батлагдсан Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн дүрмийн 54-т наряд, шийдвэр, ашиглалтын явцад хийх ажлын жагсаалтад зааснаас бусад ажлыг дур мэдэн гүйцэтгэх, ажлын байрыг өргөтгөх /КТП-424 дэд станцын гадна засварын ажил явагдаж байхад тус дэд станцын дотор орж ажиллах ёстой ячейк 2 дээр бус ячейк 5-ийн хаалтыг онгойлгож ажил гүйцэтгэсэн/, өөрчлөхийг хориглоно, 199-т ажлын удирдагч, ажил гүйцэтгэгч, ажиглагч нь зөвхөн хяналт тавих үүрэгтэй бөгөөд ажил гүйцэтгэхийг хориглоно, 182-т ажлын удирдагч, ажил гүйцэтгэгч (ажиглагч) нар нь ажилд оруулахын өмнө ажилд оруулагчаас ажлын байр бэлтгэх талаар ямар арга хэмжээ авсныг тодруулаад энэхүү бэлтгэлийг ажилд оруулагчтай хамт өөрийн биеэр шалгаж үзэх ёстой, 197-т ажилд оруулсны дараа аюулгүй ажиллагааны шаардлагыг бригад хэрхэн биелүүлж байгаад ажил гүйцэтгэгч, ажлын удирдагч, ажиглагч нар хяналт тавих үүрэгтэй, мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 18.2 дугаар зүйлд ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны нийтлэг үүргийг тусгайлан хуульчилсан байдаг бөгөөд талийгаач нь хамгаалах хувцас, хэрэгслээр бүрэн хангагдаж, хүлээн авсан атлаа мөн зүйлийн 18.2.5-т заасан ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх нийтлэг үүрэгтэй гэх заалтуудыг, албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ хангалттай биелүүлэхгүй КТП-424 дэд станцын доторх ячейк 5-ын хүчдэлд цохиулж нас барсан хор уршгийн хооронд шууд шалтгаант холбоо тогтоогддоггүй. Тухайн хэргийн хувьд ээдрээ төвөгтэй хэргийн хувьд мөн боловч гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоох нь хэргийн шийдвэрлэлтэд чухал ач холбогдолтой болно.

               Анхан шатны шүүх нь тогтоолд заасан үндэслэлээ тайлбарлаж чадаагүй буюу хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн шийдвэрийг гаргасан. Анхан шатны шүүхийн тогтоолын үндэслэл болгож буй нотлох баримтууд болох мэргэжлийн хяналтын газраас гаргасан шинжээчийн дүгнэлт гэх баримтад шинжээчид хууль сануулаагүй байхаас гадна тухайн дүгнэлт болон үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх акт нь цаг хугацааны хувьд бүрэн дүүрэн мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй байх үед гарсан байгаа нь хэлбэрийн төдий дүгнэлт гарах нөхцөл бүрдсэн байдаг, мөн үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх актын хувьд хэрэгт яригдаад байгаа схем бус өөрчлөлт ороогүй хуучин схемийг үндэслэн гаргасан байдаг учраас Д.А-ыг осол гарахад шууд бусаар нөлөөлсөн гэж гарсан байдаг. Улсын дээд шүүх нь хэргийг шийдвэрлэх байдлаар эрүүгийн хуулийг тайлбарлаж байсан ба энэ тохиолдолд талийгаач өөрөө холбогдох хууль, дүрэм журам зөрчсөний улмаас амь нас хохирч байгаа үйлдлийг шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж байсан байдаг.

               Д.А, Б.Э нарын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй буюу хүнийг болгоомжгүй алах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангахгүй байх тул гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт ашигтай байдлаар тэдгээрт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Гэмт үйлдэл, эс үйлдэхүй гаргасан байж эрүүгийн хариуцлага хүлээх ёстой гэтэл миний үйлчлүүлэгчийн хийх ёстой үүрэгт ажлыг мушгин гуйвуулах байдлаар буруу тайлбарлан ял халдааж байгаа нь шударга бөгөөд энэрэнгүй ёсны зарчимд нийцэхгүй байна.

               Мөн шүүгдэгч нар Өвөрхангай аймаг болон бусад аймгуудын тог цахилгаан хүчдэлтэй эсэхийг хариуцан ажилладаг хүмүүс бөгөөд засварын ажлаар дан ганц Арвайхээр сум дотроо бус гарч ажилладаг хүмүүс юм. Аваарын саатлын улмаас тог цахилгаангүй болоход тухайн нутаг дэвсгэрт амьдарч байгаа бүх айл өрх, албан байгууллагын хэвийн үйл ажиллагаа тасалдах нөхцөлийг бүрдүүлнэ, мөн Д.А-ын одоо эрхэлж буй ажлын хувьд Өвөрхангай аймгийн бүх сумд болон Улаанбаатар хот руу байнга явж төрийн үйлчилгээг хүргэн ажилладаг ажилтан юм.

               Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Д.А, Б.Э нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Д.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт намайг яллагдагчаар татсан. 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар татсан прокурорын тогтоолд өөрчлөлт оруулж намайг Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээний Өвөрхангай аймаг дахь салбарын ахлах диспетчерээр ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтын 2.6-д заасан “шуурхай ажиллагааны журнал, бичиг баримт хөтлөлтөд хяналт тавьж илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна, мөн 2.12-т заасан “шуурхай үйлчилгээний схем тоноглолд гарсан өөрчлөлт, журнал бүртгэлтэй танилцаж хяналт тавина гэснийг хэрэгжүүлээгүйн улмаас 2021 оны 11 сарын 06-ний өдөр хүний амь насыг хохироосон гэсэн. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял оногдуулсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн хөдөлмөрийн гэрээний 4.2-т үйлдвэрлэлийн аваар саатал арилгах, ажилд оруулахаар дуудсан тохиолдолд ажлын байранд ирнэ гэж заасан. Амралтын өдрүүдэд тухайн ээлжинд ажиллаж байгаа диспетчер шуурхай ажиллагаатай холбоотой аваар саатал болон тухайн үйл ажиллагааг бие даан удирдаж явуулах үүрэгтэй. Тухайн өдөр №128 бригад шугам татах, кабел уях ажил хийгдэж байсан. Тухайн үед би аюулгүй ажиллагааны хариуцагчаар ажиллаагүй, ямар нэгэн чиг үүрэггүй байсан. Ажлын байрны тодорхойлолтын 2.6-д зааснаар шуурхай ажиллагааны журнал бичиг баримтын хөтлөлтөд хяналт тавьж илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна гэсэн заалтад холбогдуулан тайлбар гаргахад журнал хөтлөлтөд бичигдсэн утга агуулга ойлгомжтой байсан. Захиалгат ажил нь захиалгын  дагуу зөвшөөрөлтэй,  ажил нь цаг минуттайгаа бичигдсэн байсан. Диспетчер нь тухайн өдөр захиалгат ажил орж ирсэн талаар журналдаа хөтлөөд дараагийнхаа ээлжид ажлаа хүлээлгэн өгсөн байдаг. 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 446 дэд станц холбогдсон. Түүнд хяналт тавиагүй гэж тайлбар гаргаж байна. 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр диспетчер Ц, диспетчер О-д ээлжээ хүлээлгэж өгөхдөө 10 квт-ын шинэ Арвайхээр шугамын 384 дэд станцаас КТБ 404, 46 дэд станц нь холбогдсон гэж хүлээлгэн өгсөн. Диспетчер О нь диспетчерийнхаа урьд өдөр хийгдэн ажлуудыг бүрэн гүйцэт хүлээж авч ажилласан байдаг. Нэгдсэн сүлжээний дүрэмд аваар устгах нөхөн залгалтын зааварчилгааны 1.2.2-т шуурхай ажиллагааны журналд бичигдээгүй тэмдэглэл нь албан ёсны мэдээлэлд тооцогдохгүй бөгөөд хууль эрхийн хүчин төгөлдөр бичиг баримт мөн гэж үздэг учир би нягтлан шалгах шаардлагагүй гэж үзсэн. 2.12 дахь заалт нь шуурхай үйлчилгээний хэсгийн тоноглолд гарсан өөрчлөлт журнал бүртгэлтэй танилцаж ээлжид ажиллаж буй хүмүүсийн ээлж хүлээлцэж буй байдалд хяналт тавина гэсэн заалтад тайлбар гаргахад шуурхай үйлчилгээний журналтай ямар байдлаар танилцдаг гэхээр жишээ нь 05 дугаар сарын 01-ний өдөр гэр хорооллын шугам дэд станцад 250 кв дэд станцад гэмтэл гарлаа гэхэд түүний хүчин чадлыг нэмэгдүүлж тавьсан юм уу, хэрэглэгчийг таслаад тасархай байдлаар нь үлдээсэн юм уу гэдэг байдлаар тэмдэглэдэг. Тухайн хийгдсэн ажил дээр орхигдуулсан ажил байна уу, цаг минутыг нь бичээгүй байна уу, ээлжийнхээ хугацаанд ажлын байр өргөтгөх ажлаа хийсэн байна уу гэдэгт хяналт тавьдаг. Ээлжгүй байдалд хяналт тавих гэдэг нь ээлжийн диспетчерүүд нь тухайн өдөр хийгдсэн ажлаа ажлын байрны тодорхойлолтод зааснаар ээлж солилцохоос 15-н минутын өмнө ирж өмнөх диспетчерийн хийгдсэн ажил, схем тоног төхөөрөмжид гарсан өөрчлөлт, журнал бичиг баримтуудтай нэг бүрчлэн танилцаж тэмдэглэлээ үйлдэж хуваарийнхаа дагуу гарч байгаа юу гэдгийг хянахыг хэлж байгаа юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Д.А, Б.Энарын өмгөөлөгч Т.Пүрэвдаваа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатын шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй, тухайн үйл явдлыг үнэн бодитойгоор тогтоож чадаагүй. Шийтгэх тогтоолд гэм буруутайд тооцсон үндэслэлээ тодорхой тусгаж өгөх байтал тусгаж чадаагүй. Шүүгдэгч нарын өмгөөлөгч, хохирогч, прокурорын гомдол зэрэг тайлбаруудад шүүхээс нэг бүрчлэн дүгнэлт хийгээгүй. Тухайн осол аваар гарсан шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоож чадаагүйн улмаас олон хүн хэрэгт татагдсан. Талийгаач нь хүчдэлд цохиулж нас барсан болох нь холбогдох баримтуудаар тогтоогддог. Гэхдээ талийгаач холбогдох дүрэм журмыг зөрчсөний улмаас тухайн осол гарч амь нас хохирох нөхцөл бүрдсэн байна. Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дугаартай тушаалаар батлагдсан Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүйн ажиллагааны дүрмийн 54-т шийдвэр ашиглалтын явцад хийх ажлын жагсаалтаас бусад ажлыг дур мэдэн гүйцэтгэх, ажлын байрыг өргөтгөхийг хориглоно гэж заасан. Талийгаач тухайн албан тушаал, үүргийг гүйцэтгэх эрх бүхий этгээд биш. Осол гарах үед талийгаачаас бусад хүмүүс бүгд гадаа агаарын шугам тавиад ажиллаж байсан. Гэтэл талийгаач дур мэдэн ажлын байраа өөрчлөөд тухайн дэд станц руу орсон. Тухайн дэд станцад 1-5 дугаартай ячейк цоожтой, харин 2 дугаартай ячейк цоожгүй байсан. Талийгаачийн зүгээс ячейк 5 буюу ажиллах ёсгүй газар ороод ажилласан байсан. Ажилласан гэдэг нь эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бээлий байгаа. Анхны тусламж үзүүлсэн гэрчүүд бээлийний хуруу хэсэг нь цоорсон, хүчдэлд цохиулсан байсан гэдэг. Тус дүрмийн 199 зүгээр заалтад ажлын удирдагч ажил гүйцэтгэгч, ажиглагч нь зөвхөн хяналт тавих үүрэгтэй бөгөөд ажил гүйцэтгэхийг хориглоно. 182 дугаар заалтад ажлын удирдагч, ажил гүйцэтгэгч гэж заасан. Талийгаачийн хувьд ажил гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Ажилд оруулахын өмнө ажил оруулагчаас ажлын байр бэлтгэх талаар ямар арга хэмжээ авсныг тодруулаад энэхүү бэлтгэлийг ажил оруулагчаас өөрийн биеэр шалгаж үзэх ёстой байсан. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүйн улмаас хүчдэлтэй байна уу, хүчдэлгүй байна уу гэдийг тодорхойлж чадаагүй байна. 197 дугаар заалтад ажилд оруулсны дараа аюулгүй ажиллагааны шаардлагыг бригад хэрхэн биелүүлж байгааг ажил гүйцэтгэгч, ажил удирдагч, ажиглагч нар хяналт тавих үүрэгтэй. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.2 дугаар зүйлд ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны нийтлэг үүргийг тусгайлан хуульчилж өгсөн. Ажил гүйцэтгэж байгаа хүмүүс хамгаалах хэрэгслийг өөрсдөө өмсөнө гэсэн заалтыг мөн зөрсөн байна. Д.А-ын хувьд ажил байдлын тодорхойлолтын 2.6, 2.12 дугаар зүйлд заасан заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа. Гэтэл тухайн заалтын хувьд зөвхөн журнал бүртгэл тэмдэглэлтэй танилцаад тухайн журнал, тэмдэглэлд эрсдэлтэй зүйл бичигдсэн бол түүнийг засаж залруулах арга хэмжээ авч дээд шатны удирдлагад мэдэгдэх үүрэгтэй хүн. Улсын яллагчаас ахлах диспетчер Д.А, ээлжийн диспетчер Б.Э нар ажил гүйцэтгэж байгаа газар биечлэн очиж шалгах ёстой байсан гэдэг байдлаар тайлбарлаад байдаг. Нэгдсэн сүлжээнд гарсан аваар саатал устгах болон цахилгаан хувиарлах, сэлгэн залгалт хийх зааварчилгааны талаарх эмхэтгэл гээд дүрэм журам байдаг. Уг журмын 1.3.11 дүгээр зүйлд диспетчер нь ажлын байраа дур мэдэн орхиж болохгүй. Ажлын байран дээрээ байна гэсэн заалттай. Диспетчерүүдийн хувьд утас болон бусад холбоо мэдээллээр ажлаа явуулах мөн Д.А-ын хувьд тухайн схем тоноглолд өөрчлөлт оруулсан журнал бүртгэлтэй танилцаж ажил үүргээ явуулах ийм нөхцөл байдал байна гэдгийг харуулж байна. Тухайн аваар осол болоход тухайн хүчдэлийг олж тогтоогоогүй нөхцөл байдал нь техникийн нөхцөлийг зөрүүтэй холбосноос үүдэлтэй байна гэж харагдаж байна. Техникийн комисс техникийн нөхцөлийг тухайн үед Ж.С-ийн барилгыг тэжээлээр тэтгэж байсан дэд станцыг хүлээн авсан комисс болох Төмөр, О.Б, Тогоодорж нарын зүгээс бүрэн шалгалгүйгээр техникийн нөхцөлийн дагуу холбогдох боломжгүй гэдгийг мэдсээр байж дур мэдэж холбосон. О.Б-ийн шүүх хуралдаанд тайлбарлахдаа би техникийн нөхцөлөөс зөрүүтэй холбосон талаараа холбогдох хүмүүст огт мэдэгдээгүй гэдэг. Мөн Отгонбямбын мэдүүлэгт О.Бэс асуухад техникийн нөхцөлийн дагуу холбосон гэсэн учраас схем зураглалыг хийсэн гэдэг. Техникийн нөхцөлийг зөрүүтэй холбосон талаараа Тогоодорж, тухайн үед ээлжийн диспетчерээр ажиллаж байсан Ц нарт мэдэгдээгүйн улмаас тухайн журналд техникийн нөхцөлийн дагуу холбогдсон гэсэн тэмдэглэл бичигдсэн. Тэр бичигдсэн зүйлийг Д.А-ын хувьд харах ямар ч боломжгүй.

Б.Э-ын хувьд Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дугаар тушаалаар батлагдсан Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 90, 91 дүгээр зүйлд заасан заалтыг хэрэгжүүлж ажилласан. Улсын яллагчийн зүгээс Б.Э-ыг тухайн хоёр заалтад заасан үүргээ хэрэгжүүлж ажиллахын тулд биечлэн очиж харах байсан мэтээр шүүх хуралдаанд тайлбарладаг. Гэтэл бодит байдал дээрээ буюу түүний дагаж мөрдөн ажиллах холбогдох дүрэм журмаараа ээлжийн диспетчер ажлын байраа орхиж явах эрхгүй бөгөөд диспетчерийн шуурхай холбоогоор бусадтай харилцаж ажилд оруулах зөвшөөрөл олгох ажиллагаа явагддаг байна. Шүүх хуралдаанд Дэмбэрэлсайхан нь ээлжийн диспетчер нь хэрхэн яаж ажиллах талаар тодорхой мэдүүлсэн буюу диспетчер нь ажлын байраа орхихгүй холбоо мэдээллийн хэрэгсэл ашиглаж ажил явуулах ба ингэхдээ схем зураг нь дээр ажилладаг талаар мэдүүлдэг. Б.Э-ын зүгээс Д.Т, Б.Б, талийгаач нартай утсан холбоо ашиглаж харилцаж байсан бөгөөд ажлын байр бэлтгэсэн гэсний дагуу ажилд оруулах зөвшөөрлийг өгсөн байдаг. Улсын яллагчийн хувьд Д.А болон Б.Э нарыг биечлэн очиж шалгах ёстой байсан мэтээр ойлгож тайлбарлаж байгаа нь өрөөсгөл юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр Д.А, Б.Э нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

Шүүгдэгч Д.А-ын өмгөөлөгч С.Ялалт давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх болон прокуророос хэргийн бодит байдлыг тогтоолгүйгээр гэм буруутайд тооцож ял оногдуулсан. Д.А, О.Б нарын хувьд 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр шинэ дэд станц холбохтой холбоотой хяналт шалгалт хийгээгүй гэсэн агуулгаар эрүүгийн хэрэг үүсгэж татагдсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан агуулга нь хэлцлээр хүлээсэн үүрэг байхыг шаарддаг. Мөн хэлцлээр хүлээсэн үүрэг нь шууд шалтгаант холбоотойгоор амь хохирогчийн амь хохироход нөлөөлсөн байхыг шаардаж байгаа. Аль нэг шалтгаант холбоо тасрах юм бол гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болно. Хэлцлээр хүлээсэн үүрэг гэдгийг анхан шатны шүүх, прокурор яг ижилхэн хоёр албан тушаалын тодорхойлолтын 2.6, 2.12 дугаар зүйлийг хэрэглэсэн гэдэг. Шуурхай ажиллагааны журнал бүртгэл хөтлөлтөд хяналт тавина гэдэг нь өөрөө биечилж очиж хяналт тавихыг шаарддаг гэж үздэг. Журналд бичигдсэн тэмдэглэл бодит байдалтай нийцэж байна уу гэдгийг шалгадаг. Энэ чиг үүрэг Д.А-ын ажлын байрны тодорхойлолтод байгаа юу гэдэг нь тодорхойгүй. 2.6–д шуурхай ажиллагааны журнал бүртгэлд хяналт тавина гэдгийг тайлбарлахад үгийн шууд утгыг тодорхойлж, чиг үүргийн хамрах хүрээг хийх ёстой ажлыг дурдах нь зүйтэй. Бүртгэл хөтлөлтийн хэмжээнд нь хяналт тавихад ямар ач холбогдолтой, үр дагавартай гэх 3-н арга хэлбэрээр тайлбар өгөх нь зүйтэй. Үгийн шууд утгыг харахад бүртгэл хөтлөлтөд хяналт тавина гэж ойлгогдохоос биш өөрөөр ойлгогдохгүй. Очиж шалгах ёстой гэж үзэхээр ажлын байрны тодорхойлолт нь хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг юм. Шуурхай ажиллагааны журнал дээр тухайн өдрийн хийгдэж байгаа ажлын жагсаалтыг ээлжийн диспетчер тэмдэглэл хөтөлж, ахлах диспетчер бүртгэлд нь хяналт тавьдаг. Ээлжийн диспетчер өмнөх ажлынхаа талаарх мэдээллийг аваагүй бол цаг хугацаа алдах, осол аваар гарах эрсдэл үүснэ. Өмнөх ээлжийн диспетчер дараагийн ээлжийн диспетчерт ажлаа хүлээлцэх үедээ зохих журмаар нь хүлээлцсэн эсэхэд хяналт тавих зорилгоор ахлах диспетчер байдаг. Энэ албан тушаалын чиг үүрэг нь эдгээр ач холбогдол үр нөлөөтэй байна. 2.12 дугаар зүйлийг шүүх, прокурор аль аль нь буруу тайлбарлаж хэрэглэсэн. 2.12 дугаар зүйлд схем тоноглолд гарсан өөрчлөлт түүний бүртгэл журналтай танилцаж гэдэг үг байдаг. Ээлж хүлээлцэж байгаа хүмүүсийн ээлж хүлээлцсэн байдалд хяналт тавина гэсэн 2 агуулгатай байгаа. Ээлж хүлээлцэж байгаа хүмүүсийн ээлж хүлээлцсэн байдалд хяналт тавина гэдгийг прокурор болон анхан шатны шүүх шууд аваад хаячихсан. Схем тоноглолд гаргасан өөрчлөлтийн журналтай танилцаж хяналт тавина гэж өөрчилсөн. Юутай танилцах вэ гэдэг асуулт тавихаар ээлж хүлээлцэж байгаа хүмүүсийн ээлж хүлээлцсэн байдалд хяналт тавих. Түүнээс биш схем тоноглолын өөрчлөлт, түүний бүртгэлийн журналд хяналт тавина гэж гуйвуулж болохгүй. Энэ нь албан тушаалын чиг үүргийг өөрчилж хэргийн бодит байдлыг өөрөөр тодорхойлж яллах талын байр суурийг илүү баримтлах нөхцөл байдал бүрдэж байна. Схем тоноглолын бүртгэлийн журналд 05 дугаар сарын 04-ний өдрийн дэд станц холбосон байдлыг Ц бүртгэсэн. Бүртгэсэн байдлыг дараагийн хүн нь мэдэж байна уу, үгүй юу гэдгийг ахлах диспетчер хяналт тавьдаг болохоос биш очиж үздэггүй. Очиж үздэг гэж Д.Аыг буруутгах юм бол түүнийгээ баримтаар нотлох ёстой. Ажил олгогч болон ажилтны хооронд байгуулсан тохиролцоо буюу хэлцлийн үндсэн дээр үүсдэг үүрэг юм. Талуудын тохиролцоо буюу бичгээр байгуулсан хэлцлийн үндсэн дээр үүсдэг үүрэг учраас яаж  тохиролцсон байна гэдэгт дүгнэлт өгөхөөс өөр аргагүй. Хавтаст хэрэгт олон хүмүүсийн албан тушаалын тодорхойлолт авагдсан байдаг. Гэтэл хөдөлмөрийн гэрээ нь огт байдаггүй. Хөдөлмөрийн гэрээ байхгүй байхад хэлцлээр хүлээсэн үүрэг мөн эсэхийг хэрхэн тодорхойлох вэ гэдэг нь ойлгомжгүй. Албан тушаалын тодорхойлолт нь хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг юм. Ц диспетчер прокурорын дүгнэлтээр буруу бичилт хийсэн байдаг юм бол бүртгэл хөтлөлтийн хүрээнд шалгалт хийх ахлах диспетчер нь яагаад гэм буруутай байх уу. Буруу бичилт хийгээд байгаа Ц диспетчер яагаад гэм буруугүй байгаа юм. Хэрэгт Ц диспетчерийн ажлын байрны тодорхойлолт байдаггүй. Дэд станц холбох процесст ямар нэгэн байдлаар Д.А нь оролцоогүй. Оролцох ёстой гэдэг нь 2.6, 2.12 дахь заалт нь шууд оролцох ёстой гэсэн агуулгатай биш юм.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас амь хохирогч Б.Б-ын амийг хохироосон үйлдэл хэрэгт авагдсан баримтаар Д.А-ын хувьд гэм буруутай нь тогтоогдохгүй байгаа учраас гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Прокурор Д.Ганцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн ажилчид маш хариуцлагатай байх ёстой. Эрсдэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг албан тушаалтнуудын хариуцлагагүй байдлаас үйлдвэрлэлийн осол гарах шалтгаан нөхцөл болсон. Өвөрхангай аймаг дахь Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн салбарын удирдлага хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах инженер, техникийн албаа мэргэжлийн удирдлагаар хангах, дүрэм журмыг мөрдүүлэх нь хангалтгүй байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас харагддаг. Дүрэм журмыг биелүүлэх талаар санал санаачилага гаргадаггүй. Ажлын байрны тодорхойлолтод заасан хийх ёстой ажил, гүйцэтгэх ёстой үүргээ гүйцэтгэхгүй ажлууд нь урсгал байдлаар явагддаг байсан. Шүүгдэгч нарыг гэм буруугүй гэж үзэх баримт хэрэгт байхгүй. Энэ хэрэгт нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон. Хэргийг шийдвэрлэхдээ хуулийг зөв хэрэглэж, шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр гаргасан учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч болон шүүгдэгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ...Журнал дээр зөрчилгүй гэж биччихсэн байхад  ахлах диспетчер нь хянахгүй юм бол хүнийг томилох шаардлага байхгүй. Эрчим хүчний ажил гэдэг чинь практикт тулгуурлаж хийгдэх ёстой ажил. Комиссын гишүүд О.Б, Т, талийгаач нар нь техникийн нөхцөлийн дагуу биш ашиг сонирхлын зөрчлөөр буруу холболт хийсэн гээд байдаг. Эдгээр хүмүүс буруу холболт хийсэн бол үүнийг нь хянах хэрэгтэй байсан. Буруу холболт хийсэн гэдгийг нь хянаад тогтоочихсон бол дээд удирдлагадаа мэдэгдсэн бол энэ хэрэг гарахгүй байсан. Д.А сэтгэл санаагаар хохирсон, байгууллага хамт олондоо нэр хүндгүй болсон байдлаар гомдлоо бичсэн байна. Ингэж бичих шаардлагагүй. Миний зовлонгийн дэргэд Д.Аын зовлон бол тийм их зовлон биш. Тухайн үед талийгаач бээлийгээ өмссөн байсан. Тэр бээлий нь хүчдэл эсэргүүцэх чадвартай бээлий биш. Тухайн үед ажлаас өгсөн нормын хүрмээ өмссөн байсан. Талийгаачийн долоовор хуруугаар нь хүчдэл дамжаад зүрхэнд хүрснээс биш тэр хүн өндрөөс унаад ч юм уу юм мөргөөд осолдоогүй. Тэр хүн касктай ч байсан каскгүй ч байсан тэр осол нь үхэлд хүргэх осол байсан. Гэмтлээ буруу тодорхойлж дур мэдэн ажил гүйцэтгэсэн гэж байна. Схем зургаа харж байж гэмтлийг тодорхойлно. Ажлын удирдагчийн хувьд тэнд байгаа хүчдэлийг шалгах гэж ороод хүчдэлд цохиулсан. Тэнд хүчдэл байсныг анхааруулах ёстой хүн нь хэн байсан юм. Тэнд ажиллаж байсан хүмүүс 100 хувь хүчдэл тасарсан гэж үзэж ажлаа гүйцэтгэж байсан. Пүрэвдаваа өмгөөлөгчийн дур мэдэн ажил гүйцэтгэсэн гэж яриад байгаа нь үндэслэлгүй. Схем зургийг хэн нь зурах байсан нь тодорхойгүй. Энэ талаар прокуророос тодруулга авч өгөөч гэхэд 01 дүгээр сараас л тодорхойлж өгсөн. Д.А болон удирдлагуудын хувьд схем зэргийг зур гэж хэн ч хэлээгүй. Схем зургийг хэн зурах ёстой нь тодорхой бус байсан. Ахлах диспетчер журналд зөрчилгүй гэж бичигдсэн тохиолдолд очиж харах ёсгүй гэж байна. Журнал дээр хэн ч зөрчилтэй, зөрчилгүй байна гэж бичиж чадна. Аваар осол гарчихаад шалгаж байгаагаас ахлах диспетчер журнал тэмдэглэлээ очиж шалгаж үздэг юм уу. Би гомдолтой байна гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ...Хөдөлмөрийн аюулгүй байдал зохих журмын дагуу явагдаагүй. Зохих журмын дагуу явуулах албан үүрэг бүхий хүмүүсийг шалгаж яллагдагчаар татсан. Д.А ажлын хэсэгт ороогүй учраас надад хамаагүй гэж байна. Ахлах диспетчер ажлын хэсэгт орж, ажлын хэсэгт ажиллаж байгаа байдалд хяналт тавих ёстой. Бичиг баримт, дүрэм журамд хяналт тавина гэдэг нь  гар дээр ирсэн бичиг баримт бодит үйл явдалтай тохирч байна уу, үгүй гэдгийг хянаж үзэх ёстой. Хууль бус үйл явдлыг Д.А ажил үүргээ гүйцэтгэж таслан зогсоосон бол энэ осол гарахгүй байсан. Д.А давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Өвөрхангай аймгийн сум дундын эрүүгийн  хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах нь гэж бичиж байгаагаас нь нь харахад өөртэйгөө холбоотой бичиг баримтад хүртэл хайхрамжгүй хандаж байгаа хүн албан үүрэгтээ яаж хандаж байсан нь харагдаж байна. Пүрэвдаваа өмгөөлөгчийн гаргасан гомдолтой санал нийлэхгүй байна. Хяналт тавих гэдэг нь бодит үйл явдалтай нийцэж байгаа эсэхийг тулгах үүрэгтэй. Ерөнхий албан тушаалд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогчийн амь нас үрэгдсэн гэж прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж гэм буруутайд тооцогдсон. Иймд давж заалдах гомдлууд үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

Шүүгдэгч О.Б-ийнөмгөөлөгч Б.Билгүүн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа:  Ажлын удирдагчийн буруутай үйлдэл биш гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Амь хохирогчийн буруутай үйлдэл байна гэдгийг тогтоосон. Бусдын буруутай үйлдлийг бусдад ял халдаах байдлаар хуулийг хэрэглэж болох уу. Зураг зурдаг хүмүүс тухайн осол болсон цаг хугацаанд байсан хүмүүс гэсэн 2 бүлгийн хүмүүсийг буруутгаж яллаад байна. Тухайн станцын схем зургийг зурсан хүмүүс буруутай гэж манай үйлчлүүлэгч буруутгагдаж байна. Хоёр захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд гэмт хэрэг гэж үзсэн. Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээний станцын зүгээс нэгдсэн сүлжээний схемийг хэн зурж хянах юм бэ гэдэг нь осол болсноос хойш ирсэн. Албажин хэлбэржээгүй хэм хэмжээний акт дүрэм журмаар бусдыг эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна. Нэгдсэн сүлжээний дүрэмд ээлжийн хүмүүс гэдэгт холболт хийж байгаа монтёр, диспетчер, ахлах  диспетчер, диспетчерийн үндсэн төвийн диспетчер гэсэн давхар хяналттай. Ээлжийн хүмүүс нь нэгдсэн сүлжээний дүрмийн заалтад ээлжийн хүмүүс нь ээлж хүлээлцэхдээ үйл ажиллагааны хоногийн схемийг хүлээлцэх ёстой бөгөөд схемийн таслах залгах үйлдлийг үнэн зөв тусгасан байвал зохино гэж заасан. О.Б, талийгаач, Төмөр гэх хүмүүс станцыг хүлээлцэх комисст байсан. Тэр станцыг ээлжийн хүн болох Тогоодорж залгасан. Тухайн үед ямар станц дээр хэддүгээр ячейк дээр залгасан бэ гэдгийг тэмдэглэх үүргийг Ц хариуцаж байсан. Тухайн тэмдэглэлд 424 дугаар станцын 5 дугаар ячейкт залгасан. Оролт нь 384 дүгээр станцын 2 дугаар ячейкт залгасан гэсэн байдлаар тайлбарласан байсан. Ээлжийн хүмүүсийн тэмдэглэл тодорхой байсан бол тэрний дагуу зураг зурагдах байсан. Тэмдэглэл гэдэг зүйлийг нарийн тодорхой үйлдээгүйн улмаас энэ гэмт хэрэг гарах шалтгаан болсон. Үүнд дээр комисс залга гэж хэлчихээд хойноос нь хөөцөлдөөд явахгүй учир ээлжийн хүмүүс хариуцлагагүй хандсан. Шалтгаант холбооны онолын хүрээнд зурагт тэмдэглэх үүргээ биелүүлээгүй этгээдэд гэм буруутай хариуцлага тооцоогүй тохиолдол түүнийг нь хянаж батлах үүрэгтэй Д.А, О.Б болон схем зурагтай холбоотой хүмүүсийг буруутгах боломжгүй. Миний зүгээс ял шийтгэлийн хувьд тэнсэн харгалзах ялыг оногдуулж өгөөч гэж хүссэн. Шүүхээс миний үйлчлүүлэгчид зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан нь хөдөлмөрлөх эрх болон нийтийн эрх ашиг сонирхлыг хөндөж байна. Яагаад гэвэл Өвөрхангайд тог тасраад гэмтэл гарсан тохиолдол Булган аймаг руу явах ёстой болдог. Иймд эдгээр асуудлуудыг шүүхээс анхаарч үзэж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

               Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Баасанжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Б.Батсайхныг гэм буруутайд тооцохдоо аюулгүй ажиллагааны дүрмийн 96, 182 дугаар зүйлийг зөрчсөний улмаас бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэж улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлт үйлдсэнийг анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Дүрэм дээр ажил оруулагч, ажлын удирдагч, хариуцлагатай гүйцэтгэгч нар тогтой байна уу гэдгийг биечлэн болон тусгай багаж хэрэгслээр зайлшгүй хянаж үзнэ гэсэн заалт байгаа. Хэрэгт авагдсан баримт болон гэрчийн мэдүүлгүүдээр термометр гэдэг багажаар хэмжигдэхүүн тог байна уу гэдгийг хэмжиж үзсэн. Хэмжээд хоёр талаасаа битүү, тог байхгүй байна гэдгийг заасан. Гэтэл үндсэн алдаа нь схем зураг буруу зурагдсанаас тогтой байх ёсгүй ячейк тогтой байж хувирсан алдаа дутагдлууд гарсан. Үүнийг анхаарч үзэх шаардлагатай. ...Ял шийтгэлийн хувьд эдгээр хүмүүс нь нийгэм болоод олон нийтийн эрх ашгийн хувьд ажилладаг. Давагдашгүй онц аюултай үзэгдлийн улмаас аваар осол гарахад байгууллагын удирдлагын зүгээс шийдвэр гаргаж эдгээр хүмүүсийг өөр сум, аймагт ажиллуулахаар бол энэ хүний ажиллах эрх зөрчигдөж байна. Миний зүгээс анхан шатны шүүхэд тэнсэх харгалзах ял оногдуулах саналыг гаргасан боловч хүлээн аваагүй. Хэрвээ давж заалдах шатны шүүхээс тэнсэн харгалзах ял оногдуулах боломжгүй гэж шүүх дүгнэвэл зорчих эрхийг хязгаарлах ялыг Өвөрхангай аймгийн хилийн хүрээнд тогтоож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Т.Балжинням, шүүгдэгч Д.А, Б.Э нарын өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарын гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Өвөрхангай аймгийн Прокуророос Д.Т, Д.А, Б.Э, Б.Б, О.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Тайж овгийн Д.Т, Дэжид овгийн Д.А, Боржигон овгийн Б.Э, Тайж овгийн Б.Б, Чойжамц овгийн О.Б нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүй хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Д.Ааас ... шуурхай ажиллагааны журнал, бичиг баримт хөтлөлтөд болон дэд станцад нэмэлт холболт хийсэн схем тоноглолд гарсан өөрчлөлтийн зурагт хяналт тавихад ямар нэгэн зөрчил илрээгүй байхад илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ аваагүй, хийх ёстой ажлаа хийгээгүй хэмээн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй учир надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү ...гэсэн,

Шүүгдэгч Д.Аын өмгөөлөгч Т.Балжиннямаас ... Ахлах диспетчер Д.А нь ажлын байрны тодорхойлолт буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж дээр дурдсан ажил үүргээ хэвийн хэмжээнд хийсээр ирсэн бөгөөд буруутай ямар үйлдэл, эс үйлдэхүй байгааг эргэлзээгүйгээр тогтоож чадаагүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй учир Д.Аад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү ...гэсэн,

Шүүгдэгч Д.А, Б.Э нарын өмгөөлөгч Т.Пүрэвдаваагаас ...анхан шатны шүүх нь тогтоолд заасан үндэслэлээ тайлбарлаж чадаагүй буюу хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн шийдвэрийг гаргасан. Д.А, Б.Э нарын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангахгүй байх тул тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү... гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулаагүй буюу хэргийн бодит байдлыг хангалттай шалгаж тогтоогоогүй байхад анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх тухайн гэмт хэргийг тогтоогдвол зохих нөхцөл байдлыг бүрэн гүйцэт шалгаагүй, тухайн хэрэгт холбогдсон шүүгдэгч нарын үйлдэл болон үйл баримтыг бүрэн тогтоосны дараа эрх зүйн дүгнэлт өгөх байтал тухайн үйл баримтыг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Т, Д.А, О.Б, Б.Эрдэнэбаяр, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Т.Балжинням, шүүгдэгч Д.А, Б.Э нарын өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарын ... хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Д.А, Б.Э нарыг цагаатгаж өгөхийг хүссэн давж заалдах гомдлуудад эрх зүйн дүгнэлт өгөөгүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.            

2. Шүүгдэгч Д.Т, Д.А, О.Б, Б.Эрдэнэбаяр, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.