Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 197/ШШ2025/00533

 

 

 

 

 

 

 

2025 01 31 197/ШШ2025/00533

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон би,

Нэхэмжлэгч: ******** хаягт байрлах, З****** ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ********* хаягт оршин суух, Э.Б******* /РД:*******/-д холбогдох,

Гэрээний үүрэгт 5,421,597.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З****** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Э.Б*******оос гэрээний үүрэгт 5,421,597.34 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З****** ХХК нь хариуцагч Э.Б*******ид холбогдуулан Гэрээний үүрэгт 5,421,597.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Б******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,421,597.34 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 сарын 28-ны өдөр 905,000 төгрөг, 2025 оны 03 сарын 28-ны өдөр 905,000 төгрөг, 2025 оны 04 сарын 28-ны өдөр 905,000 төгрөг, 2025 оны 05 сарын 28-ны өдөр 905,000 төгрөг, 2025 оны 06 сарын 28-ны өдөр 905,000 төгрөг, 2025 оны 07 сарын 28-ны өдөр 896,597.34 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1.Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан.

Иймд зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75, 758.1. дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч З****** ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.Б*******ид холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,421,597.34 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 сарын 28-ны өдөр 905,000 төгрөг, 2025 оны 03 сарын 28-ны өдөр 905,000 төгрөг, 2025 оны 04 сарын 28-ны өдөр 905,000 төгрөг, 2025 оны 05 сарын 28-ны өдөр 905,000 төгрөг, 2025 оны 06 сарын 28-ны өдөр 905,000 төгрөг, 2025 оны 07 сарын 28-ны өдөр 896,597.34 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,695.55 төгрөгийн 50,847.775 төгрөгийг улсын төсвөөс, 50,847.775 төгрөгийг хариуцагч Э.Б*******оос тус тус гаргуулж нэхэмжлэгч З****** ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ЦОЛМОН