Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 32

 

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:  

 

      Прокурор                                                  М.Энхбаатар  

      Нарийн бичгийн дарга                        Б.Намуунзул нар  оролцов.

 

  ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний биед хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй шүүхэд шилжүүлсэн ******* овог, *******гийн *******т холбогдох 1731000000017 дугаартай Эрүүгийн хэргийг  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

  Монгол Улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ******* аймаг ******* суманд төрсөн, эрэгтэй, 73 настай, дээд боловсролтой, байгаль орчин экологийн орчны менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр охины хамт ******* аймаг ******* сумын 6-р баг, 1-р хэсэг 70 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх ******* овогт *******гийн ******* /РД:*******/

Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Б.******* нь 2017 оны 12 дугаар сарын 31-нээс 2018 оны 01 сарын 01-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын 6 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 070 тоотод оршин суух гэртээ хамтран амьдрагч А.*******г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Б.*******ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:... 2017 оны 12 дугаар сарын 31-ний орой охиноо мөсөн гулгуур дээр тоглуулчихаад гэртээ ирсэн. Гэртээ ирээд эхнэртэйгээ бага зэрэг маргалдаад үглээд байхаар нь хазсан, гараараа нүүрэн тус газар нь 3-4 удаа цохисон нүднийх нь дор хөхөрчихсөн байсан.Манай эхнэр гомдол гаргаагүй харин 2 ажилтан нь гомдол гаргасан байсан. Яагаад гэвэл нүд нь хөхөрчихсөн болохоор ажилдаа явах боломжгүй байсан гэв.

 

2. Хохирогч А.*******гийн 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 12 саарын 31-ний өдөр нөхөр бид хоёр охин *******гаа дагуулж мөсөн коток дээр тоглуулаад 17 цагийн үед гэр рүүгээ явах замдаа 1 шил 0.5 граммын архи  худалдан аваад гэртээ ороод уусан. Гэртээ хэсэг байж байгаад охин *******гаа дагуулаад талбай дээр мөсөн гулгуур дээр тоглож байгаад оройн 23 цаг орчим гэртээ хоёулаа орж ирэхэд би унтаж байсан. Намайг унтаж байхад ******* хүрч ирээд “муу авгай минь” гэж хэлээд хоёр гараараа намайг үсдэж миний толгой руу 3-4 удаа цохиход нь би түүнийг шалан дээр унагаагаад газар хэвтүүлээд дээр нь гараад хөдөлгөөнгүй болгоод суухад миний баруун хөхний доод хэсгээс хазсан. Тэгээд би охиноо дагуулж гараад үүдэнд зогсож байхад ******* гадуур хувцастайгаа хашаанаас гараад явахаар нь охин бид хоёр гэр рүүгээ орж амарсан. Шөнө дунд ******* гэртээ орж ирээд  миний хажуугаар ороод унтсан. Маргааш нь Б.******* гэрээс гараад хэнтэй уусан болохыг мэдэхгүй дахиад уусан. 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр ажилдаа очиж чадахгүй учраас хамт ажилладаг *******э рүү “нүд хавдчихсан нөхөртөө зодуулсан” гэж хэлэхэд манай ажлын Санаа-Амар, ******* хоёр 1 сарын 03-ны өдөр ирж намайг ямар байдалтай байгааг харсан.....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/,

3.Гэрч Н.*******ы 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...2018 оны 1 сарын 02-ноос 03-ны өдрийн хуцгацаанд манай мэргэжилтэн ******* ажилдаа ирээгүй, ажилдаа ирээгүй шалтгааныг тодруулахаар тэдний гэрт Санаа-Амарын хамт очиход ******* нь нөхөртэйгээ хамт, ******* нь гэрийнхээ шалыг угааж байсан. Түүний нүд нь хөхөрч хавдсан байдалдтай байхаар нь юу болсон талаар асуухад “нөхөртөө зодуулсан” гэж хэлсэн. Ингээд эмнэлэг рүү авч явсан .....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр  хуудас/

4.Гэрч П.*******эгийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...2017 оны 01 сарын 2-ны өдөр манай мэргэжилтэн ******* ажилдаа ирээгүй болохоор нь мессеж бичиж асуухад надад “нүд хавдартай байна нөхөртөө зодуулсан” гэдгээ хэлсэн. Энэ явдлын дараа дараа өдөр 01 сарын 03-ны өдөр манай эмч *******, Санаа-Амар эмч нар гэрт нь очиж авчирч эмнэлэгт үзүүлсэн....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/

5.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн  Шинжээчийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ А-43 №  тоот актын дүгнэлт хэсэгт:

       1. А.*******гийн биед тархи доргилт, баруун хөхөнд шар, баруун нүдний дээд доод зовхи, баруун нүдний салс, зүүн нүдний гадна хэсэг, баруун бугалга, шуу, зүүн шуунд цус хуралт бүхий гэмтэл  тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

       3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

       4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй.гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/

 

6.Шүүгдэгч Б.*******ийн 2018 оны 01 дүгээр  сарын 12-ны өдөр яллагдагчаар  мөрдөн байцаалтын шатанд өгсөн...2017 оны 12 сарын 31-ний өдөр ******* бид хоёр охиноо дагуулж мөсөн коток дээр тоглуулаад 16-17 цаг орчим гэр рүүгээ харих замдаа 1 шил 0.5 литрийн “Сархад” архи аваад гэртээ очоод эхнэртэйгээ уусан. Энэ өдрийнхөө орой *******г дагуулж ******* талбай дээр мөсөн дээр тоглуулаад 23 цагийн үед ирэхэд эхнэр ******* орон дээрээ унтаж байхаар нь баярын өдөр гэртээ хийсэн юмгүй унтлаа гэж уурлаад түүнийг үсдэж толгой руу нь 3-4 удаа цохиоход Алмимантуяа намайг газар унагаагаад дээр дарахаар нь би баруун хөхний нь доод хэсгээс хазсан. ******* босоод охиноо дагуулаад гэрээс гарахад нь би гэрээс гараад хэсэг байж байгаад гэртээ орж амарсан....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас/,

7.Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 30 дугаар  хуудас/,

8.Аюулын зэргийн үнэлгэний маягт “дунд” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/

9.Согтуурсан мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/

10.******* аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байдал /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/

11.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/,

12.Хялбаршуулсан журмаар шийвдэрлэх хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах тухай прокурорын санал /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/ зэрэг болно.

 

                Шүүгдэгч Б.*******ийн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, ял, эрүүгийн хариуцлагын

                                                   талаар шүүхээс өгөх дүгнэлт:

 

  ******* аймгийн Прокурорын газраас ******* овгийн *******гийн *******ийг 2017 оны 12 дугаар сарын 31-нээс 2018 оны 01 сарын 01-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын 6 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 70 тоотод гэртээ хамтран амьдрагч А.*******г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлттэй, харъяаллаар ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэв.

  Шүүгдэгч Б.******* нь хамтран амьдрагч А.*******гийн биед баруун нүдний дээд доод зовхи овойж хавдсан, дээд доод зовхинд хөх ягаан өнгийн цус хуралттай, баруун нүдний салстад улаан ягаан өнгийн цус хуралттай, зүүн нүдний гадна хэсэгт 1х0.5 см бүдэг хөх өнгийн цус хуралттай, баруун бугалганы ар хэсэгт 3х1 см, зүүн шууны ар хэсэгт 4х2 см, 7х4 см бүдэг хөх өнгийн цус хуралттай, баруун хөхөнд 6х3 см, шүдний ором бүхий шархтай, зүүн шуу ар хэсэгт 13х4,5 см бүдэг хөх өнгийн цус хуралттай гэмтлүүд тус тус учирсныг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан тухай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр шүүгдэгчийн  гэм буруутай нь тогтоогдсон байна. 

      Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо арилгасан байдлуудыг үндэслэн прокурор 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх санал тавьсныг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдсэн байна гэж Шүүх дүгнэв. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.3, 4.4, 4.5, 4.6-д заасан хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагуудыг бүрэн хангасан байгаа нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болов. Хэрэгт хохирогчоор тогтоогдсон А.******* нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

      Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинж чанар, өөрөө ажил төрөл эрхэлдэггүй, эхнэр нь төсвийн байгууллагад ажилладаг, эхнэрийн цалин хөлснөөс өөр өрхийн орлогогүй зэрэг хувийн болоод ар гэрийн байдлыг нь  харгалзан, Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт оногдуулахаар заасан ялаас 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

      Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс  бусдад төлөх төлбөргүй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн *******гийн *******ийг 400 /дөрвөн зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.*******т оногдуулсан 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажиллуулахыг Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5.Б.******* нь 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 5 хоногийг ажлын 8 цагаар тооцон 40 цагийг хасч, эдлэх ялын хугацааг 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосугай. 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, ялтан бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

7.Ялтанд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж нэн даруй суллаж, хувийн батлагаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.

7.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  ******* аймгийн эрүүгийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Б.НАЦАГДОРЖ