| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 184/2024/10521/И |
| Дугаар | 197/ШШ2025/00538 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 197/ШШ2025/00538
2025 01 31 197/ШШ2025/00538
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 06 дугаар хороо, Бага тойруу-26 хаягт байрлах, Соёл-Урлагийн их сургууль БСБ /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С********** тоот хаягт оршин суух, Э.У***** /РД:******/-т холбогдох,
162,114 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Соёл-Урлагийн их сургууль БСБ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Э.У*****аас 162,114 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Э.У***** нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Ж.У***** миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 162,114 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Соёл-Урлагийн их сургууль БСБ нь хариуцагч Э.У*****т холбогдуулан 162,114 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.У***** нь нэхэмжлэлийн шаардлага болох 162,114 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг бичгээр гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1.Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Соёл-Урлагийн их сургууль БСБ-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 162,114 төгрөгийг хариуцагч Э.У***** төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Соёл-Урлагийн их сургууль БСБ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2,756.5 төгрөгийг хариуцагч Э.У*****аас гаргуулж, улсын орлогод олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОН