Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 308/ШШ2025/00039

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул би

Нэхэмжлэгч: ХХар,

Хариуцагч:  О,

Нэхэмжлэлийн шаардлага: 3,506,500 төгрөг гаргуулах тухай

ТОДОРХОЙЛОХ нь:

ХХар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Ц.О нь ХХраас 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Ажлын байрыг дэмжих хөтөлбөрөөс хүүгүй эргэн төлөгдөх нөхцөлтэй 5,000,000 төгрөгийг 24 сарын хугацаанд буюу 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл гэрээ байгуулан авсан. Ц.О хугацаандаа зээлээ төлөөгүй 3,506,500 төгрөгийн үлдэгдэлтэй байх тул энэ мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.О шүүхэд гаргасан хариу тайлбараа: ...Б. ХХрын нэхэмжлэлтэй Ц.От холбогдох 3,506,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гардаж авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 3,56,500 төгрөгтэй маргах зүйл байхгүй авсан нь үнэн болно. Нэхэмжлэгч талтай эвлэрлийн гэрээг байгуулахаар болсон тул эвлэрлийн гэрээг баталж хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Талууд шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: ХХрын нэхэмжлэлтэй хариуцагч Цагаанхүүгийн От холбогдох 3,506,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,506,500 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг байгуулж байна. гэжээ.

Нэхэмжлэгчээс итгэмжлэл, ХХын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн албан бичиг, Төлбөрийн хүсэлтийн хуулбар, эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн гэрээний хуулбар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/59 дугаар тушаалын хуулбар, нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэх, Дорноговь аймгийн Прокурорын газрын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 38 дугаар тогтоол зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

ХХрын нэхэмжлэлтэй Ц.От холбогдох 3,506,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч 3,506,500 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Талуудын дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.ХХрын нэхэмжлэлтэй Ц.От холбогдох 3,506,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч 3,506,500 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 35,527 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ