| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 308/2025/00021/И |
| Дугаар | 308/ШШ2025/00057 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 308/ШШ2025/00057
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: А,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Ш,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ш нь А.Аийн ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: А нь 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 120 дугаар ангид 3 жилийн хугацаатай цэргийн алба хааж 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдөр цэргийн албанаас халагдсан болно.
А.Аийн цэргийн алба хаасан архивын лавлагааг регистрийн дугаараараа шүүлгэн төрийн үйлчилгээний нэгдсэн системээс авахад овгийг Игийн А гэж өвөөгийн нь нэрээр овгийг буруу бичсэнээс болоод өндөр насны тэтгэвэр тогтоолгоход цэргийн алба хаасан хугацаа нь хасагдаж тооцогдох болоод байна. Бусад бүх бичиг баримт Аоор улсын бүртгэлд бүртгэгдсэн тул Батлан хамгаалахын төв архиваас олгосон Игийн А гэсэн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагааны жинхэнэ эзэмшигч нь А мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү. гэв.
2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, *** дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрч Ш.Агийн тодорхойлолт, Ө.Чийн тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс Батлан хамгаалах төв архиваас И.Аийн хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын хуулбарыг гаргуулан нотлох баримт бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
4.Хүсэлт гаргагч А.А нь Ардын армиийн 120 дугаар ангид 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд цэргийн алба хаасан болохыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
5.Хүсэлт гаргагчийн цэргийн алба хаасан архивын лавлагаа Игийн А гэж өвөөгийнх нэрээр овгийг буруу бичсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
6.Хүсэлт гаргагч А.А нь 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд цэргийн алба хаасан болох нь
-Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Төрөл садангийн лавлагаагаар Аийн өвөө нь Лын И болох нь, Лын Аийн эцэг нь Лын И болох нь, Лын А нь Аийн эх болох тухай ирүүлсэн байх бөгөөд И нь Аийн өвөө болох нь тус тус тогтоогдож байна.
-Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 08/398 дугаар Хугацаат цэргийн алба хаасны архивын Игийн А БХЯ-ны сайдын 1982.06.08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Улаанбаатар XOT (Сүхбаатарын район)-оос 1982.06.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 120 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1985.06.08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Дорноговь аймгаар 1985.06.18-ны өдөр цэргийн албанаас халагдсан. гэх лавлагаа болох бусад нотлох баримтуудаар түүний цэргийн алба хаасан болох нь тогтоогдож байх тул А.Аийг 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд Ардын армийн 120 дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
7.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д тус тус зохицуулсан байх тул А.Аийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч А.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Л овогт Аийг Ардын армиийн 120 дугаар ангид 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд цэргийн алба хаасан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч А.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ