Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 308/ШШ2025/00061

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч: И ХХК,

Хариуцагч: Д,

Нэхэмжлэлийн шаардлага: 7,932,678.88 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Л.Доос үндсэн зээлийн төлбөрт 6,059,998.96 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,774,774.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78,705.87 төгрөг, шимтгэл 10,700 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 7,932,678.88 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ншүүх гаргасан хүсэлтдээ: ...хариуцагч нь Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу Л.Д нь зээлээ бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

И ХХК-ийн нэхэмжлэлтэй Л.Дид холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.И ХХК-ийн нэхэмжлэлтэй Л.Дид холбогдох 7,932,678.88 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 141,872.86 төгрөгөөс 70,936.43 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д олгосугай.

3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ