Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 152/ШШ2024/00073

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: аймгийн сумын  дүгээр баг, тоотод оршин суух, регистрийн дугаар, ургийн овогт Ц-гийн Б-ийн,

Хариуцагч:  ТӨХК-д холбогдох,

Тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/168 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч  ТӨХК-д холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/168 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 162 дугаар тушаалаар  ТӨХК-д хэмжүүрийн техникчээр ажилд орсон. 2019 оноос Техник бодлого зохицуулалтын албаны хэмжүүрийн инженерийн ажилд томилогдон ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа сахилгын шийтгэл хүлээж байгаагүй бөгөөд 2023 онд Түлш, Эрчим хүчний яамны Жуух бичгээр, 2018, 2019 онд Байгууллагын өргөмжлөлөөр шагнагдаж байсан. Миний бие нь ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчилд холбогдож байгаагүйгээс гадна удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь саадгүй хийж гүйцэтгэж байсанГэтэл  ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Б-ын 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/168 дугаар тушаал гаргаж намайг ажлаас чөлөөлснийг миний бие үндэслэлгүй гэж үзэн тус шүүхэд хандсанХөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасан мэдэгдлийг 30 хоногийн өмнө өгөх ёстой гэх заалт нь хэлбэрийн төдий заалт биш. Дээрх хуульд заасан хугацаанд ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлээ өгсөн боловч ажлын байрны шинэчилсэн бүтэцтэй танилцуулаагүй, ажил олгогч хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй. Техник бодлого зохицуулалтын хэлтсийн хэмжүүрийн инженерийн орон тоо хасагдсаны улмаас намайг үүрэгт ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цааш нь үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж цуцалсан шийдвэр гаргасан. Миний бие бүтэц, орон тоонд өөрчлөлт орсон талаар ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудас авснаас хойш мэдэж удаа дараа шинэ бүтэц орон тоотой танилцахаар хандаж байсан боловч энэ талаар надад танилцуулаагүй явсаар аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хурал дээр мэдээлэл авсан. Тус бүтэц орон тоо нь миний өмнө нь эрхэлж байсан ажлыг туршилт, тохируулга, хэмжүүрийн инженер гэж өөрчлөн баталсан талаар мэдсэн. Иймд миний өмнө нь эрхэлж байсан ажлын чиг үүрэг өөрчлөгдсөн зүйлгүй тул намайг ажлаас чөлөөлсөн үндэслэл нь хууль бус гэж үзэн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Намайг ажлаас чөлөөлсний дараа миний ажлыг өөр хүнд хавсаргах талаар удирдлагын зүгээс хамт ажиллаж байсан инженерт хүсэлт тавьсан байсан. Мөн миний ажлын байртай дүйцэх хэмжээний ажлын байрны санал гаргах боломжтой байхад энэ талаар надад ямар нэгэн санал гаргаагүй. Намайг ажлаас чөлөөлснөөс хойш тус байгууллага нь шинээр 20 гаруй хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд авсан байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолоор орон тоо хасагдсан гэдгийг тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино гэж тайлбарласан. Энэ тогтоол нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Тухайн байгууллагын бүтцэд хэмжүүрийн инженер гэх ажлыг байр хасагдсан юм уу гэхээр хасагдаагүй, туршилт тохируулга, хэмжүүрийн инженерийн ажлын байрыг нэгтгэсэн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-д заасан орон тоо хасагдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн намайг ажлаас халж байгаа шалтгааныг орон тооны цомхотголын дагуу халсан гэж үзэхгүй байна. Би Монгол ардын намын хорооны гишүүн бөгөөд Аймгийн Монгол ардын намын даргыг сонгох сонгуулиар С.Б, Б нар өрсөлдөхөд би С.Бд саналаа өгсөн. Ингэхдээ би намын хорооны гишүүний хувиар саналаа өгснөөс Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн ажилтны хувиар саналаа өгөөгүй. Энэ явдлаас хойш П.Б дарга намайг ажлаа өг гэдэг байсан ба ажилд ирсэн, очсон цагийг байнга хянадаг, намайг ажлаас халах шалтаг хайдаг болсон. Энэ асуудалтай холбогдуулан намайг ажлаас халсан гэж би ойлгож байгаа. Иймд ТӨХК-ийн захирлын 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/168 дугаар тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Ж.О нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Б-ийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаар компанийн орон тоо, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай тогтоолоор Реле хамгаалалт, туршилт тохируулгын албыг албаны дарга 1, РХА-ийн инженер 3, туршилт тохируулгын инженер 1, хэмжүүрийн инженер 1, РХА-ийн монтёр 1, нийт 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр баталж байсан бөгөөд Ц.Б нь тус албаны хэмжүүрийн инженерийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор компанийн орон тоо, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн батлагдсан ба тус тогтоолд Реле хамгаалалт, туршилт тохируулгын алба нь татан буугдаж Техник бодлого зохицуулалтын хэлтэстэй нэгдэж батлагдаж ирсэн бөгөөд хэмжүүрийн инженерийн ажлын байр хасагдсан. ТӨХК-ийн гүйцэтгэх захирал нь Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан бүтцийг дотооддоо хэрэгжүүлэн, удирдан зохион байгуулах үүрэгтэй билээ. Шинээр батлагдсан бүтцээр хэмжүүрийн инженерийн орон тоо хасагдаж туршилт, тохируулга, хэмжүүрийн инженер 1 орон тоотойгоор батлагдаж ирсэн. Тус орон тоонд цахилгааны инженер мэргэжилтэй хүн байх ёстой бөгөөд өмнө нь туршилт, тохируулгын инженер хийж байсан Р.Э-ийг олон жил ажилласан, монтёроос инженер хүртэл дэвшиж ажилласан, 2-3 төрлийн ажлын байранд Ц.Бөөс олон жил ажилласан туршлагатай, мөн туршилт, тохируулга, хэмжүүрийн инженерийн ажлын байрны тодорхойлолтод заасан нийт 30 ажлын 90 хувь нь туршилт, тохируулгын инженерийн, 10 хувь нь хэмжүүрийн инженерийн ажлын байрны тодорхойлолтоос орсон тул туршилт, тохируулгын инженерээр ажиллаж байсан Р.Э-ийг ажиллуулахаар сонгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж зааснаар 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Хөдөлмөрийн хуулийн 80.1.1-д заасныг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх мэдэгдлийг бичгээр ажил олгогчийн зүгээс ажилтан Ц.Бөд мэдэгдсэн. Хэмжүүрийн инженер Ц.Бийг гүйцэтгэх захирлын 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/168 тоот тушаалаар ажлаас чөлөөлөн, Хөдөлмөрийн хуулийн 82 дугаар зүйлд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж, мөн ТӨХК-ийн хамтын гэрээний дагуу 8 сарын албан тушаалын болон тарифт цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон. Ц.Б ажлаас халагдсаны тэтгэмж 8 сая төгрөг олгосныг хүлээн авсан, хүлээж авахгүй талаар мэдэгдээгүй учраас ажлаас халсан тушаалыг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгоно. Ажлаас халсан тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд тэтгэмжийг мөнгийг авах ёсгүй. Мөн хэмжүүрийн инженерээр ажиллаж байсан Ц.Б нь хөдөлмөрийн хуулиар олгогдсон ээлжийн амралтаа биеэр эдэлсэн, ээлжийн амралтын цалин хөлсийг компанийн зүгээс бүрэн олгосон. Ц.Бийг орон тоо хасагдсан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн, өөр ямар нэгэн шалтгаанаар халсан талаар П.Б захирал надад хэлээгүй, тийм зүйл байхгүй гэж үзэж байна. Мөн ээлжийн амралттай байх хугацаанд нь ажлаас чөлөөлөөгүй, Ц.Б 2023 оны ээлжийн амралтаа 8 дугаар сарын 09-ний өдөр эдэлж дуусах байсан ба ажил олгогч тушаалаа мөн өдөр гаргасан боловч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 8 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгосон. Иймд нэхэмжлэгч талын ээлжийн амралттай байх хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан гэх тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ц.Б нь тусгай шаардлага хангаагүй учраас Р.Э-ийг тухайн ажлын байранд авч үлдэн Ц.Бийг ажлаас халсан. Р.Э 2011 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр анх ажилд орсон бөгөөд 4-5 ажлын байранд шилжин ажилласан туршлагатай, Ц.Б 2017 оноос хойш 2 ажлын байран дээр ажиллаж байсан. Р.Эийн ажлын туршлага Ц.Бөөс илүү байсан учраас Р.Э-ийг тухайн ажлын байранд үлдээн, Ц.Бийг ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/168 тоот тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар,  ТӨХК-ийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 162 дугаар Ажилд томилох тухай тушаал, 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/168 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, У сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 13 дугаар хуралдааны шийдвэр/тэмдэглэл, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас итгэмжлэл,  ТӨХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 401 дүгээр Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, мэдэгдэл хүлээн авсан баримт,  ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаар Компанийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай тогтоол, хавсралт, 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр Компанийн орон тоо, бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай тогтоол, хавсралт,  ТӨХК-ийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 162 дугаар Ажилд томилох тухай тушаал, Р.Эийн чадамжийн гэрчилгээ, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, туршилт, тохируулга, хэмжүүрийн инженерийн ажлын байрны тодорхойлолт, хэмжүүрийн инженер, туршилт, тохируулгын инженерийн ажлын байрнуудын өмнөх ажлын байрны тодорхойлолтууд зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн журмаар ТӨХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 11-ний өдрийн хоорондох Б тушаалын бүртгэл болон Б тушаалуудад үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, туршилт, тохируулга, хэмжүүрийн инженерийн ажлын байрны тодорхойлолт, хэмжүүрийн инженер, туршилт, тохируулгын инженерийн ажлын байрнуудын өмнөх ажлын байрны тодорхойлолтууд, ТӨХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А/88 дугаар Компанийн орон тоо, бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай тушаал, хавсралт, Р.Эийн цалингийн дэлгэрэнгүй хүснэгт, ТӨХК-ийн хамтын гэрээ, ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, Р.Э нарын хооронд байгуулагдсан 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ,  ТӨХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/189 дүгээр Хөдөлмөрийн дотоод журам батлах тухай тушаал, хөдөлмөрийн дтооод журам, ТӨХК- ийн дүрэм, ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 22 дугаар Компанийн орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай тогтоол, хавсралт, ТӨХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 07 дугаар Компанийн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг батлах тухай тогтоол, хавсралт, Ц.Б-ийн ээлжийн амралт олгох тухай мэдэгдэл, 2023 оны 1-8 дугаар сарын цагийн бүртгэл зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Б-ийн хариуцагч  ТӨХК-д холбогдох тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/168 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Миний бие нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 162 дугаар тушаалаар  ТӨХК-д хэмжүүрийн техникчээр ажилд орсон. 2019 оноос Техник бодлого зохицуулалтын албаны хэмжүүрийн инженерийн ажилд томилогдон ажиллаж эхэлсэн.

2.2. Миний бие нь ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчилд холбогдож байгаагүйгээс гадна удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь саадгүй хийж гүйцэтгэж байсанГэтэл ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Б-ын2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/168 дугаар тушаал гаргаж намайг ажлаас чөлөөлснийг миний бие үндэслэлгүй гэж үзэн тус шүүхэд хандсан.

2.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасан мэдэгдлийг 30 хоногийн өмнө өгөх ёстой гэх заалт нь хэлбэрийн төдий заалт биш. Дээрх хуульд заасан хугацаанд ажлаас чөлөөлөх тухай мэдэглээ өгсөн боловч ажлын байрны шинэчилсэн бүтэцтэй танилцуулаагүй, ажил олгогч хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй. Намайг ажлаас чөлөөлсний дараа миний ажлыг өөр хүнд хавсаргах талаар удирдлагын зүгээс хамт ажиллаж байсан инженерт хүсэлт тавьсан байсан. Намайг ажлаас чөлөөлснөөс хойш тус байгууллага нь шинээр 20 гаруй хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд авсан байсан.

2.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолоор орон тоо хасагдсан гэдгийг тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино гэж тайлбарласан. Тухайн байгууллагын бүтцэд хэмжүүрийн инженер гэх ажлыг байр хасагдсан юм уу гэхээр хасагдаагүй, туршилт тохируулга, хэмжүүрийн инженерийн ажлын байрыг нэгтгэсэн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-д заасан орон тоо хасагдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2.5. Мөн намайг ажлаас халж байгаа шалтгаан нь орон тооны цомхотголын дагуу халсан гэж үзэхгүй байна. Би Монгол ардын намын хорооны гишүүн бөгөөд Аймгийн Монгол ардын намын даргыг сонгох сонгуулиар С.Б, П.Б нар өрсөлдөхөд би С.Бд саналаа өгсөн. Ингэхдээ би намын хорооны гишүүний хувиар саналаа өгснөөс  ТӨХК-ийн ажилтны хувиар саналаа өгөөгүй. Энэ явдлаас хойш П.Б дарга намайг ажлаа өг гэдэг байсан ба ажилд ирсэн, очсон цагийг байнга хянадаг, намайг ажлаас халах шалтаг хайдаг болсон. Энэ асуудалтай холбогдуулан намайг ажлаас халсан гэж би ойлгож байгаа. Иймд ТӨХК-ний захирлын 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/168 дугаар тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

3.1. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Компанийн орон тоо, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн батласан ба Реле хамгаалалт, туршилт тохируулгын албыг татан буулгаж техник бодлого зохицуулалтын хэлтэстэй нэгтгэж баталсан бөгөөд хэмжүүрийн инженерийн ажлын байр хасагдсан. Шинэ батлагдсан бүтцээр хэмжүүрийн инженерийн орон тоо хасагдаж туршилт, тохируулга, хэмжүүрийн инженер 1 орон тоотойгоор батлагдаж ирсэн.

3.2. Тус орон тоонд цахилгаан инженер мэргэжилтэй хүн байх ёстой бөгөөд өмнө нь туршилт, тохируулгын инженер хийж байсан Р.Э-ийголон жил ажилласан, монтёроос инженер хүртэл дэвшиж ажилласан, 2-3 төрлийн ажлын байранд Ц.Бөөс олон жил ажилласан туршлагатай, мөн туршилт, тохируулга, хэмжүүрийн инженерийн ажлын байрны тодорхойлолтод заасан нийт 30 ажлын 90 хувь нь туршилт, тохируулгын инженерийн, 10 хувь нь хэмжүүрийн инженерийн ажлын байрны тодорхойлолтоос орсон тул туршилт, тохируулгын инженерээр ажиллаж байсан Р.Э-ийг ажиллуулахаар сонгосон.

3.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т зааснаар хэмжүүрийн инженер Ц.Бөд ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр мэдэгдсэн.

3.4. Ц.Бөд ажлаас халагдсаны тэтгэмж 8 сая төгрөг олгосныг хүлээн авсан, хүлээж авахгүй талаар мэдэгдээгүй учраас ажлаас халсан тушаалыг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгоно. Ажлаас халсан тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд тэтгэмжийг мөнгийг авах ёсгүй.

3.5. Мөн хэмжүүрийн инженерээр ажиллаж байсан Ц.Б нь хөдөлмөрийн хуулиар олгогдсон ээлжийн амралтаа биеэр эдэлсэн, ээлжийн амралтын цалин хөлсийг компанийн зүгээс бүрэн олгосон. Ээлжийн амралттай байх хугацаанд нь ажлаас чөлөөлөөгүй, Ц.Б 2023 оны ээлжийн амралтаа 8 дугаар сарын 09-ний өдөр эдэлж дуусах байсан ба ажил олгогч мөн өдөр тушаал гаргахдаа хөдөлмөрийн харилцааг 8 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгосон.

3.6. Ц.Бийг орон тоо хасагдсан гэдэг үндэслэлээр ажлаас халсан, өөр ямар нэгэн шалтгаанаар халсан талаар П.Б захирал надад хэлээгүй, тийм зүйл байхгүй гэж үзэж байна. Иймд ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/168 тоот тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж, мөн зүйлийн 154.2.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хандахаар зохицуулснаар нэхэмжлэгч Ц.Б нь ажил олгогчийн тушаалыг эс зөвшөөрч У сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч талууд тохиролцоонд хүрч чадаагүй тул нэхэмжлэгч нь шүүхэд гомдол гаргасан байна.

5. ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/168 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, Гүйцэтгэх захирлын онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 3.19 дэх заалт, ТӨХК-ийн хамтын гэрээний 6.7 дахь заалтыг тус тус баримтлан техник бодлого зохицуулалтын хэлтсийн хэмжүүрийн инженерийн ажлын байр хасагдсан гэх үндэслэлээр Ц.Б-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөр дуусгавар болгон цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

6. ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 22 дугаар Компанийн орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай тогтоолоор тус компанийн орон тооны дээд хязгаарыг 153 ажилтантай байхаар баталсан байх ба Техникийн бодлого, зохицуулалтын албыг нийт 10 орон тоотой, үүнд хэмжүүрийн инженерийн орон тоо 1, туршилт, тохируулгын инженерийн орон тоо 1 гэж баталсан байна. Мөн  ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаар Компанийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай тогтоолоор тус компанийн орон тооны дээд хязгаарт өөрчлөлт оруулахгүйгээр Реле хамгаалалт, туршилт тохируулгын алба-ыг шинээр байгуулахыг зөвшөөрч, 2020 оны 22 дугаар тогтоолд өөрчлөлт хийхийг тус компанийн гүйцэтгэх захиралд даалгажээ. Улмаар  ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр Компанийн орон тоо, бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай тогтоолоор тус компанийн орон тоо, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн баталсан байх ба тус тогтоолын хавсралтаар Толгой компанийн нийт орон тоо - 175, У ЦТС ХХК - 116, Х ЦТС ХХК - 105, Д УЦС ХХК - 47, ББЭХС ТӨХК нийт орон тоо - 443 ажилтантай байхаар баталсан байна. Тогтоолын хавсралтаас үзэхэд нийт орон тоог нэмэгдүүлсэн байх боловч Техникийн бодлого, зохицуулалтын хэлтсийн орон тоог 10 байсныг 9 болгон хэмжүүрийн инженер, туршилт, тохируулгын инженерийн орон тоог нэгтгэн туршилт, тохируулга, хэмжүүрийн инженерийн 1 орон тоотой болгосон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор хуульчилсан байх ба мөн зүйлийн 80.1.1-д заасан орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгоно.

Дээрх тогтоолын хавсралтаас үзэхэд хэмжүүрийн инженер, туршилт, тохируулгын инженерийн орон тоог нэгтгэн туршилт, тохируулга, хэмжүүрийн инженерийн 1 орон тоотой болгосон байх тул нэхэмжлэгч Ц.Б-ийн ажлын байр байхгүй болсон гэж үзэх боломжгүй байна. Хэмжүүрийн инженер, туршилт, тохируулгын инженерийн орон тоог нэгтгэн 1 ажлын байр болгон хэн нэгэн ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тохиолдолд тухайн орон тоонд үргэлжлүүлэн ажиллах ажилтныг ямар шалгуураар сонгохыг Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан зохицуулаагүй, энэ тохиолдолд хариуцагч хуулийн этгээд нь Хөдөлмөрийн дотоод журамдаа энэ талаар тусгах ёстой боловч энэ талаар тусгаагүй. Хэмжүүрийн инженер, туршилт, тохируулгын инженерийн орон тоог нэгтгэн туршилт, тохируулга, хэмжүүрийн инженерийн 1 орон тоотой болгосон тохиолдолд хэн нэгэн ажилтныг сонгон шалгаруулж ажилд авах тохиолдолд эрхэлж байсан ажлын үр дүн, гүйцэтгэл, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхийг харгалзан сонгон шалгаруулж авбал зохино.

Хариуцагч тал туршилт, тохируулга, хэмжүүрийн инженерийн ажлын байранд туршилт, тохируулгын инженер Р.Э-ийг ажиллуулахаар сонгосон үндэслэлээ Р.Э нь монтёроос инженер хүртэл дэвшиж ажилласан, 2-3 төрлийн ажлын байранд ажиллаж байсан туршлагатай, мэргэшсэн сертификаттай учраас авч үлдсэн гэж тайлбарладаг. Туршилт, тохируулга, хэмжүүрийн инженерийн ажлын байрны тодорхойлолтоос үзвэл тухайн ажлын байранд тавигдах ерөнхий шаардлагын чухал шаардлагатай хэсэгт дээд боловсролтой /бакалавр, түүнээс дээш зэрэгтэй/, цахилгааны инженер мэргэжилтэй, ӨХТ-ын инженер мэргэшилтэй, эрчим хүчний салбарт 3-аас доошгүй жил ажилласан байх, ӨХТ ажлыг норм журмын дагуу хийх дадал чадвар эзэмшсэн байх, шаардлагатай хэсэгт зохих сургалтад сууж сертификат авсан байх гэж тусгасан байх ба тухайн ажлын байрны тодорхойлолтыг туршилт, тохируулга, хэмжүүрийн инженер Р.Эт 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр танилцуулж, гарын үсэг зуруулжээ. Р.Э нь өндөр хүчдэлийн туршилт, хэмжилтийн мэргэшүүлэх сургалтад 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хооронд хамрагдсан болох нь Я ХХК-ийн Өндөр хүчдэл мэргэжлийн сургалтын төвийн 436 дугаар чадамжийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Эдгээр үйл баримтаас дүгнэхэд хэмжүүрийн инженерээр ажиллаж байсан Ц.Б, туршилт, тохируулгын инженерээр ажиллаж байсан Ц.Э нар туршилт, тохируулга, хэмжүүрийн инженерийн ажлын байранд тавигдах ерөнхий шаардлагын чухал шаардлагатай гэснийг хангаж байна. Харин тухайн ажлын байранд тавигдах ерөнхий шаардлагын шаардлагатай хэсэгт тусгагдсан зохих сургалтад сууж сертификат авсан байх гэх шаардлагыг Ц.Э хангаж байх боловч туршилт, тохируулга, хэмжүүрийн инженерийн ажлын байранд тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А/88 дугаар Компанийн орон тоо, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай тушаалын хавсралтаар ажилд авахаас өмнө Ц.Эгт тухайн ажлын байрны тодорхойлолтыг 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр танилцуулсан зөрчилтэй байна. Иймд хариуцагч талын Р.Э мэргэшсэн сертификаттай учраас авч үлдсэн гэж тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. Мөн хариуцагч талын Р.Э нь монтёроос инженер хүртэл дэвшиж ажилласан, 2-3 төрлийн ажлын байранд ажиллаж байсан туршлагатай гэх үндэслэл туршилт, тохируулга, хэмжүүрийн инженерийн ажлын байранд тавигдах шаардлагад тусгагдаагүй тул энэхүү тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

Түүнчлэн хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ Туршилт, тохируулга, хэмжүүрийн инженерийн ажлын байрны тодорхойлолтод заасан нийт 30 ажлын 90 хувь нь туршилт, тохируулгын инженерийн, 10 хувь нь хэмжүүрийн инженерийн ажлын байрны тодорхойлолтоос орсон тул туршилт, тохируулгын инженерээр ажиллаж байсан Ц.Э-ийг туршилт, тохируулга, хэмжүүрийн инженерээр ажиллуулсан гэж тайлбарладаг. Хэмжүүрийн инженерээр ажиллаж байсан Ц.Б, туршилт, тохируулгын инженерээр ажиллаж байсан Ц.Э нар туршилт, тохируулга, хэмжүүрийн инженерийн ажлын байранд тавигдах ерөнхий шаардлагын чухал шаардлагатай гэснийг хангаж байгаа тохиолдолд өмнө нь гүйцэтгэж байсан ажил үүргийн дийлэнх нь ажлын байрны тодорхойлолтод орсон гэх үндэслэлээр Ц.Э-ийг туршилт, тохируулга, хэмжүүрийн инженерийн ажилд авсан нь Ц.Б-ийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн буруу болжээ.

7. ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/168 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Ц.Б-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөр дуусгавар болгон цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ц.Б ээлжийн амралтаа 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр эдэлж дууссан ба хариуцагч тухайн өдөр тушаалыг үйлдсэн байх боловч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан байх тул нэхэмжлэгч талын Ээлжийн амралттай байх хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

8. Хариуцагч Ц.Бийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг Гүйцэтгэх захирлын онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 3.19 дэх заалт, ТӨХК-ийн хамтын гэрээний 6.7 дахь заалтыг тус тус баримталсан байх ба ТӨХК-ийн хамтын гэрээний 6.7-д Эрчим хүчний салбарт бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлын байр цөөрүүлэх, орон тоо цомхотгох, хувьчлагдах, нэгж хэсэг татан буугдсан, ажилтан эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон, ажилтан цэргийн жинхэнэ албанд татагдсан зэрэг шалтгаанаар ажлаас халагдсан ажилтны нийгмийн баталгааг хангаж ядуурал ажилгүйдэл гаргуулахгүй байх зорилгоор уг ажилтанд ажилласан хугацаанаас нь хамааран тэтгэмж олгохоор тохиролцсон байна. Мөн тушаалыг Гүйцэтгэх захирлын онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 3.19 дэх заалтыг баримтлан гаргасан байх боловч тус хөдөлмөрийн гэрээг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдав. 

9. Түүнчлэн хариуцагч тал Ц.Бөд ажлаас халагдсаны тэтгэмж 8 сая төгрөг олгосныг хүлээн авсан, хүлээж авахгүй талаар мэдэгдээгүй учраас ажлаас халсан тушаалыг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгоно. Ажлаас халсан тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд тэтгэмжийг мөнгийг авах ёсгүй гэж маргасан. Тухайн тэтгэмжийг нэхэмжлэгч Ц.Б сайн дурын үндсэн дээр аваагүй,  ТӨХК-ийн хамтын гэрээний 6.7-д зааснаар олгосон байх тул тэтгэмж авсныг ажлаас халсан тушаалыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй.

10. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж зааснаар хариуцагч нь 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчид хэмжүүрийн инженерийн ажлын байр хасагдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдсэн, мэдэгдэлдээ ямар үндэслэлээр ажлаас чөлөөлөх тухайгаа тодорхой тусгасан байх тул нэхэмжлэгч талын Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасан мэдэгдлийг 30 хоногийн өмнө өгөх ёстой гэх заалт нь хэлбэрийн төдий заалт биш. Дээрх хуульд заасан хугацаанд ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлээ өгсөн боловч ажлын байрны шинэчилсэн бүтэцтэй танилцуулаагүй, ажил олгогч хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

11. Ийнхүү хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ц.Б-ийн ажиллаж ажлын байр хасагдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар  ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/168 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, түүнийг туршилт, тохируулга, хэмжүүрийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч нь хэмжүүрийн инженерийн ажилд эгүүлэн тогтоолгохыг шаардсан. ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр Компанийн орон тоо, бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай тогтоолын хавсралтаар хэмжүүрийн инженер, туршилт, тохируулгын инженерийн орон тоог нэгтгэн туршилт, тохируулга, хэмжүүрийн инженерийн 1 орон тоотой болгосон байх тул нэхэмжлэгч Ц.Бийг тухайн ажлын байранд тогтоож шийдвэрлэсэн болно.

12. Нэхэмжлэгч Ц.Б-ийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч  ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар  ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/168 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, Ц.Бийг туршилт, тохируулга, хэмжүүрийн инженерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б-ийн гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч  ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ