Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 308/ШШ2025/00062

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч: И ХХК,

Хариуцагч: Н,

Нэхэмжлэлийн шаардлага: 7,172,800.67 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч О.Нээс үндсэн зээлийн төлбөрт 5,107,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,883,650.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 114,710.48 төгрөг, шимтгэл 58,940 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 7,172,800.67 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Н нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлага болох 7,172,800.67 төгрөг авсан нь үнэн бөгөөд маргах зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Цахим зээлийн эрх нээх гэрээ, зээлийн дансны хуулга, төлбөрийн баримт зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

И ХХК-ийн нэхэмжлэлтэй О.Нт холбогдох 7,172,800.67 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.И ХХК-ийн нэхэмжлэлтэй О.Нт холбогдох 7,172,800.67 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 129,714.81 төгрөгөөс 64,857.40 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 64,857.40 төгрөгийг, 64,857.40 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ