| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2023/00412/и |
| Дугаар | 152/ШШ2024/00031 |
| Огноо | 2024-01-15 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 152/ШШ2024/00031
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: аймгийн сумын дугаар баг, тоотод оршин суух, онд төрсөн, ургийн овогт Ц-ийн Б-ийн,
Хариуцагч: аймгийн сумын дугаар цэцэрлэгт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 04 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч аймгийн сумын дугаар цэцэрлэгт холбогдуулан тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 04 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие нь 2022 оны 10 дугаар сард ажилд ороод ажиллаж байгаад хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн албан хаагч юм. Ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ чанартай цаг тухайд нь хийж ирсэн.
1.2. Гэтэл 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дугаар цэцэрлэгийн түр орлон гүйцэтгэгч эрхлэгч Б.Б хууль бус тушаал гаргаж намайг ажлаас халсан.
1.3. аймгийн сумын дугаар цэцэрлэгийн эрхлэгч 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 16 тоот тушаал гаргаж надад сануулах шийтгэл өгөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулдаг 123 дугаар зүйлийн заалт баримтлахгүйгээр хууль бусаар надад сануулах шийтгэл өгсөн. Иймээс тухайн тушаал хууль зүйн үндэслэлгүй тушаал юм. Нөгөө талаар манай эрхлэгч ажил үүргээ гүйцэтгэх гээд ээлжээ авах гэхээр ажлыг минь хийлгэдэггүй эрхлэгчийн зүгээс намайг дарамталж байсан удаа цөөнгүй, ажлын байран дээр гардаг байсныг нуулгүй энэ өргөдөл дээрээ дурдаж байна. Харин ч байгууллагынхаа төлөө би хувийн машиндаа бензин хийгээд эрхлэгчтэйгээ хамт Улаанбаатар хот руу ажлаар явж байсан түүх байна. Би энэ байгууллагын харуул машинист хийдэг албан тушаалтан болохоос жолооч биш юм. Харин ч эрхлэгч маань намайг дэмжиж ажиллуулах ёстой байтал намайг ажлаас халсанд би маш их гомдолтой, тухайн бензиний мөнгөний хагасыг нь одоо хүртэл өгөөгүй байх жишээтэй.
1.4. Мөн аймаг сумын дугаар цэцэрлэгийн эрхлэгч 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 04 тоот тушаал гаргаж намайг халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасан заалтыг баримтлахгүй ажлаас халсан хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргаж шийдвэрлэсэн буруу шийдвэр юм. Иймд аймгийн сумын дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Б-гийн 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 04 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг урьд ажиллаж байсан харуул машинистын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Б нь 2022 оны 12 дугаар сард зөрчил гаргасан тул сануулах шийтгэл оногдуулсан байх бөгөөд уг тушаалыг Ц.Б хүлээн зөвшөөрч гомдол гаргаагүй байна. Мөн 2023 оны 03 дугаар сард тухайн үед байсан цэцэрлэгийн эрхлэгч нь өөрийн эрх мэдлийн хүрээнд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан байна. Ц.Б нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан буюу 2022 оны 12 сар, 2023 оны 03 дугаар саруудад тус тус гаргасан байх тул түүний хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар цуцалсан байна. Иймд нэхэмжлэгч Ц.Б-ийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, аймгийн сумын дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/06 дугаар Ц.Бийг харуулаар авч ажиллуулах тушаал, 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Арга хэмжээ авах тухай тушаал, 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 04 дүгээр Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас аймгийн сумын дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/06 дугаар Ц.Бийг харуулаар авч ажиллуулах тушаал, 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Арга хэмжээ авах тухай тушаал, 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 05 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
1. Нэхэмжлэгч Ц.Б-ийн хариуцагч аймгийн сумын дугаар цэцэрлэгт холбогдох тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 04 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Миний бие нь 2022 оны 10 дугаар сард ажилд ороод ажиллаж байгаад хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн албан хаагч юм. Ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ чанартай цаг тухайд нь хийж ирсэн.
2.2. Гэтэл 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дугаар цэцэрлэгийн түр орлон гүйцэтгэгч эрхлэгч Б.Б хууль бус тушаал гаргаж намайг ажлаас халсан.
2.3. аймгийн сумын дугаар цэцэрлэгийн эрхлэгч 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 16 тоот тушаал гаргаж надад сануулах шийтгэл өгөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулдаг 123 дугаар зүйлийн заалт баримтлахгүйгээр хууль бусаар надад сануулах шийтгэл өгсөн.
2.4. Мөн аймаг сумын дугаар цэцэрлэгийн эрхлэгч 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 04 тоот тушаал гаргаж намайг халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасан заалтыг баримтлахгүй ажлаас халсан хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргаж шийдвэрлэсэн буруу шийдвэр юм. Иймд аймгийн сумын дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Б-гийн 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 04 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг урьд ажиллаж байсан харуул машинистын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
3.1. Ц.Б нь 2022 оны 12 дугаар сард зөрчил гаргасан тул сануулах шийтгэл оногдуулсан байх бөгөөд уг тушаалыг Ц.Б хүлээн зөвшөөрч гомдол гаргаагүй байна.
3.2. Мөн 2023 оны 03 дугаар сард тухайн үед байсан цэцэрлэгийн эрхлэгч нь өөрийн эрх мэдлийн хүрээнд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан байна. Ц.Б нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан буюу 2022 оны 12 сар, 2023 оны 03 дугаар саруудад тус тус гаргасан байх тул түүний хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар цуцалсан гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандахаар зохицуулснаар нэхэмжлэгч Ц.Б нь сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч хариуцагч тал хуралдаанд оролцоогүй гэх шалтгаанаар талууд тохиролцоонд хүрч чадаагүй гэж үзсэн байх тул нэхэмжлэгч нь шүүхэд хандсан байна..
5. аймгийн сумын дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 04 дүгээр Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн тус тус харуул Ц.Бийг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгон цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
аймгийн сумын дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 04 дүгээр, 05 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай нэртэй өөр өөр агуулга бүхий хоёр тушаал хэрэгт нотлох баримтаар авагдсан боловч нэхэмжлэгч аймгийн сумын дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 05 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн гэж тэмдэглэсэн байна, энэхүү тушаалыг мэдээгүй гэж тайлбарласан тул аймгийн сумын дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 04 дүгээр тушаалд дүгнэлт хийх шаардлагагүй, харин зохигчид аймгийн сумын дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 04 дүгээр Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалын талаар маргаж мэтгэлцсэн тул тухайн тушаалд хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзлээ.
6. Хариуцагч нэхэмжлэгчийг давтан сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн, эхний сахилгын зөрчилд аймгийн сумын дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаар Арга хэмжээ авах тухай тушаалаар харуул Ц.Бийг байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчин удаа дараа зөрчил гаргасан тул сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Тухайн тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3, 43 дугаар зүйлийн 43.1.2, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11.5, Хөдөлмөрийн гэрээний 15.1, 15.2 дахь заалтуудыг баримтлан гаргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд ажилтны, 43 дугаар зүйлд ажил олгогчийн үндсэн эрх, үүргийг тусгасан байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т ажилдаа ирэхдээ ажил үүргээ гүйцэтгэх чадвартай байх, ажил үүрэг гүйцэтгэх явцдаа согтууруулах ундаа болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхгүй байх, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэхгүй байх үүрэгтэй, 43 дугаар зүйлийн 43.1.2-т ажилтнаас хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэх, хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөхийг шаардах эрхтэй гэж тус тус заасан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж хуульчилжээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зохигч ... шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлагын ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ нотлоогүй.
Хариуцагч тал тушаалыг Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11.5, Хөдөлмөрийн гэрээний 15.1, 15.2 дахь заалтуудыг баримтлан гаргасан боловч эдгээр баримтуудыг шүүхэд ирүүлээгүйгээс гадна хариуцагч Ц.Бтой хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй, тус байгууллага 4 харуул, машинисттай. Адил ажил хийдэг хүний хөдөлмөрийн гэрээг харахад 11 зүйл заалттай, 15 дугаар заалт байхгүй, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар заалт байхгүй гэж тайлбарласан.
Иймд ажил олгогч тушаалдаа ажилтан Ц.Бийг ямар зөрчил гаргасны улмаас сануулах сахилгын шийтгэл ногдуулсныг дурдаагүй, тушаалыг ажилтны үүрэг, ажил олгогчийн эрх гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн хамааралгүй заалтыг баримталсан, мөн Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заагаагүй заалтыг баримталсан зөрчилтэй байна.
7. аймгийн сумын дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 04 дүгээр Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан, 80 дугаар зүйлийн 80.1.2-т ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино, мөн зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар тус тус заасныг баримталж гаргасан байна.
Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байхыг шаарддаг.
Хариуцагч Ц.Бийг ажлаас чөлөөлсөн тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4-т заасныг баримталж гаргасан боловч мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан тул ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байна.
Гэвч хариуцагч нэхэмжлэгчийг хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ямар буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасныг баримтаар нотолж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг боловч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгч ямар зөрчил гаргасны улмаас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн болох нь тодорхойгүй.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулах болсон тухай урьдчилан мэдэгдэж, сахилгын зөрчлийн талаарх тайлбарыг аваагүй байна.
8. Иймд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ц.Б нь давтан зөрчил гаргасан нь тогтоогдохгүй байх тул түүнийг аймгийн сумын дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 04 дүгээр Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, харуулын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч харуул машинистын ажилд эгүүлэн тогтоолгохоор шаардсан боловч аймгийн сумын дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/06 дугаар Ц.Бийг харуулаар авч ажиллуулах тушаалаар түүнийг харуулаар авч ажиллуулсан байх тул харуулын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн болно.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч аймгийн сумын дугаар цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Бийг аймгийн сумын дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 04 дүгээр Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, харуулын ажилд эгүүлэн тогтоосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч аймгийн сумын дугаар цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГ,ШҮҮГЧ Д.د Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ