Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 308/ШШ2025/00072

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Ө,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Д.Ө,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Д.Ө нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

Миний бие Дорноговь аймгийн Мах боловсруулах үйлдвэрт 1986 оны 09 дүгээр сарын 08-аас 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нормчноор ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэрт гарсан тушаал байхгүй учир улсад ажилласан 08 жил 03 сар 23 хоног ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 21 дугаар архивын тодорхойлолт, *** дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, *** дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Мах боловсруулах үйлдвэрийн даргын 1986 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 114 дугаар Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Мах боловсруулах үйлдвэрийн ажилтан ажилчдын 1987 оны ээлжийн амралтын хуваарь, 1988 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 96 дугаар Саальчид томилох тухай тушаалын хуулбар, 1989 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 42 дугаар Цаг зэргээр түр цалинжуулах тухай тушаалын хуулбар, 1990 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 50 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн Сайншанд хот дахь Үйлдвэрлэл, худалдаа, зуучлалын Чандмань ББХК-ийн захирлын 1993 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 18 дугаар Нярай хүүхдээ асрах тэтгэмж олгох тухай тушаалын хуулбар, 1993 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 79 дугаар Шагнаж урамшуулах тухай тушаалын хуулбар, гэрч Л.Зийн тодорхойлолт, түүний хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэхний хуулбар, гэрч Ш.Мын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 136/ШШ2023/00585 дугаар шийдвэрийн хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс гэрч Л.З, Ш.М нарыг гэрчээр асууж нотлох баримт бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

4.Хүсэлт гаргагч Д.Ө нь Дорноговь аймгийн Мах боловсруулах үйлдвэрт 1986 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нормчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

5.Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтэрт ажлаас гарсан тушаал бичигдээгүй, түүүний ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй болох нь Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 21 дугаар архивын тодорхойлолтоор тогтоогдож байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

6.Хүсэлт гаргагч Д.Ө нь Мах боловсруулах үйлдвэрт 1986 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь

-713232 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 514948 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,

-Мах боловсруулах үйлдвэрийн даргын 1986 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 114 дугаар, 1988 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 96 дугаар, 1989 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 42 дугаар, 1990 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 50 дугаар тушаалын хуулбар, Дорноговь аймгийн Сайншанд хот дахь Үйлдвэрлэл, худалдаа, зуучлалын Чандмань ББХК-ийн захирлын 1993 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 18 дугаар, 1993 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 79 дугаар тушаал,

-Гэрч Л.З ...Ө 1986 оны 06 сард намайг Мах боловсруулах үйлдвэрт ажиллаж байхад нормчноор ажилд орсон. 2000 он гартал ажилласан. Надаас өмнө гарсан... гэх,

-Гэрч Ш.М ...1987 оны 06 сарын 31-нд намайг Мах боловсруулах үйлдвэр-т ажилд ороход Ө нь ажиллаж байсан. 2000 онд талхан цехрүү шилжсэн гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

7.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д тус тус зохицуулсан байх тул Д.Өийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Өийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Өийг Дорноговь аймгийн Мах боловсруулах үйлдвэрт 1986 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Өийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ