| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 183/2025/00038/И |
| Дугаар | 197/ШШ2025/00655 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 197/ШШ2025/00655
2025 02 04 197/ШШ2025/00655
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *********** тоотод оршин суух, ********* /РД:********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********* тоотод оршин суух, M****** /РД:******* / -д холбогдох
Гэм хорын хохирол 3,462,372 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т*****, нарийн бичгийн дарга М. Гантуяа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 1,987,000 төгрөгийг хангаж, үлдэх 1,475,372 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлийг...хариуцагч нь зам тээврийн осол гаргаж, мотоцикльд эвдрэл учруулсан...мотоциклийн эвдрэлийг мэргэжлийн байгууллагаар үнэлсэн үнэлгээ 2,700,000 төгрөг, шатахууны зардал 100,000 төгрөг, дахин шинжээч томилсон 100,000 төгрөг, 4 хоногийн цалин 420,372 төгрөг, үнэлгээний зардал 142,000 төгрөг, нийт 3,462,372 төгрөгийг шаардах эрхтэй гэж,
Хариуцагч татгалзлын үндэслэлээ... гэм буруугийн талаар маргах зүйлгүй, харин мотоциклд учруулсан эвдрэл нь хэргийн газрын үзлэгээр хойд дөрөө буюу гишгүүр эвдэрсэн нь нотлогдож байгаа тул М*****гээр үнэлсэн 120,000 төгрөг болон үнэлгээний зардал 142,000 төгрөг, нийт 262,000 төгрөгийг зөвшөөрнө...бусад шаардлага нотлогдохгүй тул зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
3. Хариуцагч M****** нь 2024 оны 10 сарын 02-ны өдрийн 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппорогийн урд талын замд 1359 УКР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөнөөр нэхэмжлэгч *********ын өмчлөлийн 2380 УРА улсын дугаартай мотоциклд эвдрэл учирсан болох нь 2024 оны 11 сарын 26-ны өдрийн 52/88, 24/381 тоот Шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг, зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.
Дээрх баримтаар зохигч талууд хариуцагчийн гэм буруугийн талаар маргаагүй харин нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан эд зүйлс болон үнэ, зарцуулсан зардал нь хэрэгт хамааралтай эсэх мөн эдгээр нь баримтаар нотлогдсон талаар маргаж байна.
4.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д .Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь эд хөрөнгөд учирсан хохирлыг шаардах эрхтэй.
Зохигч шүүх хуралдаанаас өмнө, энэ бүлэгт заасан хугацааны дотор өөрийн шаардлага, татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч нь эд хөрөнгөд учирсан хохирлыг Сторм моторс ХХК-ийн үнэлсэн үнэлгээг үндэслэн 2,7000,000 төгрөгөөр нэхэмжилсэн боловч тухайн баримт нь хуульд заасан шаардлага хангахгүй тул үнэлэх боломжгүй байна.
Мөн хэрэгт М***** ХХК-иар эд зүйлсийг үнэлүүлсэн баримтыг гаргасан байх ба уг баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас шинжлэн судалж, мотоциклийн 3 нэр төрлийн эд зүйлийг 1,845,000 төгрөгөөр үнэлснийг үнэн зөв гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас эд хөрөнгөд учирсан хохирол 1,845,000 төгрөг, уг үнэлгээний зардалд төлсөн 142,000 төгрөг, нийт 1,987,000 төгрөгийг хангаж шийдвэрлэлээ.
Харин нэхэмжлэгч нь зам тээврийн ослын улмаас 4 хоногийн цалин буюу 420,372 төгрөг, шатахууны зардалд 100,000 төгрөг, дахин шинжээч томилсны зардалд 100,000 төгрөг тус тус төлж, хохирол учирсан гэх боловч энэ нь хариуцагчийн гэм буруугийн ямар үйл ажиллагаатай шалтгаант холбоотой болох нь тодорхойгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 759 дүгээр зүйлийн 759.1, 75 2.2 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар хариуцагч M******гаас гэм хорын хохиролд 1,987,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *********д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,475,372 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,348 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч M******гаас тэмдэгтийн хураамж 46,742 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *********д олгосугай.
3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН