| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 102/2024/06959/И |
| Дугаар | 197/ШШ2025/00681 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 197/ШШ2025/00681
2025 02 04 197/ШШ2025/00681
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******** тоотод оршин суух, Б.Б***** /РД: *******/ -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********** тоотод оршин суух, Д.Б****** /РД:*******/ т холбогдох
9,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б*****, хариуцагч Д.Б******, нарийн бичгийн дарга М. Гантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигч талууд хуралдаанд гаргасан тайлбартаа...Ажиллагааны явцад хариуцагч Д.Б****** нь 2,000,000 төгрөг төлж, 7,200,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б*****, хариуцагч Д.Б******т холбогдуулан 9,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөг төлж, шүүх хуралдаан дээр үлдэх 7,200,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б*****ийн нэхэмжлэлийн шаардлага 9,200,000 төгрөгөөс хариуцагч Д.Б****** 2,000,000 төгрөгийг төлж, үлдэх 7,200,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,150 төгрөгийн 81,075 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Д.Б******ээс 81,075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Б*****ид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН