| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2019/00433/и |
| Дугаар | 152/ШШ2024/00076 |
| Огноо | 2024-01-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 152/ШШ2024/00076
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: аймгийн сумын багийн айлын орон сууцны тоотод оршин суух, онд төрсөн, , регистрийн дугаар, ургийн овогт Х-ийн Б,
Нэхэмжлэгч: аймгийн сумын багийн айлын орон сууцны тоотод оршин суух, онд төрсөн, , регистрийн дугаар , ургийн овогт Р-ийн Н нарын,
Хариуцагч: С ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан "Хөрөнгө оруулалтын гэрээ"-ний үүргийн дагуу хариуцагчаас аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт баригдсан С ХХК-ийн орон сууцны барилга угсралт, борлуулалтаас олсон ашиг болох 303,874,800 төгрөгийн 25 хувь буюу 75,968,700 төгрөг, хөрөнгө оруулалтын үлдэгдэл 5,269,800 төгрөг, нийт 81,238,500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Х.Б, Р.Н нарт холбогдох 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Б, Р.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О, Ц.Б, хариуцагч Л.У, хариуцагчийн өмгөөлөгч Т.У, Ж.Э /цахимаар/, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б, Б.Б /цахимаар/, гэрч Ж.Х /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ц нар оролцов.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэгч нь түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой талаар хүсэлт гаргасан, хариуцагч тал болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ирцийн асуудлаар саналгүй гэсэн тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х-ын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Л.Ут холбогдуулан 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан "Хөрөнгө оруулалтын гэрээ"-ний үүргийн дагуу хариуцагчаас аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт баригдсан С ХХК-ийн орон сууцны барилга угсралт, борлуулалтаас олсон ашиг болох 303,874,800 төгрөгийн 25 хувь буюу 75,968,700 төгрөг, хөрөнгө оруулалтын үлдэгдэл 5,269,800 төгрөг, нийт 81,238,500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч нь Х.Б, Р.Н нарт холбогдох 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодруулан өөрчилсөн байна. Үүнд:
1.1. Нэхэмжлэгч Х.Б миний бие хэргийн материал, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн №424 дугаартай Барилгын ажил гүйцэтгэл үнэлсэн тухай үнэлгээтай танилцаад С ХХК-ийн захирал Л.Ут холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна.
1.3. Миний бие тус барилгын ажил эхлэхээс өмнө Улаанбаатар хотоос 30,000,000 төгрөгийн арматурын төмөр, 3,000,000 төгрөгийн барилгын цементийг ачуулсан. Барилгын төмөр ачуулахдаа 3,000,000 төгрөгийн урьдчилгаа мөнгийг төлсөн.
Улаанбаатар хотоос аймаг руу ачаа ачсан Батзориг гэдэг жолоочид шатахууны үнэ 850,000 төгрөг өгсөн боловч "Г аймагт ирээд шатахуун дууслаа" гэхээр нь 250,000 төгрөг нэмж өгсөн.
Мөн барилга дээр ажиллаж байсан краны төлбөрт 250,000 төгрөг, Л.Уыг баруун хил рүү цемент авахаар явахад бэлэн 1,000,000 төгрөг өгч, барилгын суурийн шороо зөөхөд 900,000 төгрөг, бохирын хоолой хийхэд 1,600,000 төгрөг зарцуулах зэргээр хөрөнгө оруулалт хийж байсан ба тооцох боломжгүй бага дүнтэй зардал барилга баригдах явцад байнга гаргаж байсан.
С ХХК-ийн захирал Л.Утай анх тохиролцсоны дагуу 2016 оны 8 сард ХАС банкнаас 50,000,000 төгрөгийн зээл авч түүнд 43,000,000 төгрөгийг бэлнээр тоолж өгсөн. Л.У нь банкнаас авсан зээлийн эргэн төлөлтийг графикийнн дагуу төлнө гэсэн боловч "Мөнгө орж ирэхгүй байна" гэх шалтгаанаар намайг төлж бай, борлуулалтын орлогоос зээл болон зээлийн хүүг төлнө гэж хэлсэн боловч тус зээлийг төлөөгүй тул миний бие 73,769,800 төгрөгийн зээл болон зээлийн хүүг төлсөн.
Мөн миний аав Ж.Х нь барилга дээр ажиллаж, өөрийн өмчлөлийн ачааны машинаар барилгын материал зөөх зэргээр тусалдаг байсан. Л.У "Ажилчдын цалин тавих мөнгө хэрэгтэй байна. Барилгын ажил зогсох гээд байна. Танай аавын машиныг ломбардад тавиад ажилчдын цалинг тавих хэрэгтэй байна. Төлөлтийг нь би хариуцна. Байрны урьдчилгаа ороод ирэнгүүт аваад өгнө" гээд 00 дугаартай Т загварын ачааны автомашиныг Г ХХК-д 5,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Автомашин барьцаалсан зээлээ төлж чадахгүй байсаар 6,500,000 төгрөгийн хүү төлсөн боловч автомашинаа буцаан авч чадалгүй "Г" ХХК-ийн өмчлөлд шилжсэн. Дээрх ачааны автомашиныг 2013 онд 22,000,000 төгрөгөөр худалдан авч байсан.
1.4. Миний бие С ХХК-ийн 24 айлын орон сууцыг барихад дээр дурдсан 138,269,800 төгрөг зарцуулсан бөгөөд Л.Уын зүгээс дансаар болон бэлнээр 37,000,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №2016/11 дугаартай Х.Бтэй байгуулсан Орон сууц барих, бариулах гэрээгээр 1 дүгээр орцны 4 давхар 11 тоот 96 м.кв 4 өрөө байрыг 1 м.кв 1,000,000 төгрөгөөр буюу 96,000,000 төгрөгөөр тооцон өгсөн тул 5,269,800 төгрөг хариуцагчаас гаргуулан авна.
1.5. 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан "Хөрөнгө оруулалтын гэрээ"-ний нэг тал болох Х.Б, Р.Н бид хариуцагчаас тус гэрээний 3,2,1 (I) "А тал нь эрх бүхий байгууллагаас батлагдсан эскиз зургийн дагуу баригдсан барилгын ашгаас 25 хувийн хүртэнэ гэж харилцан тохиролцож тус гэрээг байгуулсан.
Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №424 дугаартай Барилгын ажил гүйцэтгэл үнэлсэн тухай албан бичигт "2016-2017 оны байдлаар тодорхойлсон Х-ийн Б-ийн нэхэмжлэлтэй С ХХК-д холбогдох хэрэгт аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт баригдсан 24 айлын зураг төсөвтэй 22 айлын орон сууцны барилгын ажлын үнийн дүн 1,265,825,200 /нэг тэрбум хоёр зуун жаран таван сая найман зуун хорин таван мянга хоёр зуу/төгрөг болохыг тодорхойлов" гэж үнэлсэн байна.
Тус хэргийн 2 дахь хавтасд байх Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 575 дугаартай "Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд" гэсэн албан бичигт " аймгийн сумын багт байрлах С ХХК-ийн 2017 онд барьж ашиглалтанд оруулсан 22 айлын орон сууцны Орон сууц захиалан бариулах гэрээ, 00 давхрын 02, 03, 04 тоотын захиалан бариулах гэрээг нотариатаар баталгаажуулан хүргүүллээ. 00 давхрын 01 тоот нь тус хэлтэс одоогоор бүртгэгдээгүй байна" гэсэн албан бичгийн хавсралтаар ирсэн Орон сууц барих, бариулах гэрээгээр иргэдэд зарж борлуулсан орон сууцны орлогыг дараах байдлаар тооцлоо. Үүнд:
1. 2016.11.11-ний №2016/01 дугаартай С.Б-тэй байгуулсан Орон сууц барих, бариулах гэрээнд "С" ХХК-ийн орон сууцны 1 дүгээр орцны 1 давхар 1 тоот 80 м.кв 3 өрөө байрыг 1 м.кв 1,100,000 төгрөг буюу 88,000,000 төгрөгөөр
2. 2016,09.15-ны №2016/02 дугаартай Д.Чтэй байгуулсан Орон сууц барих, бариулах гэрээнд С ХХК-ийн орон сууцны 1 дүгээр орцны 1 давхар 02 тоот 56 м.кв 2 байрыг 1 м.кв 1,000,000 төгрөг буюу 56,000,000 төгрөгөөр
3. 2017.01.22-ны №2016 дугаартай С.Бтэй байгуулсан Орон сууц барих, бариулах гэрээнд С ХХК-ийн орон сууцны 1 дүгээр орц 1 давхар 3 тоот 40 м.кв 1 өрөө байрыг 1 м.кв 1,100,000 төгрөг буюу 44,000,000 төгрөгөөр
4. 2016.09.20-ны №2016/04 дугаартай Д.Жтай байгуулсан Орон сууц барих, бариулах гэрээнд С ХХК-ийн орон сууцны 1 дүгээр орцны 2 давхарт 4 тоот 80 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг 1 м.кв 1,000,000 төгрөг буюу 80,000,000 төгрөгөөр
5. 2016.10.22-ны №2016\05 дугаартай Б.Отэй байгуулсан Орон сууц барих, бариулах гэрээнд С ХХК-ийн орон сууцны 1 дүгээр орцны 2 давхар 5 тоот 56 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг 1 м.кв 1,000,000 төгрөг буюу 61,600,000 төгрөгөөр
6. 2016,07.21-ний №2016/6 дугаартай Б.Бтой байгуулсан Орон сууц барих, бариулах гэрээнд С ХХК-ийн орон сууцны 1 дүгээр орц 2 давхар 6 тоот 40 м.кв 2 өрөө байрыг 1 м.кв 800,000 төгрөг буюу 32,000,000 төгрөгөөр
7. 2016 он гэх сар, едөр байхгүй 07 дугаартай А.Мгтэй байгуулсан 4 дүгээр гудамжны 401 дүгээр байрны 1 дүгээр орцны 3 давхар 7 тоот 80 мкв талбайтай 3 өрөө байрыг 1 м.кв 900,000 төгрөг буюу 72,000,000 төгрөгөөр
8. 2016.12.26-ны дугаар тодорхойгүй Б.Лтэй байгуулсан Орон сууц барих, бариулах гэрээнд С ХХК-ийн орон сууцны 1 дүгээр орцны 3 дугаар давхар 8 тоот 56 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг 1 м.кв 1,100,000 төгрөг буюу 61,600,000 төгрөгөөр
9. 2016.03.30-ны №2016/09 дугаартай Ч.Отай байгуулсан Орон сууц барих, бариулах гэрээнд С ХХК-ийн орон сууцны 1 дүгээр орцны 3 давхар 9 тоот 40 м.кв талбайтай 2 өрөө байрыг 1 м.кв 1,000,000 төгрөг буюу 40,000,000 төгрөгөөр
10. 2016.11.15-ны №2016 дугаартай Б.Отэй байгуулсан Орон сууц барих, бариулах гэрээнд С ХХК-ийн орон сууцны 1 дүгээр орцны 4 давхар 10 тоот 80 м.кв талбайтай 3 өрөө байрыг 1 м.кв 900,000,000 төгрөг буюу 72,000,000 төгрөгөөр
11. 2016.09.13-ны №2016/11 дугаартай Х.Бтэй байгуулсан Орон сууц барих, бариулах гэрээгээр 1 дүгээр орцны 4 давхар 11 тоот 96 м.кв 4 өрөө байрыг 1 м.кв 1,000,000 төгрөгөөр буюу 96,000,000 төгрөгөөр
12. 2016.09.05-ны №2016/12 дугаартай Ш.Мтэй байгуулсан Орон сууц барих, бариулах гэрээнд С ХХК-ийн орон сууцны 2 дугаар орцны 1 давхар 12 тоот 59 м.кв талбайтай 2 өрөө байрыг 1 м.кв 1,100,000 төгрөг буюу 64,900,000 төгрөгөөр
13. 2016.05.20-ны №2016/13 дугаартай О.Стай байгуулсан Орон сууц барих, бариулах гэрээнд С ХХК-ийн орон сууцны 2 дугаар орцны 1 давхар 13 тоот 55 м.кв талбайтай 2 өрөө байрыг 1 м.кв 1,000,000 төгрөг буюу 55,000,000 төгрөгөөр
14. 2017.01.13-ны өдрийн 2016 дугаартай А.Этай байгуулсан Орон сууц барих, бариулах гэрээнд С ХХК-ийн орон сууцны 2 дугаар орцны 1 давхар 14 тоот 59 м.кв талбайтай 2 өреө байрыг 1 м.кв 1,100,000 төгрөг буюу 64,900,000 тегрөгөөр
15. 2016.08.25-ны №2016 дугаартай Б.Бтэй байгуулсан Орон сууц барих, бариулах гэрээнд С ХХК-ийн орон сууцны орц, давхар, тоот, талбайн хэмжээ байхгүй байрыг 64,900,000 төгрөгеөр
16. 2016.10.18-ны №2016 Ж.Атай байгуулсан Орон сууц барих, бариулах гэрээнд С ХХК-ийн орон сууцны 2 дугаар орцны 2 давхар 16 тоот 55 м.кв талбайтай 2 өрөө байрыг 1 м.кв 1,100,000 төгрөг буюу 60,500,000 төгрөгөөр
17. 2016.11.20-ны №2016 Т.Этай байгуулсан Орон сууц барих, бариулах гэрээнд С ХХК-ийн орон сууцны 2 дугаар орцны 2 давхар 17 тоот 59 м.кв талбайтай 2 өрөө байрыг 1 м.кв 1,000,000 төгрөг буюу 59,000,000 төгрөгөөр
18. 2016.10.20-ны №2016/18 дугаартай Ш.Мтэй байгуулсан Орон сууц барих, бариулах гэрээнд С ХХК-ийн орон сууцны 2 дугаар орцны 3 давхар 18 тоот 59 м.кв талбайтай 2 өрөө байрыг 1 м.кв 1,100,000 төгрөг буюу 64,900,000 төгрөгөөр
19. 2016.12.05-ны №2016/19 Т.Бтэй байгуулсан Орон сууц барих, бариулах гэрээнд С ХХК-ийн орон сууцны 2 дугаар орцны 3 давхар 19 тоот 55 м.кв талбайтай 2 өрөө байрыг 1 м.кв 1,100,000 төгрөг буюу 60,500,000 төгрөгөөр
20. 2016.11.25-ны №2016 М.Этэй байгуулсан Орон сууц барих, бариулах гэрээнд С ХХК-ийн орон сууцны 2 дугаар орцны 3 давхар 20 тоот 59 м.кв талбайтай 2 өрөө байрыг 1 м.кв 1,100,000 төгрөг буюу 64,900,000 төгрөгөөр
21. 2016.09.25-ны №2016/21 дугаартай Ш.Стэй байгуулсан Орон сууц барих, бариулах гэрээнд С ХХК-ийн орон сууцны 2 дугаар орцны 4 давхар 21 тоот 80 м.кв талбайтай 3 өрөө байрыг 1 м.кв 1,100,000 төгрөг буюу 88,000,000 төгрөгөөр
22. 2016.09.15-ны №2016 дугаартай Б овогтой Б байгуулсан Орон сууц барих, бариулах гэрээнд С ХХК-ийн орон сууцны 0 давхар 02 тоот 92.8 м.кв талбай бүхий 2 өрөө үйлчилгээний зориулалттай байрыг 1 м.кв 323,500 төгрөг буюу 30,000,000 төгрөгөөр
23. 2016.05.30-ны №2016/26 дугаартай Б.Бтой байгуулсан Орон сууц барих, бариулах гэрээнд С ХХК-ийн орон сууцны 0 давхар 04 тоот 85 мкв 2 өрөө үйлчилгээний зориулалттай байрыг 1 м.кв 240,000 төгрөг буюу 20,000,000 төгрөгөөр
24. 2016,12.15-ны №2016/26 дугаартай С ням транс ХХК-тай байгуулсан Орон сууц барих, бариулах гэрээнд С ХХК-ийн орон сууцны 0 давхар 04 тоот 85 м.кв талбайтай 2 өрөө үйлчилгээний зориулалттай байрыг 1 м.кв 600,000 төгрөг буюу 51,000,000 төгрөгөөр
25. 2016.08.15-ны №2016/22 дугаартай Д.Бтай байгуулсан Орон сууц барих, бариулах гэрээнд С ХХК-ийн орон сууцны 2 дугаар орцны 4 давхар 22 тоот 80 м.кв талбайтай 3 өрөө байрыг 1 м.кв 1,100,000 төгрөг буюу 88,000,000 төгрөгөөр
26. Мөн 00 давхрын 01 тоотыг хэрхэн үнэлж, зарсан талаар гэрээ байхгүй тул С ХХК-ийн орон сууцны 0 давхар 02 тоот 92.8 м.кв талбай бүхий 2 өрөө үйлчилгээний зориулалттай байрыг 1 м.кв 323,500 төгрөг буюу 30,000,000 төгрөгөөр тооцон зарсан 30,000,000 төгрөгөөр үнэлж нийт 1,569,700,000 /нэг тэрбум, таван зуун жаран есөн сая, долоон зуун мянга/ төгрөгийн борлуулалтын орлого олсон байна гэж үзэхээр байна.
Хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд тооцоход С ХХК-ийн барьсан 22 айлын орон сууцны нийт ашиг нь 303,874,800 төгрөг байх бөгөөд ашгийн 25 хувь буюу 75,968,700 төгрөг болон хөрөнгө оруулалтын үлдэгдэл 5,269,800 төгрөг нийт 81,238,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Л.У шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ аймгийн сумын багийн С-1айлын орон сууцны барилгыг Л.У, Д.Б, Б.Б, Х.Б бид хамтын хөрөнгө оруулалтаар С ХХК-ийн нэр дээр барьж, ашиглалтад оруулсан. Х.Б нь оруулсан хөрөнгө оруулалтандаа уг орон сууцны барилгаас 4 өрөө, 96 мкв талбайтай, 96 сая төгрөгийн үнэлгээ бүхий 11 тоот байрыг авч, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгүүлж, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байдаг. Ингэсэн атлаа Х.Б, эхнэр Р.Нийн хамт 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Л.У надад холбогдуулж, хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийж, хохирол учруулсан гэх гомдлыг аймгийн Цагдаагийн газарт гаргасан байдаг. Уг гомдолдоо 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээ гэх материалыг хавсаргасан байсан. Мөрдөгчөөс Л.У надаас мэдүүлэг авахдаа уг хөрөнгө оруулалтын гэрээ гэх материалын талаар надаас асуухад "Х.Б нь банкнаас зээл авах үеэр хэрэг болоод байна гэхээр нь өөрийнхөн нь бичиж ирсэн гэрээнд би гарын үсэг зурж өгөөд явуулсан. Би тухайн гэрээтэй танилцахгүй гарын үсэг зурсан" гэж бодит байдлын талаар хэлж, мэдүүлэгтээ тусгуулсан. аймгийн сумын багийн С-1 айлын орон сууцны барилгыг барих талаар Л.У, Д.Б, Б.Б, Х.Б бидний хооронд бичгээр байгуулсан гэрээ байхгүй. Харин амаар хэлэлцэн тохирсон зүйл бий. С ХХК-ийн захирал Л.У би дээрх барилгын хөрөнгө оруулагч Д.Б, Б.Б нартай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй атлаа зөвхөн Х.Б, түүний эхнэр Р.Н нартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан байх боломжгүй. Зөвхөн дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул уг гэрээний нэг хувь манай компанид байхгүй, Х.Б нь өөрт байсан гэрээний хувиа аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гомдолдоо хавсаргасан байсныг аймгийн Прокурорын газарт хадгалагдаж буй материалаас хуулбарлан авсан. Уг хүчин төгөлдөр бус хэлцэлд үндэслэж, Х.Б нь С ХХК-аас 123,268,180 төгрөг гаргуулахаар цагдаагийн байгууллагад гомдолт, 101,269,800 төгрөг гаргуулахаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анх Л.У, Д.Б, Б.Б бид хамтран барилга барихаар болж сүүлд Х.Б нэмэгдсэн. Уг барилгын хөрөнгө оруулалтын асуудал түүний эхнэр Р.Нт ямар ч хамааралгүй. Х.Б нь банкнаас зээл авах гэж байна гээд тухайн гэрээг уншуулахгүйгээр хуурах замаар гарын үсэг зуруулсан тул тухайн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8 дахь заалтад заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул С ХХК болон Х.Б, Р.Н нарын хоорондын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцохыг хүсье. Х.Б оруулсан хөрөнгө оруулалтын талаар хэлж байна. Төмөр, цемент зэргийг хөрөнгө оруулсан гэж байгаа боловч яг мөнгөн дүнгээр тооцвол Хас банкнаас авч өгсөн зээл, сүүлд өгсөн 5,000,000 төгрөг, жижиг сажиг зүйлд 3,000,000 төгрөг гэх мэт мөнгөн дүнгүүдийг би хүлээн зөвшөөрч байгаа. Эдгээр нь нийт 50,000,000 орчим төгрөг болж байгаа юм. Хүү нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс хүүний эрсдэлийг өөрөө хариуцах ёстой, тэр нь надад хамаагүй гэж үзэж байна. Д.Б, Б.Б нар өөрийн боломжоор 50-70 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Оруулсан хөрөнгө оруулалтдаа Д.Б 80 м.кв байр, Б.БХ.Б нар тус бүр 96 м.кв орон сууц авсан. Х.Бд барилгын борлуулалтаас 37,000,000 төгрөг бэлнээр болон дансаар өгсөн. Д.Б, Б.Б нарт юу ч өгөөгүй. Х.Бгийн 50,000,000 орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаас 37,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн, 96,000,000 төгрөгийн үнэ бүхий 4 өрөө байрыг өгчхөөд байхад хуурамч гэрээгээр далимдуулан 81,000,000 төгрөгийг давхцуулан нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна гэж тайлбарласан.
3. Нэхэмжлэгч Х.Б сөрөг нэхэмжлэлд Миний бие нь 2016 оны 05 дугаар сард С ХХК-ийн захирал Л.Утай уулзахад аймгийн сумын багт барих гэж байгаа 24 айлын орон сууцанд хөрөнгө оруулалт хийх хүсэлтийг надад тавьсан. Би хөрөнгө оруулалт хийхийг зөвшөөрч, С ХХК-ийн захирал Л.У нь барилга ашиглалтад орсны дараа ашгийн 25 хувийг надад өгөхөөр харилцан тохиролцож бичгээр гэрээ байгуулсан тул хариуцагчийн С ХХК болон Х.Б, Р.Н нарын хоорондын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцохыг хүссэн сөрөг нэхэмэжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргасан.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Анх Л.У, Д.Б, Б.Б бид хамтран барилга барихаар болж сүүлд Х.Б нэмэгдэж, хамтын хөрөнгө оруулалтаар С ХХК-ийн нэр дээр барьж, ашиглалтад оруулсан нь үнэн. Ингэхдээ Л.У, Д.Б, Б.Б, Х.Б нар хоорондоо хамтран ажиллах талаар бичгээр гэрээ байгуулаагүй. С ХХК-аас Б.Б бид хоёртой хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан зүйлгүй. Харин Л.У нь "Х.Б нь банкнаас зээл авахад хэрэг болоод байна гэхээр нь барьж ирсэн гэрээтэй нь танилцахгүйгээр гарын үсэг зурсан" гэж бидэнд хэлж байсан удаатай. Уг барилгын хөрөнгө оруулалтын асуудал Х.Бгийн эхнэр Р.Нт ямар ч хамааралгүй гэдэг нь үнэн. Гуравдагч этгээд Б.Б бид дээрх барилгын ажилд мөнгөн хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай бараа, материалыг нийлүүлж, техник хэрэгсэл, ажиллах хүчээр туслах, барилгын ажилд биечлэн хяналт тавих, төрөөс шаардагдах зөвшөөрөл, дүгнэлт, акт зэрэг баримт бичгийг хөөцөлдөх зэргээр тасралтгүй оролцсон. Миний тухайд өөрт байсан 50 сая төгрөгийг С ХХК-ийн захирал Л.Уын харилцах данс руу шилжүүлж, барилгын ажилд зарцуулсан. Л.У Б.Б бид 3 барилга ашиглалтад орох хүртэл барилга дээр хамт ажилласан. Б.Б яагаад тийм их хөрөнгө оруулсан гээд байгааг ойлгохгүй байна. Барилга баригдаж байхад бидэнд их мөнгө байгаагүй учраас ихэнх материалаа ихэвчлэн зээлээр авч байсан. Хүнээс гуйж зээлээр авахад материал үнэ нь ихэсдэг тохиолдол байдаг. Энэ үйл явдлыг шинжээчийн дүгнэлт гаргахад тооцоологдоогүй. Бид ч тухайн үеийнх нь ханшаар бодож болно гээд өөр зүйл хэлээгүй. Би оруулсан 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтдаа 80,000,000 төгрөгийн байр авсан, өөрөөр С ХХК-аас юу ч аваагүй, оруулсан хөрөнгө хийсэн ажлын хэмжээнд боломжийн орон сууц авсан гэж боддог гэжээ.
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Анх Л.У, Д.Б, Б.Б бид хамтран барилга барихаар болж сүүлд Х.Б нэмэгдэж, хамтын хөрөнгө оруулалтаар С ХХК-ийн нэр дээр барьж, ашиглалтад оруулсан нь үнэн. Ингэхдээ Л.У, Д.Б, Б.Б, Х.Б нар хоорондоо хамтран ажиллах талаар бичгээр гэрээ байгуулаагүй. С ХХК-аас Б.Б бид хоёртой хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан зүйлгүй. Харин Л.У нь "Х.Б нь банкнаас зээл авахад хэрэг болоод байна гэхээр нь барьж ирсэн гэрээтэй нь танилцахгүйгээр гарын үсэг зурсан" гэж бидэнд хэлж байсан удаатай. Уг барилгын хөрөнгө оруулалтын асуудал Х.Бгийн эхнэр Р.Нт ямар ч хамааралгүй гэдэг нь үнэн. Гуравдагч этгээд Б.Б бид дээрх барилгын ажилд мөнгөн хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай бараа, материалыг нийлүүлж, техник хэрэгсэл, ажиллах хүчээр туслах, барилгын ажилд биечлэн хяналт тавих, төрөөс шаардагдах зөвшөөрөл, дүгнэлт, акт зэрэг баримт бичгийг хөөцөлдөх зэргээр тасралтгүй оролцсон. Миний тухайд өөрийнхөө болон гэр бүл, ах дүү нараасаа мөнгө зээлэх, тэдний нэр дээр зээл гаргуулах, барилгын ажилд өөрөө биечлэн ажиллах, материал нийлүүлэх зэргээр 70 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 96 м.кв байрыг авсан. Магадгүй барилга илүү ашигтай байсан бол илүү авах байсан байх. Гэхдээ бид бүгдийг тооцож үзээд хамгийн боломжит хувилбараар нь ингэж шийдсэн. Дээр нь нэмж нэг ч төгрөг аваагүй. Х.Б, Д.Б бид нэг ангид байсан. Багаасаа нэгнийхээ сайн мэдэхийн хувьд Х.Бд арай их дүнтэй нэхэмжлэл гаргаж байгаа тухай хэлж, бүр муудалцаж ч байсан. Л.У, Д.Б бид 3 барилгын ажил эхэлснээс хойш бүх ажил төрлөө хойш тавьж, ажлаасаа гарах нь гарч 2 жил орчим хугацаанд хамтартч, тухайн байрыг гар бие оролцож барьсан гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Бгийн хариуцагч Л.Ут холбогдуулан гаргасан 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан "Хөрөнгө оруулалтын гэрээ"-ний үүргийн дагуу хариуцагчаас аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт баригдсан Сы орон сууцны барилга угсралт, борлуулалтаас олсон ашиг болох 303,874,800 төгрөгийн 25 хувь буюу 75,968,700 төгрөг, хөрөнгө оруулалтын үлдэгдэл 5,269,800 төгрөг, нийт 81,238,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн Х.Б, Р.Н нарт холбогдох 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Миний бие нь 2016 оны 5 сараас эхлэн С ХХК-ийн захирал Л.Утай хамтран Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, аймгийн сумын багт 24 айлын орон сууц барихаар тохиролцсон. С ХХК-ийн захирал Л.У нь барилга ашиглалтад орсны дараа ашгийн 25 хувийг надад өгөхөөр харилцан тохиролцсон. 2017 онд орон сууцыг ашиглалтад оруулж, бүх орон сууцыг худалдаж айлууд орж ордероо авсан байгаа. Гэтэл С ХХК-ийн захирал Л.У нь одоог хүртэл тохиролцсон ашгийг өгөөгүй байна. Энэ асуудлаар аймгийн Цагдаагийн газарт хандсан. аймгийн Прокурорын газрын Прокурорын 2019 оны 01 сарын 28-ны өдрийн 5/08 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор "гэмт хэргийн шинжгүй, иргэний эрх зүйн маргаан байх тул" гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн.
2.2. Миний бие С ХХК-ийн 24 айлын орон сууцыг барихад дээр дурдсан 138,269,800 төгрөг зарцуулсан бөгөөд Л.Уын зүгээс дансаар болон бэлнээр 37,000,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №2016/11 дугаартай Х.Бтэй байгуулсан Орон сууц барих, бариулах гэрээгээр 1 дүгээр орцны 4 давхар 11 тоот 96 м.кв 4 өрөө байрыг 1 м.кв 1,000,000 төгрөгөөр буюу 96,000,000 төгрөгөөр тооцон өгсөн тул 5,269,800 төгрөг хариуцагчаас гаргуулан авна.
2.3. 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан "Хөрөнгө оруулалтын гэрээ"-ний нэг тал болох Х.Б, Р.Н бид хариуцагчаас тус гэрээний 3,2,1 (I) "А тал нь эрх бүхий байгууллагаас батлагдсан эскиз зургийн дагуу баригдсан барилгын ашгаас 25 хувийн хүртэнэ гэж харилцан тохиролцож тус гэрээг байгуулсан. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №424 дугаартай Барилгын ажил гүйцэтгэл үнэлсэн тухай албан бичигт "2016-2017 оны байдлаар тодорхойлсон Х-ийн Б-ийн нэхэмжлэлтэй С ХХК-д холбогдох хэрэгт аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт баригдсан 24 айлын зураг төсевтэй 22 айлын орон сууцны барилгын ажлын үнийн дүн 1,265,825,200 /нэг тэрбум, хоёр зуун жаран таван сая, найман зуун хорин таван мянга, хоёр зуу/төгрөг болохыг тодорхойлов" гэж үнэлсэн байна. Борлуулалтын орлогоос нийт 1,569,700,000 /нэг тэрбум таван зуун жаран есөн сая долоон зуун мянга/ төгрөгийн олсон байна. Хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд тооцоход С ХХК-ийн барьсан 22 айлын орон сууцны нийт ашиг нь 303,874,800 төгрөг байх бөгөөд ашгийн 25 хувь буюу 75,968,700 төгрөг болон хөрөнгө оруулалтын үлдэгдэл 5,269,800 төгрөг нийт 81,238,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн ба сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ аймгийн сумын багийн С-1айлын орон сууцны барилгыг Л.У, Д.Б, Б.Б, Х.Б бид хамтын хөрөнгө оруулалтаар С ХХК-ийн нэр дээр барьж, ашиглалтад оруулсан. Х.Б нь оруулсан хөрөнгө оруулалтандаа уг орон сууцны барилгаас 4 өрөө, 96 мкв талбайтай, 96 сая төгрөгийн үнэлгээ бүхий 11 тоот байрыг авч, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгүүлж, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байдаг. Ингэсэн атлаа Х.Б, эхнэр Р.Нийн хамт 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Л.У надад холбогдуулж, хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийж, хохирол учруулсан гэх гомдлыг аймгийн Цагдаагийн газарт гаргасан байдаг. Уг гомдолдоо 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээ гэх материалыг хавсаргасан байсан. Мөрдөгчөөс Л.У надаас мэдүүлэг авахдаа уг хөрөнгө оруулалтын гэрээ гэх материалын талаар надаас асуухад "Х.Б нь банкнаас зээл авах үеэр хэрэг болоод байна гэхээр нь өөрийнхөн нь бичиж ирсэн гэрээнд би гарын үсэг зурж өгөөд явуулсан. Би тухайн гэрээтэй танилцахгүй гарын үсэг зурсан" гэж бодит байдлын талаар хэлж, мэдүүлэгтээ тусгуулсан. Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн С-1айлын орон сууцны барилгыг барих талаар Л.У, Д.Б, Б.Б, Х.Б бидний хооронд бичгээр байгуулсан гэрээ байхгүй. Харин амаар хэлэлцэн тохирсон зүйл бий. С ХХК-ийн захирал Л.У би дээрх барилгын хөрөнгө оруулагч Д.Б, Б.Б нартай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй атлаа зөвхөн Х.Б, түүний эхнэр Р.Н нартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан байх боломжгүй. Анх Л.У, Д.Б, Б.Б бид хамтран барилга барихаар болж сүүлд Х.Б нэмэгдсэн. Уг барилгын хөрөнгө оруулалтын асуудал түүний эхнэр Р.Нт ямар ч хамааралгүй. Иргэний хуулийн 56.1.1, 56.1.2, 56.1.8 дахь заалтад заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул С ХХК болон Х.Б, Р.Н нарын хоорондын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцохыг хүсье. Х.Бгийн 50,000,000 орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаас 37,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн, 96,000,000 төгрөгийн үнэ бүхий 4 өрөө байрыг өгчхөөд байхад хуурамч гэрээгээр далимдуулан 81,000,000 төгрөгийг давхцуулан нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна гэж тодорхойлсон.
4. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг Миний бие нь 2016 оны 05 дугаар сард С ХХК-ийн захирал Л.Утай уулзахад аймгийн сумын багт барих гэж байгаа 24 айлын орон сууцанд хөрөнгө оруулалт хийх хүсэлтийг надад тавьсан. Би хөрөнгө оруулалт хийхийг зөвшөөрч, С ХХК-ийн захирал Л.У нь барилга ашиглалтад орсны дараа ашгийн 25 хувийг надад өгөхөөр харилцан тохиролцож бичгээр гэрээ байгуулсан тул хариуцагчийн С ХХК болон Х.Б, Р.Н нарын хоорондын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцохыг хүссэн сөрөг нэхэмэжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээр няцаасан.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Х.Б нь С ХХК-ийн захирал Л.У нь 2016 онд аймгийн сумын нутагт баригдаж байгаа 22 айлын орон сууцанд хөрөнгө оруулаад ашиглалтад орохоор нь ашгийн 25 хувийг өгнө гэсэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 123,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гомдол мэдээлэлд эрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж явуулсан боловч энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт шинжгүй, иргэний эрх зүйн маргаан гэж үзэн аймгийн Прокурорын газрын 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 5/08 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн 183600139 дугаартай хэргийг хааж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч нь тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
С ХХК-ийн захирал Х.Б болон Р.Н, Л.У нар 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж,
Хөрөнгө оруулалтын төрөл, хэмжээ хэсэгт:
- гэрээний талууд болох Х.Б, Р.Н нар орон сууц, үйлчилгээний зориулалттай 4 давхар барилгыг барих нийт санхүүжилтэд 50,000,000 төгрөгийн зээл авч өгөх, мөнгөн болон эд хөрөнгийн хэлбэрээр оруулна. Зээлийн хүүг Л.У хариуцан цаг тухай бүр төлж барагдуулах,
- Л.У орон сууц, үйлчилгээний зориулалттай 4 давхар барилгыг барих нийт санхүүжилтийг мөнгөн болон эд хөрөнгийн хэлбэрээр оруулах,
Ашиг хуваарилах зарчим хэсэгт:
- Х.Б, Р.Н нар эрх бүхий байгууллагаас батлагдсан эскиз зургийн дагуу баригдсан барилгын ашгаас 25 хувийг хүртэх,
- Л.У эрх бүхий байгууллагаас батлагдсан эскиз зургийн дагуу баригдсан барилгын ашгаас 75 хувийг хүртэх,
Гэрээний хугацаа: 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл байхаар талууд харилцан тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
6. Зохигчид 24 айлын орон сууцанд Х.Б тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан, үүнээс 37,000,000 төгрөгийг буцаан өгсөн, тус байрнаас 4 өрөө 96 м.кв орон сууц авсан зэрэг үйл баримтад маргаагүй, харин хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр эсэхэд маргаж байна.
7. Нэхэмжлэгч нь 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээний дагуу борлуулалтын орлогоос олсон ашиг, хөрөнгө оруулалтын үлдэгдэл шаардсан, хариуцагч нь тус хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Талуудын хооронд байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр эсэхээс хамааран үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэх нь харилцан хамааралтай тул үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн талаар хамтад нь дүгнэлт хийсэн болно.
8. Талуудын хооронд байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээний агуулга, зорилгоос үзэхэд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч тал тус гэрээг Х.Б нь банкнаас зээл авах гэж байна гээд тухайн гэрээг уншуулахгүйгээр хуурах замаар гарын үсэг зуруулсан тул тухайн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8 дахь заалтад заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үгүйсгэж, сөрөг нэхэмжлэл гаргасан.
Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол талууд хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх бөгөөд талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрлийг авна гэж заасан. Талууд 24 айлын орон сууцыг барихад Л.У, Х.Б, Д.Б, Б.Б нар хамтран ажиллахаар харилцан тохиролцсон талаар маргаагүй. Энэ тохиолдолд Л.У, Х.Б нар хоорондоо хэлцэл хийхдээ Д.Б, Б.Б нарын зөвшөөрлийг авах үүрэгтэй. Гэвч Д.Б, Б.Б нарын зөвшөөрлийг аваагүй байх тул С ХХК болон Р.Н, Х.Б нарын хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" гэж үзлээ.
Түүнчлэн хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тодорхойлсон. 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Л.Уаас хууль сануулж авсан мэдүүлэгт мөрдөгчөөс Та Х.Бтэй ямар нэгэн гэрээ хийсэн үү гэж асуухад Би Х.Бг Хас банкнаас зээл авах үед хэрэг болоод байна гэхээр нь өөрийнх нь бичиж ирсэн гэрээнд би гарын үсэг зурж өгөөд явуулсан. Бусдаар ямар нэгэн гэрээ байхгүй. Би тухайн үед гэрээтэй нь сайн танилцахгүй гарын үсэг зурж өгөөд явуулсан гэж хариулсан байна. Энэ талаар хариуцагч Л.У шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ ... аймгийн сумын багийн С-1айлын орон сууцны барилгыг барих талаар Л.У, Д.Б, Б.Б, Х.Б бидний хооронд бичгээр байгуулсан гэрээ байхгүй. Харин амаар хэлэлцэн тохирсон зүйл бий. С ХХК-ийн захирал Л.У би дээрх барилгын хөрөнгө оруулагч Д.Б, Б.Б нартай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй атлаа зөвхөн Х.Б, түүний эхнэр Р.Н нартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан байх боломжгүй гэж дурдсан, гуравдагч этгээд Д.Б, Б.Б нар ...Л.У, Д.Б, Б.Б, Х.Б нар хоорондоо хамтран ажиллах талаар бичгээр гэрээ байгуулаагүй. С ХХК-аас Б.Б бид хоёртой хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан зүйлгүй. Харин Л.У нь "Х.Б нь банкнаас зээл авахад хэрэг болоод байна гэхээр нь барьж ирсэн гэрээтэй нь танилцахгүйгээр гарын үсэг зурсан" гэж бидэнд хэлж байсан удаатай гэж тайлбарласан. Талууд Х.Б, Л.У, Д.Б, Б.Б нар хамтран барилга барьсан үйл баримтын талаар маргадаггүй. Гэтэл нэхэмжлэгч Х.Бгийн эхнэр Р.Н дээрх 4-н иргэнтэй хамтран ажиллаагүй атлаа Х.У-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, гарын үсэг зурсан. Мөн Л.У нь хамтран ажилласан гэх Д.Б, Б.Б нартай хөрөнгө оруулалтын гэрээ бичгээр байгуулаагүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан "дүр үзүүлэн хийсэн хэлцэл" нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг. Дээрх үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч Х.Б хууль ёсны үр дүн гарахын тулд биш зөвхөн банкинд үзүүлж харуулах зорилготой хөрөнгө оруулалтын гэрээг бичгээр байгуулсан байх тул С ХХК болон Р.Н, Х.Б нарын хооронд байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл", 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох нь зүйтэй.
С ХХК болон Х.Б, Р.Н нарын хоорондын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэсэн тул хариуцагч талын Хөрөнгө оруулалтын гэрээний 9.1-д ...Уг гэрээтэй холбоотой маргааныг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын эцэслэн шийдвэрлүүлнэ гэж заасан тул тус иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
9. Нэгэнт хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөхөөр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан. Гэвч нэхэмжлэгч Х.Б 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан "Хөрөнгө оруулалтын гэрээ"-ний үүргийн дагуу хариуцагчаас аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт баригдсан Сы орон сууцны барилга угсралт, борлуулалтаас олсон ашиг болох 303,874,800 төгрөгийн 25 хувь буюу 75,968,700 төгрөг, хөрөнгө оруулалтын үлдэгдэл 5,269,800 төгрөг, нийт 81,238,500 төгрөг шаардсан. Талуудын хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон тул нэхэмжлэгч нь тус гэрээний дагуу шаардах эрхгүй хэдий ч тухайн гэрээтэй холбоотой маргааныг эрүүгийн журмаар шалгах явцад Л.Уаас хууль сануулж гэрчээр авсан мэдүүлэгт ...Байрыг барьж дуусаад бүх өр, хөрөнгө оруулсан хүмүүсийн мөнгийг бүрэн төлж дуусаад мөнгө үлдсэн тохиолдолд хувааж авах, өр гарвал хувааж төлөх зарчмаар тохирсон гэж мэдүүлсэн байна. Хамтран ажиллах гэрээний үндсэн шинж нь хоёр ба түүнээс дээш этгээдүүд ашиг олох болон бусад тодорхой зорилгод хүрэхийн тулд талууд хамтран ажиллах үүрэгтэй байдаг. Хамтран ажиллах гэрээнд дөрвөн этгээд оролцсон байх боловч оролцогч бүр ямар хэлбэрийн, хэдий хэмжээний хураамж буюу хөрөнгө оруулах талаар, талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, ашгаас хэдий хэмжээний хувь хувааж авах талаарх тохиролцоо огт хийгдээгүй байна. Гэвч Л.Уын өмчлөлийн газар дээр Л.У, Х.Б, Д.Б, Б.Бнар харилцан адилгүй хөрөнгө оруулалт хийсний үр дүнд 24 айлын орон сууц барьсан үйл баримт тогтоогдож байх ба талууд энэхүү үйл баримтын талаар маргадаггүй. Хамтран ажиллах гэрээний оролцогчид хамтран ажиллаж, тодорхой зорилгод хүрэхийн тулд юуны өмнө багаж төхөөрөмж, түүхий эд материал болон бусад зүйлс хэрэгтэй учраас хэн нь ямар төрлийн эд хөрөнгө дундын өмчлөлд нийлүүлэх тухай тохиролцох бөгөөд тэр нь мөнгө, эд хөрөнгө, эсхүл биеийн хүчээр хөдөлмөрлөж үйлчилгээ үзүүлэх хэлбэртэй байж болно. Үүнийг Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна гэж, мөн зүйлийн 477.2-т Хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно гэж хуульчилсан.
10. Түүнчлэн Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна гэж заасан. Нэхэмжлэгч нь Миний бие "С" ХХК-ийн 24 айлын орон сууцыг барихад дээр дурдсан 138,269,800 төгрөг зарцуулсан гэх боловч аймгийн Прокурорын газрын 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 5/08 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолоор Х.Бгийн зүгээс 86,000,000 төгрөгийн хөрөнгийг тус барилгад оруулсан болох нь тогтоогдож байна гэж үзсэнийг хохирогч Х.Б эс зөвшөөрч гомдол гаргаагүй байх тул түүнийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Үүнээс нэхэмжлэгч Х.Б бэлнээр 37,000,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №2016/11 дугаартай Х.Бтэй байгуулсан Орон сууц барих, бариулах гэрээгээр 1 дүгээр орцны 4 давхар 11 тоот 96 м.кв 4 өрөө байрыг 1 м.кв 1,000,000 төгрөгөөр буюу 96,000,000 төгрөгөөр тооцон авсан гэж тайлбарласан тул хөрөнгө оруулалтын үлдэгдэл 5,269,800 төгрөгийг шаардах эрхгүй байна.
11. Нэхэмжлэгч борлуулалтаас олсон ашгийн 25 хувийг шаардахдаа 0-04 давхрын 26 айлын байрыг худалдаж нийт 1,569,700,000 төгрөгийн борлуулалтын орлого олсон гэж үзэн үүнээс шинжээчийн үнэлгээгээр тогтоосон орон сууцны барилгын ажлын дүн 1,265,825,200 төгрөгийг хасаж ашгийг 303,874,800 төгрөг гэж тооцон ашгийн 25 хувь буюу 75,968,700 төгрөгийг нэхэмжилсэн. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 424 дугаартай "Барилгын ажил гүйцэтгэл үнэлсэн тухай" албан бичигт "2016-2017 оны байдлаар тодорхойлсон Х-ийн Б-ийн нэхэмжлэлтэй "С" ХХК-д холбогдох хэрэгт Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт баригдсан 24 айлын зураг төсевтэй 22 айлын орон сууцны барилгын ажлын үнийн дүн 1,265,825,200 төгрөг болохыг тодорхойлов" гэж үнэлсэн байна. Нэхэмжлэгч Х.Б 0-04 давхрын нийт 26 айлын байрыг худалдаж нийт 1,569,700,000 төгрөгийн борлуулалтын орлого олсон гэж үзсэн атлаа үүнээс өөрийн оруулсан хөрөнгөдөө тооцон авсан 96 м.кв, гуравдагч этгээд Б.Бын 96 м.кв, Д.Бы авсан 80 м.кв орон сууцуудыг хасаж тооцоогүй. Мөн Х.Б, Р.Н нар аймгийн Цагдаагийн газар гаргасан өргөдөлдөө 96 м.кв талбайтай, 4 өрөө, 96,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг гэрээнд заасан дагуу 25 хувийн ашиг болгон авсан гэж хүлээн зөвшөөрсөн атлаа дахин 25 хувийн ашиг авна гэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ гэж заасан. Талууд Х.Б, Л.У, Д.Б, Б.Бнар хамтран барилга барьсан үйл баримтын талаар маргадаггүй тул тухайн иргэний эрх зүйн маргаанд Р.Нийн хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй байна.
13. Ийнхүү 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан "Хөрөнгө оруулалтын гэрээ"-ний үүргийн дагуу хариуцагчаас аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт баригдсан Сы орон сууцны барилга угсралт, борлуулалтаас олсон ашиг болох 303,874,800 төгрөгийн 25 хувь буюу 75,968,700 төгрөг, хөрөнгө оруулалтын үлдэгдэл 5,269,800 төгрөг нийт 81,238,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д зааснаар хариуцагч С ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хангаж, С ХХК болон Х.Б, Р.Н нарын хоорондын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэв.
14. Нэхэмжлэгч Х.Б, Р.Н нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 350,000 төгрөгийг улсын орлогод хэвээр, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1646 дугаар шүүгчийн захирамжаар хойшлуулсан улсын тэмдэгтийн хураамж 314,299 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч С ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул сөрөг нэхэмжлэлдээ төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Б, Р.Н нараас 70,200 төгрөг гаргуулж хариуцагч С ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасан. Нэхэмжлэгч Х.Б, Р.Н нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас шинжээчийн ажлын хөлс 4,000,000 төгрөг гаргуулан Хөрөнгийн үнэлгээний ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Б Р.Н нарын хариуцагч С ХХК-д холбогдох 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан "Хөрөнгө оруулалтын гэрээ"-ний үүргийн дагуу хариуцагчаас аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт баригдсан Сы орон сууцны барилга угсралт, борлуулалтаас олсон ашиг болох 303,874,800 төгрөгийн 25 хувь буюу 75,968,700 төгрөг, хөрөнгө оруулалтын үлдэгдэл 5,269,800 төгрөг, нийт 81,238,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хариуцагч С ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хангаж, С ХХК болон Х.Б, Р.Н нарын хооронд байгуулагдсан 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Б, Р.Н нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шүүгчийн захирамжаар хойшлуулсан улсын тэмдэгтийн хураамж 314,299 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч С ХХК-ийн сөрөг нэхэмжлэлдээ төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Б, Р.Н нараас 70,200 төгрөг гаргуулж хариуцагч С ХХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ